Баяр наадам зохион байгуулсан тайлантай танилцав
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд 618.3 сая төгрөгийн төсөв батлагдаж, 538.7 сая төгрөгийн зардал гарсны 100.0 сая төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас, 220.0 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж, 208.7 сая төгрөгийг өөрийн орлогоос санхүүжүүлсэн байна.
Хурдан морины уралдааны замд хаалт, гарааны төхөөрөмж байгуулахад 100.0 сая төгрөг зарцуулснаар энэ жил ямар нэгэн будлиан зөрчил гараагүй байна. Дотоодын 573, гадаадын 88 сэтгүүлч, жуулчин эрхийн мандатаар баяр наадмын ажиллагааг сурвалжилжээ.
Холбогдох хууль журмын дагуу Үндэсний бөхийн барилдаанд 5-аас дээш давсан 16 бөх, үндэсний сурын эрэгтэй, эмэгтэйчүүдийн харваанд эхний 3 байр эзэлсэн 6 харваач, нийт 22 тамирчнаас сэргээшийн шинжилгээ авчээ.
/Оллоо.МН/