Бороо Гоулд-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулна

Энэ удаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг асуудалтай танилцаад гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсөн байна.

Одоо мөрдөгдөж буй гэрээ нь тус компанид давуу эрх олгосон, гэрээ үг, үсэг, найруулгын хувьд алдаатай, монгол, англи хэл дээрх хувиуд нь зөрүүтэй зэргээс хэрэгжүүлэхэд учирч байсан бэрхшээлүүдийг нэг мөр шийдвэрлэх зорилгоор хоёр тал хэлэлцээр хийж, 2006 оны 9 дүгээр сард харилцан тохиролцоонд хүрсэн байна.

Гэвч Бороо гоулд ХХК-ийн зүгээс Сентерра гоулд ХХК-тай байгуулах Гацууртын алтны ордыг ашиглах талаарх хөрөнгө оруулалтын гэрээг тааламжтай нөхцөлөөр байгуулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг Гацууртын ордоос олборлосон алтанд ногдуулахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болно гэсэн нөхцөл тавьсаар өнөөг хүрчээ. Өнгөрсөн хугацаанд Сангийн яам гэрээнд өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрэх асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, уулзалт зохион байгуулж, зарим асуудлаар тохиролцоод байна.

Сангийн яам Тогтвортой байдлын гэрээ-нд

– Бороо гоулд ХХК нь шинэчлэн батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр төлж эхлэх, өмнөх хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах

– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөгийн мөрдөж буй хуулийн дагуу 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 5 хувиар төлөх

– Гацууртын хөрөнгө оруулалтын гэрээг Бороо гоулд-ын Тогтвортой байдлын гэрээтэй уялдуулахгүйгээр тусад нь байгуулах зэрэг өөрчлөлтийг тусгах санал тавиад байгаа юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button