Ж.Батзандан Шоронд сууж байх ёстой хүн улс удирдаж байна

-Айвенхоу майнз-тай байгуулах гэрээ нийгмийн анхаарлыг зүй ёсоор татлаа. Нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Иргэний хөдөлгөөнүүдийн дараагийн алхам юу байх бол?

-Оюу толгой, Таван толгойн орд газруудыг ашиглах тал дээр бидний байр суурь тодорхой байгаа. Нөөцөөрөө Эрдэнэтээс даруй дөрөв дахин илүү, дэлхийд хоёрт орж буй энэ ордоосоо Монголын ард түмэн 51-ээс доошгүй хувийг заавал эзэмших ёстой. Цаашлаад Монголын талд ногдох нийт хувьцааны 30 хүртлэх хувийг нь ард түмэнд Алтан хувьцаа хэлбэрээр түгээх замаар нийгмийн баялагийг тэгш хувиарлах хэрэгтэй байна. Мөн үлдсэн хувьцаанаас орж ирэх ашгаар нь боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуульд нийцсэн шударга, чамбай хууль боловсруулан батлаж, уг хуулийн дагуу Оюутолгойн ордыг ашиглах тухай бүх гэрээ, хэлцэлийг байгуулах ёстой. Монголын хуулиас давсан ямар ч гэрээ байж таарахгүй.

Түүнчлэн стратегийн ач холбогдолтой ордууд дээр төрөөс баримтлаж буй бодлого, үйл явцын талаар ард түмэндээ байнга нээлттэй мэдээллэж баймаар байна. Өнөөгийн Монголын улстөрчдийн хамгийн том алдаа бол өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэж боддогт байгаа юм. Энэ гэрээний хувьд ажлын хэсэг байгуулахаас өгсүүлээд бүх ажиллагаа нь иргэний хөдөлгөөнөөс далдуур, нууц байдалд хийгдсэн. Уг нь ард түмэнд хамаагүй асуудал гэж байдаггүй. Гэтэл манайхан бүгдийг нь нуудаг.

Тиймээс төрөөс явуулах бодлогын талаарх бидний эдгээр байр суурь хэвээрээ байгаа. Дээр дурьдсан бүхнийг гүйцэлдүүлтэл бидтэмцэнэ.

-Таны сая ярьсан бүхнийг ард түмэн ойлгож, дэмжиж байгаа. Гагцхүү энэ бүхнийг бодит ажил болгохын тулд одоо яг яах ёстой вэ, таныхаар?

-Иргэний хөдөлгөөний үндсэн үүрэг нь, болохгүй байгаа асуудлыг сөхөж тавих юм. Шийдвэрлэх үүрэг нь төрийн хэрэг. Нэг ёсондоо бид ард иргэдийн эрх ашиг зөрчигдөх гээд байгааг төрд сануулж, шаардлага л тавина, үүнийг нь бодлого болгож боловсруулах арга замыг нь парламентад суудалтай намууд хамтарч хайх ёстой. Монголын иргэний хөдөлгөөнүүд энэ үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж боддог. Тэгэхээр бид ард түмний өмчийг хулгайчдаас хамгаалах үүднээс дохио өглөө, одоо төр цагдаагийн үүргээ гүйцэтгэж, нийгмийн хэв журмыг буюу ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой. Харамсалтай нь өнөөдөр манай төр өөрөө тэр хулгайчтай нь нийлчихээд ард түмнийхээ халаасыг сэгсэрчих гээд байх юм.

-Гурван жилийн өмнөөс Иргэний нийгэм гэдэг ухагдахууныг нийгэмд төлөвшүүлэх гэж чамгүй зүтгэлээ. Элдвээр хэл үүлж байсан үе ч олон бий байх. Өнөөдөр та бүгд олуулаа болж, төр засагт дуу хоолойгоо хүргэж чаддаг боллоо. Гэхдээ хөндлөнгөөс харахад та бүхний тэмцэл ихэнхдээ улс төрийн шинжийг агуулсан байх юм. Энэ иргэний нийгмийн жинхэнэ хэлбэр мөн үү?

