Дунд төвшнийхөн багш болдгийг тогтоожээ
Түүнээс доогуур төвшнийхөн нь багш бэлтгэдэг сургуульд элсэн суралцдаг болохыг тогтоожээ. Тааруухан багш нар үйлдвэрлэгдэж байгаагийн нэг шалтгааныг үүнтэй холбон үзэж байна. Боловсролын чанарыг сайжруулъя гэвэл багшаа чадваржуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд тус яамнаас эн түрүүнд багш бэлтгэдэг сургуулиудын элсэгчдэд тэтгэлэг олгож, тухаин орон нутагтаа эргэн ирж ажиллах гэрээ хийх талаар журам боловсруулж байгаа гэнэ.
Мөн багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын арга, стандартыг бүрэн шинэчилж байгаа аж. Түүнчлэн багш нарын цалинг 2008-2009 он гэхэд 300 мянгад хүргэх зорилт тавьж байгаа юм байна.
С.Уул
Монголын мэдээ 146/2178/