Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төслийг өргөн барина
Өмнө нь УИХ-аар 1998 онд батлагдсан Хоршооны тухай хууль-иар энэ төрлийн харилцааг зохицуулж байсныг өөрчилж, бие даасан хууль шинээр бий болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд
1. Хоршооны тухай хууль-иар хадгаламж зээлийн үйл ажиллагааг бүх төрлийн хоршоод болон тэдгээрийн дундаж хоршоод эрхэлж болохоор байсныг өөрчилж, зөвхөн хадгаламж зээлийн дагнасан хоршоо эрхэлж байх
2. ХЗХ нь нөөц сан заавал байгуулах, жилийн ашгаас нөөц санг эхний ээлжинд бүрдүүлсний дараа үлдэх ашгаас гишүүдэд хуваарилдаг байх
3. Гишүүдийн эрх үүргийг тодорхой болгож, гишүүд нь хоршооны үйл ажиллагааны тухай мэдээллийг саадгүй авч байх, холбогдох тайлан, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэртэй танилцаж, хяналт тавьдаг байх
4. ХЗХ нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг байнга хангаж ажилладаг, шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь түүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болдог байх
5. ХЗХ нь Зээлийн хороотой байх, энэ хороо зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зээлийн бодлогыг боловсруулах, эрх бүхий холбогдох дээд шатны байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг байх зэрэг зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан байна.
/Оллоо.МН/