Амеркийн иргэн болсон ч эх орноо зүрхэндээ тээж, сурталчилж явна
Энэ жагсаалтад 120 орны нэр байсан. Нэлээд дээхэн гаргасан энэ жагсаалтад Монголын нэр байгаагүй юмдаг. Тэр үед жирийн монгол хүн Америкт цагаачилж амьдрах нь бүү хэл зорчих эрхгүй байсан болохоор нэг ч монгол цагаач Америкт байгаагүйгээс жагсаалтад Монголын нэр ороогүй хэрэг л дээ. 1990 онд ялсан ардчилсан хувьсгалын ачаар монголчууд аугаа их Америк гүрэнд зорчих төдийгүй амьдрах эрхтэй болсны ачаар өдгөө Америкт олон мянган монгол иргэн аж төрж, аж амьдралаа дээшлүүлж, жаргалтай амьдарч байна.
Олон үндэстэн ястнаас бүрддэг Америк гүрэн жил бүрийн хавар Миннесота мужийн Сайнтпол хотод үндэстний фестиваль зохион байгуулж Хийдэг уламжлалтай ажээ. би 20О2 онд америкт амьдарч байхдаа анх энэ фестивалийг узэж, их л сонирхож билээ, Харин 2007 оны тавдугаар сарын эхээр Сайнтпол хотод болсон үндэстний фестивалийг дахин үзэх завшаан тохиолоо. Үзэсгэлэнгийн аварга том барилгын нэг, хоёрдугайр давхарт Америкийн олон үндэстний төлөөллүүд үзэсгэлэн худалдаа гаргаж, үндэсний бүжгээ бүжиж, дуулж, хөгжимдөж, төрөлх эх орноо сурталчилж байлаа.
Энэ удаагийн фестивальд Америкийн янз бүрийн муж, хотуудад амьдардаг 90 үндэстний төлөөлөгч оролцжээ. Үзэсгэлэнгийн нэгдүгээр давхрын маш том зааланд улс, үндэстнийхээ онцлогийг харуулсан зураг, улсынхаа нэрийг бичсэн үй олон даавуун асрыг хоёр тийш харуулан эгнүүлэн босгож, дотор нь үндэснийхээ хоолыг цахилгаан зуухан дээр хийж фестиваль үзэхээр яваа хүмүүст зарж байлаа.
Үзэсгэлэнгийн танхимд олон эгнээгээр зассан ширээн дээр хүмүүстухлан сууж, үндэснийхээ хоолыг амтархан идэж байгаа харагдана. Хаяа нийлж оршдог Сайнтпол, Миннеаполис хотод дөч тавиад монгол хүн амьдардаг гэсэн. Бууз, хуушуур хийж зарж байгаа овсгоотой монгол хүн байж магадгүй.
Тэгвэл хуушуур авцгаая гэж охин, зээ хоёртойгоо ярилцан бүтэн тойрч харсан боловч нэг ч монгол хүний бараа харагдсангүй. Эл фестивальд оролцох хүмүүсийн захиалгыг бүтэн жилийн өмнө авдаг аж. Америкчууд бууз, хуушуурыг маш их сонирхож амтархаж иддэг болохоор хүмүүс их авна даа гэсэн бодол төрж байлаа. Ташрамд өгүүлэхэд, Америкийн янз бүрийн хотод амьдардаг монголчууд улсын баяраа хамтран тэмдэглэж, овсгоотой зарим нь бууз, хуушуур хийж зарж зэгсэн орлого олдог гэнэ.
Манайхан улсын баяраар хуушуур авч идэх гэж голын цэнгэлдэх ордог зангаа Америкт ч тавиагүй аж. Үндэсний их баяраа хамтран тэмдэглэхээр очсон монголчууд зарим хүний хийсэн хуушуурыг дуртайяа авч иддэг юм байна. Америкт хэчнээн мянган монгол амьдардаг юм бүү мэд.
Вашингтон хотод л гэхэд арав орчим мянган монгол хүн амьдардаг бөгөөд Монгол таун байгуулж, тэндээ амьдардаг болжээ. 1999 оны өвөл Вашингтон хотод болсон монголчуудын уулзалтад экс ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож бүгдээрээ хүч хамтраад монгол таун байгуулцгаая гэж уриалж байсан нь өдгөө хэрэгжсэн аж.
Одоо фестивалийн тухай өгүүлье. Үзэсгэлэнгийн танхимын хоёрдугаар давхрын зааланд олон үндэстний төлөөлөгчид авсаархан даавуун асар хаяа нийлүүлэн барьж, дотор нь үндэснийхээ тоглоом наадгай, шатар даамнаас зхлээд гар урлалын сонин хачин бүтээлүүд тавьж зарцгаан төрөлх нутгаа сурталчилж байлаа. Хаана нь ямар улсын уугуул иргэд эх орноо сурталчилж байгааг мэдэж цөхөх юмгүй. Цөм өөрийнхөө уугуул эх орны нэрийг даавуун асар дээрээ бичиж хадсан байх юм.
