Д. Бекхэм суусаар…
Өнгөрсөн ням гаригт Дэвид Бекхэмийн хүчин зүтгэж буй Лос Анжелос Галакси баг ээлжит тоглолтоо Чивас багтай хийжээ. Энэ тоглолтод Д.Бекхэмийн баг 21-ээр хожигджээ. Тэрээр тоглолтыг сэлгээний суудлаас үзэж дуусгажээ.
Д.Бекхэм АНУ-д очсон ч одоогоор 10 минутаас дээш хугацаагаар талбайд гараагүй байна. Хөлийнхөө гэмтлийг сэдрээсэн тэрээр багийнхаа хожигдлыг сэлгээний суудлаас харж суухаас өөрөөр багтаа тус болсонгүй.
Зууны мэдээ 181 (2629)