Сайд Д.Одбаярыг золигт гаргаж Ц.Нямдорж суудалдаа очно

Харин сүүлийн үед Элсний-13-ыг сөнөөх аян дайнд У.Хүрэлсүх шуурхайлах болсон нь Хадгалам¬жийн банкны дуулиант 14 тэрбум төгрө¬гийн шалбаагнаас хуурай гарах арга замаа хайсан ядарч яваа нэгний аргаа барсан хэрэг болж яригддаг боллоо. Гаалийн авлигын онц ноцтой гэмт хэргийг Х.Баатар шиг дангаараа үүрч гарах иргэний зориг Ц.Чимэдцэрэнд дутсан хэрэг. Хадгаламжийн банкны 14 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн гэмт хэргийг Ц.Чимэдцэрэнгээр дуусгавар болгох бодлого барьсан нь талаар болжээ.

Түүний хөлд МАХН-ын томчуул үрэгдэж болзошгүй цагийг үнэлэн ХЗДХ-ийн сайд Д.Одбая¬рыг золигт гаргахаар хор гүйлгэж эхэллээ. Сайд Д.Одбаяр банкны хэргийг задалвал МАХН-ын эрхмүүд сүйрч мэдэх учраас М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхний ээлжинд зайлуулах сайдын тоонд ороод байна. Шалтаг шалтгаан нь маш тодорхой.

Түүнд тулгаж байгаа ял нь Элсний-13-тай нэгдэж өргөх бичигт гарын үсгээ зурсан сайд. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүн атлаа кабинетийн зарчимд нэгдэж ажиллаагүй ердөө л энэ.

Түүнийг огцруулах болсон тухай шалтгааныг хэлж өгөх бор шувууд саарал ордны өрөө бүрээр нисгэжээ. ХЗДХ-ийн сайдын албанаас Д.Одбаярыг зайлуулсан тохиолдолд Ц.Нямдорж түүний мөрийг гишгэж, орыг залгаж авах нь тодорхой байна. Түүнийг УИХ-ын даргын өндөр дээд албан тушаалаас огцруулахад гар бие оролцсон хэн бүхэнтэй тооцоо бодно гэдгээ ч эрээ цээргүй нэг бус удаа мэдэгдсэн. Үндсэн хууль зөрчөөгүй харин Н.Энхбаяр ард нь байгаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатаас эхлэлтэй гэдгээ ч зарлаж, сайхан нэртэй Бурмаа хатагтай ч гэж нэрлэсэн удаатай. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж ч хоосон хоцрохгүй. Түүний хувьд бас л жавтий хүртэх ёстой нэгэн.

Ямартай ч У.Хүрэлсүх Ц.Нямдоржтой ганзага нийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эргүүлэн татна. Шоронд сууж байх ёстой этгээд гэсэн нь У.Хүрэлсүхийн үг гэхээсээ илүү МАХН-ын эрх мэдэл бүхий томчуулын хоорондын сөргөлдөөн Ц.Нямдоржийн бодлого гэлтэй.

МАХН-ын бүлгийн хуралд намынхаа шинэчлэлийн төлөө М.Энхболд даргадаа шаардлага хүргүүлсэн бүхнийг Муусайн чацга. Бүгдийг чинь ална шүү гэсэн хорсолтой заналхийллийг Д.Арвин гишүүн та нар энэ хүнээр хэлэх үгээ дамжуулж байгаа юм уу гэсэн нь ёстой голоор нь оносон мэт. Сайд У.Хү¬рэлсүхийн сагсуурал, хүмүүжлийн доройтол, овилгогүй амьтан гэх нь олонтой сонсогддог болсон ч мөн чанар нь Н.Энхбаяртай хийх Ц.Нямдоржийн тулаанаас эхлэлтэй гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.

Ардчилал (099/211)

Л.Цэрэн-Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button