Хариуцлага алдсан этгээдээс талийгаачдын амийг нэхнэ
Тэд Амьд үлдсэн хүмүүс өнөөдрийг хүртэл яагаад юу ч ярихгүй байгаа, зураглаач Д.Мөнхтөрийн бичлэгийг улсын нууц гэж үзүүлэхгүй хааж боогоод байгааг ойлгохгүй байна. Хэргийг ингэж бүдгэрүүлж байгаа нь осол гарахад нөлөөлсөн гол буруутан, тушаал өгсөн хүмүүс хариуцлагаас мултрах гэсэн оролдлого юм. Хамгийн гол нь талийгаачдынхаа амийг тэр хариуцлага хүлээх хүмүүсээс нэхэж байна. Тиймээс Онцгой байдлын сайдад энэ хүсэлтээ уламжилж байна гэлээ.
Харин тус газрын дэд дарга Д.Намсрай Та бүхний хүсэлтийг бүгдийг нь сайдад уламжилна. Энд албан ёсоор хэлэхэд одоогоор 11 байр бэлэн байгаа. Хэрхэн хуваарилах вэ гэж бодож байна. Та бүхнээс санал авъя. Цаашдаа үлдсэн байрны асуудал шийдэгдэх болно. Харин ослоор амь үрэгдсэн болон амьд үлдэгсдэд олгох тэтгэмж, ард иргэдийн хандивын хуваарилалтыг ил тод болгох талаар зарим хүний хүсэлтийг хүлээж авсан. Тиймээс та бүхэнд танилцуулна гэсэн хариуг өгсөн юм.
Өнөөдрийн Монгол 148 (569)