Үзэсгэлэн худалдаа гаргаж буй нэг загварын үй олон даавуун асрыг түр хугацаагаар түрээспүүлж доллар саадаг аж. Насанд хүрэгчид есөн доллар, оюутан сурагчид долоон доллараар тасалбар авч байлаа. Сонирхогчид ч олон байв. Бүтэн дөрвөн өдөр болсон энэ фестивалийг олон сая хүн үзэж сонирхон харь газар суурьшсан хүмүүс унаган нутгаа дурсан, сайхан дурсамжтай үлдсэн нь мэдээж билээ.
Улаанбаатар хотод энэ жишгээр аймгуудын фестиваль зохион байгуулбал тун сонин ажил болж, төрж өссөн нутгаараа бахархаж, нутгаа хөгжүүлэхэд гар бие оролцох хүсэл хүмүүст төрөх буй заа.
Америкчууд ийм фестивалийг 75 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ нь олон үндэстнүүдийг хооронд нь танилцуулж, төрөлх нутгийг нь сурталчлуулахаас гадна мөнгө олох сайн арга аж. Фестивальд оролцож, үзэсгэлэн гаргаж байгаа хүмүүс төрөлх нутгийнхаа онцлогийг харуулсан дурсгалын тэмдгийг хүссэн хүн бүхний тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр дарж өгч байгаа нь сонин санагдаж, би ч гэсэн барьж явсан тэмдэглэлийн дэвтэртээ олон орны дурсгалын тэмдгийг даруулж авлаа.
Монгол урчууд тооно, унь, багана, хаалган дээр нь янз бүрийн хээ хуар сийлж урласан таван ханатай монгол гэр энэ фестивалийн хамгийн сонин үзмэрийн нэг байлаа. Америкт 17 жил амьдарч, америк хүнтэй гэрлэж, эндхийн иргэн болсон Халтархүүгийн Эрдэнэчимэг хэмээх циркчин монгол бүсгүй энэ сайхан гэрийг үзэсгэлэнгийн танхимын үүдний саруулхан чөлөөнд барьсан юмсанж. Тэрбээр гэртээ эрээн авдар, ор, эргэнэг, ширээ, сандал, хувцасны шүүгээ, зургийн жааз гээд монгол айлд байдаг бүхий л зүйлийг тавьсан харагдана. Тэрбээр зуух яндан, түлээний сав, галын хайч хүртэл тавихаа мартсангүй.
Бас эрэгтэй, эмэгтэй хүний чамин хийцтэй монгол дээл, гутал, хантааз, жанжин малгай, тоорцог сэлт тавьсан нь америкчуудын сонирхлыг их татаж байлаа. Шагай ширээн тавьсан харагдана. Монгол гэр сонирхсон америкчуудад шагай найрч үзүүлж байлаа.
X.Эрдэнэчимэг Монголоос сиилбэртэй, сийлбэргүй хоёр гэрийг усан онгоцоор тээвэрлэн авчирсан юмсанж. Тэрбээр Сайнтпол хотын Жувенсийн циркт багшлахын сацуу өөрийн хүү Б.Тамир, циркчин Г.Содбаатар нартай хамтарч Мандухай нэртэй циркийн хамтлаг байгуулж, 3045 минутын тоглолт хийдэг аж. Америкчууд тэдний тоглолтыг маш их сонирхож үздэг гэнэ.
Хүмүүс монгол гэрийг ихэд сонирхон зургийг нь авч, Х.Эрдэнэчимэгээс монгол гэр, Монгол орны тухай асууж сонирхцгооно. Х.Эрдэнэчимэг монгол гэр. Монгол орныхоо тухай бүтэн дөрвөн өдөр чөлөө завгүй тайлбарлажээ.
Тэрбээр Нүүдэлчин монголчууд тэмээ малд ачиж явахад зориулсан, нүүхдээ буулгаж ачаад буусан газраа эвлүүлээд барьчихдаг гэр хэмээх эсгий, мод хоёроос бүтсэн сонгомол сууц зохион бүтээж, олон зууны турш гэрт амьдарч ирсэн юм. Чингисийн монголчуудын гэр хэмээх үндэсний сууц нь агаар сайтай, эрүүл ахуйн хувьд дотор нь хүн амьдрахад маш тохиромжтой, мод, нүүрс, аргал, хоргол түлж гэрээ дулаацуулж, хоол ундаа хийдэг. Монгол гэрийн модон дээр хонины ноосоор хийсэн эсгий нөмөргөж, оосор бүчээр уяж тогтоодог. Тоонон дээрээ өрх гэж нэрлэдэг цагаан даавуун бүрээстэй эсгий тавьж өдөрт нээж агаар оруулан шөнө нь бүтээж унтдаг юм гэхчлэн тайлбарлаж байлаа.
