Гантай зуны хажуугаар хулгана, туулай талбайг маань сүйтгээд байна

Тарьсан ногоогоо аагим халуун наранд хатааж гандаахгүйн тулд ногоочид чамгүй зүдэрсэн нь мэдээж. Өчигдрийн бороотой зэрэгцэн хувиараа ногоо тарьж байгаа хүмүүстэй уулзахаар Гачуурт тосгоныг зорилоо.

Тэнд бид Францын өлсгөлөнгийн эсрэг үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар тариалан эрхэлдэг хэсэг хүнтэй тааралдсан юм. Тэд зүгээр ч нэг ногоо тарьдаггүй юм билээ. Тус байгууллага дүүргийн нэн ядуу, ядуу өрхөд судалгаа хийж, сургалтад хамруулан амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор ажилчин бэлтгэдэг гэнэ. Гачуурт тосгонд Арвин ногоо, Хужирт шим нэртэй хоёр холбоо байдаг юм байна. Тэр хоёр холбоонд 14 хүн ажилладаг гэнэ.

-Бид тус холбоодын дарга Б.Алтанцэцэг, гүйцэтгэх захирал Ш.Баатарчулуун нартай уулзсан юм. Танай хоёр холбоо хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв?

-Биднийг дэмжигч байгууллага 2005 оноос анх тариалангийн талаар сурагч багш бэлтгэж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн жилээс Баянзүрх дүүргээс газар түрээспэн авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Хоёр дахь жилдээ тариалалт эрхэлж байна.

-Нийт хэдэн га талбайд тариалалт эрхэлж байна вэ?

-Арвин ногоо холбоо нэг га талбайд, Хужирт шим холбоо хоёр га талбайд тариалалтаа хийж байгаа.

-Ямар төрлийн ногоо тарьдаг юм бэ?

-Төмс, байцаа, шарлууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, мөлхөө өргөст хэмх, салатны байцаа, яншуй, гоньд, вандуй, цэс, эрдэнэ шиш, хятад байцаа, улаан лооль, хулуу гээд нийт 21 төрлийн нарийн болон өргөн хэрэглээний ногоогтариалж байна. Энэ жил Герман, Швейцарь, Голландын сортын дөрвөн төрлийн төмс тариалж байна.

-Энэ жил гантай, халуун байна. Өнгөрсөн долоо хоногийн аагим халууныг яажшуухан өнгөрөөв дөө?

-Үнэндээ хүнд байсан. Тарьсан ногооны маань навчнууд юу ч үгүй шарлаад, шатаадтал нь уначихсан. Манай туслагч байгууллаго болох Францын АГ байгууллага бидэнд тариалангийн талбайн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, үр тариа, бордоо гээд хэрэгтэй бүхнийг үнэ төлбөргүй өгсөн. Тиймдээ л өдий зэрэгтэй авч үлдлээ. Өнгөрсөн жил хүмүүнлэгийн байгууллага маань бидэнд 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтаа 75 болгож бууруулсан юм. Ирэх жил 50 хувийг үнэгүй олгоно. Ингэсээр 2009 он гэхэд холбоод тус тусдаа бие дааж гарах гэрээтэй ажиллаж байгаа юм. Энэ хүмүүнлэгийн байгууллага бидэнд 30 тоннын багтаамжтай ёмкость, гүний худаг, цахилгаан, усалгааны ижбүрэн систем, хүлэмж, гэр, байрлах байр гээд их зүйл өгсөн юм. Анх энэ газрыг авахад тариалалт эрхлэхэд тохиромжгүй хөрстэй, шаварлаг, элсэрхэг, хатуу хөрстэй газар байсан. Тиймээс нэмэлт тариалалт хийж өөрийн хөрсийг бий болгоод байна.

-Нэмэлт тариалалт гэж юу гэсэн үг вэ?

