Энэ намар нефть нэг баррель нь 95 долларт хүрнэ
Уг илтгэлд, нефть олборлогч орнуудын консорциум буюу ОПЕК нефть борлуулах хэмжээг одоогийн төвшинд хэвээр байлгах аваас хар алт-ны үнэ ийнхүү огцом өсөх болно гэжээ.
Долдугаар сарын эхний арав хоногт дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өссөн. Харин хоёр дахь арав хоногийн сүүлч гэхэд Brent маркийн нефтийг баррелийг нь 75 ам.доллараар зарж байв.
Баррель нефтийг 90 ам.доллараас дээш гаргахгүйн тулд Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират зэрэг орон нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх нь аюултай гэж үзэж байгаа хэмээн Golden Sachs банкны шинжээчид үзэж буй аж.
Оросын шинжээчид америкчуудын урьдчилсан таамагт нэлээд болгоомжтой хандаж байгаа гэнэ. Оросууд ойрын үед Иранд дайн болохгүй бол нефтийн үнэ баррель нь 80-85 доллараас хэтрэхгүй гэж үзэж буй юм байна.
Хэрэв нефтийн үнэ өсвөл Орост энэ нь нэг их ашиг өгөхгүй. Тэгээд ч нэмэлт орлого нь улсын халамжийн санд л орно. Энэ мөнгө эдийн засгийг эрүүлжүүлэх, тэтгэвэр тэтгэмж, төрийн албаныхны цалинд л үрэгдэнэ гэж үзэж байна.
Монголын мэдээ 146/2178/