-Иргэний нийгмийн үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол төр засгийн ялзрал газар авч, тэлж буйн шинж. Хэрэв тэд үйл ажиллагаандаа анхааралтай, хариуцлагатай хандаж, гажигаа засч явсан бол бидний тэмцэл ингэж хурцтахгүй байх байсан. Уг нь улс төрийн хямралыг зогсооход намуудын үүрэг роль чухал байдаг. Харамсалтай нь манай улс төрийн намууд хуйвалдааны шинжтэй бүлэглэл болж хувираад энэ улс орныг чинь бүхэлд халааслачихлаа. Тиймээс бидний үйл ажиллагаа цаашид улам эрчимжинэ. Аймаг, сум бүрт үйл ажиллагаагаа явуулна. Байгаль орчинд анхаарлаа хандуулмаар байна. Хэдэн арван гол, горхи ширгэв. Сүүлдээ байгаа хэдэн голынх нь загас, жараахай үхэж дуусах нь. Дээр нь энэ гудамжаар дүүрэн хөлхөлдөх олон хятадуудад арга хэмжээ авмаар байна. Уг нь хуулиараа нийт ажилчдын 10 дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болохоор байдаг. Гэтэл манайд зам, барилга, эрчим хүч гээд олон салбарын компаниудын нийт ажилчдынхаа 80 хувийг хятадаас оруулж ирж байна. ОХУ сая Хятадаас хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байх шийдвэр гаргалаа. Бид ч гэсэн Хятадын хүнснээс татгалзах цаг болсон. Энэ мэт хөндөх ёстой олон сэдэв бий. Гэхдээ эхлээд зайлшгүй шийдэх цаг үеийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахгүй бол хожимдох гээд байна шүү дээ.

-Оюу толгойн орд газрын 51-ээс доошгүй хувийг бид авах ёстой гэж байна. Гэтэл Айвенхоу майнз-ынхан Манайхаас илүү боломжийн санал тавих компани хаа ч байхгүй гээд байдаг. За яахав, тэднийг явуулчихлаа гэхэд манайд мөнгө байхгүй, дэлхийн бусад томоохон компаниуд нь Монголын хуулийг тууштай биш гээд айгаад орж ирэхгүй. Явж явж Хятадаас өөр сонголт үлдэхгүй юм биш биз. Цаана нь Таван толгой гэж орд байгаа…?

-Таван толгойн асуудал дээр санаа зовохгүй байна. Эрх биш монголчууд өөрсдөө эзэмших гэж байгаа юм хойно ойлголцоод байж болно байх. Оюу толгой дээр яг яах ёстой вэ гэж байна. Бид үүнийг өөрсөддөө ашигтайгаар шийдчих олон хувилбар бий шүү дээ. Манайхан дэлхий дээр Айвенхоу майнз-аас том компани, Фрийдландаас өөр баян хүн байхгүй юм шиг өөр ямар ч хувилбаргүй зүтгээд байх юм. Гэтэл цаана нь хамтарч ажиллах санал тавьсан өчнөөн хөрөнгө оруулагч компани, улс орон хүртэл байна шүү дээ. Тиймээс үүн дээр санаа зоволтгүй байх. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд бид Айвенхоу майнз-ыг муу компани, хөөж гаргах ёстой гэж яриагүй, тийм бодлого ч баримтлаагүй шүү. Харин ч бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй гэдгийг бүгд ойлгодог. Гагцхүү аливаа хөрөнгө оруулалт Монголын ард түмэнд ашигтай, хуулийн хүрээнд л хийгдэх ёстой. Одоо яригдаад байгаа Тогтвортой байдлын гэрээний төслийг бид хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль бол Үндсэн хууль зөрчсөн, дээр нь засвар хийгдсэн хүчингүй хууль. Тиймээс бид энэ хуулийн дагуу байгуулах ямар ч гэрээг хүлзэн зөвшөөрөх ёсгүй.

-Өчигдрөөс Айвенхоу майнз компани УИХ-ын гишүүдэд хандаж тогтвортой байдлын гэрээг батлуулах сөрөг сурталчилгаа хүчтэй цацаж эхэллээ. Мэдээж та нарын тэмцэл ч хурцтах байх. Яг энэ асуудлыг далим-дуулж, Иргэний хөдөлгөөнийхнийг сонгуулийн шоу хийж байна гэж ярилцах боллоо?

-Бид дуугүй байж болно оо. Энэ бол хамгийн амархан ажил. Гэвч бид тэгж чадахгүй. Хэдэн дарга нар нь албан тушаалаа ашиглан баяжиж, газар нутгаа гадаадынханд бэлэглэж байхад иргэд, бид дуугүй хараад сууж тэвчихгүй ээ. Энэ нийгэмд иргэдийн дуу хоолой хэрэггүй гэж үзэж болохоор цэгцтэй болтол бид дуугаа хурааж чадахгүй. Биднийг юу ч гэж гүтгэсэн бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Энд ямар ч сонгууль хамаагүй. Сонгуультай, сонгуулыүй бид тусгаар тогтнол, газар нутагтай холбоотой ямар ч асуудал дээр төр засагт дуу хоолойгоо хүргэх болно. Хэрэв уншигчид санаж байгаа бол биднийг анх гарч ирэхэд сонгууль аль хэдийнэ дуусчихсан байсан шүү дээ. Бидний зорилго бол сонгууль биш. Бидний үйл ажиллагааг сонгуультай холбож байгаа нь инээдтэй хэрэг.