-Газраа сайжруулж бордоо, хар шороогоор хөрсөө зөөллөж өгсөн юм. Үүний дүнд ногоо ч сайн ургасан. Гэхдээ маш их арчилгаа шаардсан. Тиймдээ ч өнгөрсөн жил хангалттай ургац авсан. Бидэнд саад бэрхшээл их байх юм. Хүн хүч муутай болохоор ажил дор дороосоо ундраад л байх юм. Аагим халууны хажуугаар чамгүй арчилж байжургуулсан ногооны маань томорсон навчийг нь хулгана, туулайнууд мэрчих юм. Тэгэхээр ногоо маань ургаж чадахгуй, үхэхэд хүрээд байна. Гантай зун болохоор хулгана, туулайнд идэх юм байхгүй байдаг юм байлгүй. Манай тариалангийн талбайд хулгайгаар ороод сүйтгэж өгсөн. Тэдэнтэй л дайтаж байна даа.

-Шинэ ургацаа авч эхэл сэн үү. Өнгөрсөн жил арвин ургац авсан биз дээ. Зуншлага ч сайхан байсан?

-Өнгөрсөн жил үнэндээ сайхан зун болсон. Нэг холбоо нь гэхэд найман тонн ургац авсан. Буянтны ачаар энэ жил тэр хэмжээнд хүргэж ургацаа хураана гэжтөлөвлөж байна. Бидэнд бүх тоног төхөөрөмжииг нь өгчихөөд байхад муу амлах эрх байхгүй шүү дээ. Эхнээсээ ургацаа авчихаад байгаа. Өргөст хэмх, улаан лоолио хурааж байгаа. Худалдаж эхэлсэн. Хараахан төмс, байцаа гээд өргөн хэрэглээний ногоогоо хурааж эхлээгүй байна. Ирэх сарын арван гэхэд хурааж эхэлнэ.

-Ургацаа яадаг вэ?

-Манайх ашгийн бус байгууллага болохоор харьяа нутаг дэвсгэрийнхээ захиргаатай ярилцаад ургацынхаа 15 хувийг дүүргийн нэн ядуу айл өрхөд үнэ төлбөргүй тараадаг. Тэгээд үлдсэн хувийнхаа талыг нь ажилчиддаа хувааж, цалин болгож өгдөг. Харин талыг нь санхүүжүүлэгч байгууллагад өгдөг юм.

-Тэгвэл оноогдсон урга цаа яадаг юм 6э?

-Бид зарж борлуулна. Ажилчид маань өөрийн гэр бүлийн хэрэгцээний ногоогоо авч үлдэнэ. Мөн санхүүжүүлэгч байгууллага бас борлуулдаг. Хамтарч ажилладаг, борлуулдаг хувь хүн, албан байгууллага, дэлгүүр бий. Захуудаар явж зарж борлуулна.

-Тэгвэл та нар өөрсдийн санхүүжүүлэх боломжтой л юм байна даа?

-Үгүй ээ. Бид энә тариалалт эрхэлдэг талбайгаа харьяа дүүргийн газрын албанаас түрээсэлдэг юм. Өнгөрсөн жил гэхэд газрын түрээсэндээ сая зургаан зуун мянган төгрөг төлсөн. Сарын ам метрийн үнэ нь 44 төгрөгөөр тооцогддог юм. Энэ мөнгө бидән ахадсан байгаа биз дээ. Тиймээс Баянзүрх дуүргийн Засаг дарга, газрын албаны хүмүүсийг эндээ урьсан. Энэ талаар ярилцаж түрээсийг нь багасгах санал тавиад байгаа юм. Бидний саналыг дэмжинэ байх гэж итгэж байгаа.Бид ашгийн бус байгууллага.

-Та нарын ажил хэзээ дуусах вә?

-Бид аравдугаар сарын 15 ны хүртэл ажилладаг. Ургацаа хурааж дуусаад тариалалтынхаа талбайг цэвэрлэнэ. Ирэх жилийнхээ уриншийг хийгээд талбайгаасаа бууна даа.

Ж.Батцэрэн

Монголын мэдээ 146/2178/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button