-Дарга нар идэж уулаа гэснээс, та нэгэнтээ өнөөгийн Ерөнхийлөгчийн байх ёстой газрыг ганц худаг гэж байсан санагдана. Яагаад?

-Ганц худагт сууж байх ёстой хүмүүс Монгол орныг саарал орон, Их тэнгэрийн амнаас удирдаад нэлээд хэдэн жил болж байна. Үүнийг бид эсэргүүцсээр ирсэн. Монголд авлига, албан тушаалын наймаа, намуудын хуйвалдааны эх үүсвэрийг тавьсан нам бол МАХН, гардан хэрэгжүүлэгч нь Н.Энхбаяр яах аргагүй мөн. Энэ хүн Монголд анх банкуудыг яаж хууль бусаар хувьчилдгийг харуулсан, телевизийг яаж өөрийн болгодогийг үзүүлсэн. Т/-9 телевизийг бэлгэнд авсан гэдэг юм билээ. Төрийн өндөр дээд албан тушаалтан цалингаасаа илүү бэлэг авах ёсгүй байдаг. Мөн төриин төв хэвлэлийг яаж хувьдаа завшдагийг тод ха руулсан. Хүнийг яаж дарамталж, үгээрээ байлгаж чаддагийг, хуулийг хэрхэн өөртөө тааруулж засч болохыг үлгэрлэсэн хүн. Н.Энхбаяр бол улс төрийн хүрээний гэмт хэрэгт хамгийн гүн хутгалдсан хүн. Үүнийг улс төр судлаач, нийтлэлч Баабар, Ганхуяг нарын бичлэгүүд, бидэнд цугласан мэдээллүүд бэлхэн нотолдог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын хамгийн том эрүүгийн гэмт хэрэгтэн. Тиймээс насаараа шоронд суух ёстой хүн мөн. Ганцхан жишээ дурьдахад, тэр хүн өөрөө Би 500 сая төгрөгийн хахууль өгөх гэж орж ирсэн хүнийг өрөөнөөсөө хөөж гаргаж байсан гэж хэлсэн. Энэ хүний амнаас гарч байгаа ганцхан хий л өөрийгөө эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг нотлож байгаа юм. Эрүүгийн гэмт хэрэгтнийг нуун дарагдуулна гэдэг бүр том гэмт хэрэг юм шүү.

-Яг иймэрхүү утгатай үгийг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нэг биш удаа хэлсэн, хамгийн сүүлдтэр хүнээс уучлалт гуйх хэмжээнд хүрч, зэм хүртээд байгаа. Та түүн шиг буруутгахаас айхгүй байна уу. Магадгүй далайлт нь танд дээр илүү жинтэй тусаа ч билүү?

-Хн, энэ үгийгби гурван жилийн өмнө ч хэлж байсан, одоо ч хэлнэ. Өнөөдөр Авлигатай тэмцэх газар, шүүх, цагдаа, прокурорын байгууллагын дарга нарыг энэ хүн томилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа шийтгэгдэхгүй байж болно. Гэхдээ цаг хугацаа, хэмээх шүүх хэрхэн шийтгэхийг харуулна аа. Тэр үөд Н.Энхбаяр шоронд орно. Үүнд би бүрэн итгэлтэй байдаг. Дахин хэлэхэд, ирж яваа цаг түүнийг өршөөхгүй.

-Сонгууль дөхлөө. Ирэх сонгуулийг хэрхэн төсөөлж байна?

-Би сонгуулийн тухай бодох дургүй. Бидний зорилго биш. Тэгэхдээ бид заавал парламентад төлөөлөлтэй болно.

-УИХ-ын гишүүдийг хамгийн их шүүмжилдэг хүмүүс бол Иргэний хөдөлгөөнийхөн. Магадгүй сонгуулийн үр дүнд та УИХ-ын гишүүн болчихвол, өнөөгийн түшээдээс юугаараа ялгарч чадах вэ?

-УИХ-ын гишүүн гэхээр ургаа хад шиг дөрвөн жил суудаг, зохисгүй тогтолцоо манайд үйлчилдэг. Бидхэн нь ч сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулан өргөн барина. Энэ бидний хувьд хариуцлагатай ажиллах хамгийн том баталгаа болж чадна байх.

Нийгмийн толь 2007/08/01

М.Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button