Тэднийг баярлаж талархсанаа илэрхийшэд гарахад Х.Эрдэнэчимэг Мандухай хэмээх хувийн циркийнхээ танилцуулгыг бэлэглэж, боломжтой үедээ тоглолтоо үзэхийг урьж байлаа.
Энэ жил анх удаа монгол гэр барьж энэ фестивальд оролцож байна. Урд жилүүдэд энэ фестивалийг зүгээр л сонирхоод өнгөрдөг байсан. Энэ жилээс идэвхтэй оролцогч болж, эх орноо сурталчилж байна. Цаашдаа жил бүр сайхан монгол гэрээ барьж, энэ фестивальд оролцож, Монгол орноо сурталчилна. Монгол шиг мөнх хөх тзнгэртэй, онгон байгальтай гайхамшигтай сайхан орон хаана ч байхгүй шүүдээ. Би Америкиин иргэн болсон ч гэсэн зүрх сэтгэлдээ эх орноо байнга тээж явдаг юм гэж Х.Эрдэнэчимэг ярьсан юм.
Эх оронч сэтгэлтэй тэр золбоолог бүсгүйн ачаар мянга мянган америкчууд Монголыг мэддэг болж байгаа нь юутай сайхан. 17 жилийн тэртээ англиар А ч үгүй байсан энэ сэргэлэн бүсгүй англи хэлийг маш сайн сурч, чөлөөтэй ярьдаг болжээ. Х.Эрдэнэчимэгтэй хэдэн хором хөөрөлдсөнөө толилуулъя.
-Чи Америкт яаж ирсэн юм бэ?
-1991 онд Америкиин Ринглин цирк, Монгол циркийн хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр жил энд тоглохоор шалгарч, уригдаж ирсэн юм. Бидний тоглолтыг Ринглин циркийн менежер Монголд очиж ахин дахин үзэж байж, Америкт урьж ажиллуулах хүмүүсээ шилж сонгож авсан юм. Тэр шилэлтэд багтсандаа их баярлаж байж билээ. Санаандгүй байж байгаад 1991 оны 11 дүгээр сард Америкиин хилийн дээсийг алхаж байлаа. Бидэнтэй хамт ҮДБЭЧ-аас шалгарсан 20-иод бүжигчин ирж бидэнтэй хамт хоёр жил тоглосон юм.
Гэрээний хугацаа дуусахад нэлээд циркчин, бүжигчдийг цирктээ тоглуулахаар авч үлдэж, бусад нь нутагбуцсан. Бидэнд Америкт амьдрах эрхийн бичиг авч өгч цирктээ ажиллуулсан. Бид эхний хоёр жил Амери¬киин өргөн уудам нутгийг галт тэргээр тойрон аялан тоглолт хийдэг байлаа. Тэр маань сайхан тохижуулсан суудлын галт тэрэг байлаа л даа. Бид цөм галт тэргэндээ амьдарч, түүгээрээ Америкиин 50 муж, олон хотоор явсан. Би Ринглин циркийн жүжигчин болж үлдэхдээ бас л галт тэргээр аялж тоглодог байлаа. Би энэ нутгаас Аляскийг л үзээгүй. Яваандаа цагзав гаргаж Аляскийг үзнэ дээ.
Би анх Америкт ирэхдээ таван настай Б.Тамир хүүгээ дагуулж ирсэн юм. Ринглин циркт олон орноос уригдаж ирсэн циркчид тоглодог байсан болохоор хүү минь өдөр бүр тэдний тоглолтыг үзсээр байгаад циркт сонирхолтой болж, циркийн олон номер хийж сурсан юм. Би хүүдээ мэддэг чаддаг бүхнээ зааж сургах гэж хичээсэн. Хүү маань надтай хамт аялан тоглодог байлаа шүү дээ. Сургуульд орсон хрйноо зуныхаа амралтаар Америкиин хүүхдийн циркт олон жил урилгаар тоглож, авьяаслаг циркчин гэж магтуулж байлаа. Аав нь ч сайн циркчин байсан юм. Харамсалтай нь бид хоёрыг Америкт ирээд жил гаран болж байтал осолд ороод нас барчихсан юм.
Ээж, хүү хоёр Ринглин циркт хэдэн жил ажиллаж, аялан тоглолт хийгээд нэг газар суурин амьдрахаар шийдэж Нью-Йорк болон Бермонтын циркт жүжигчин, багшаар ажиллаж байгаад 2002 онд нөхрийнхөө төрсен нутаг Миннеаполис хотод нүүж ирж, энэ хоттой хаяа нийлж оршдог Сайнтполын Жувентесийн циркт багшаар ажиллаж байна.
-Энэ нөхөртэйгээ яаж танилцсан юм бэ?
-Миний нөхөр Аарон Бүүдс хөгжимчин хүн л дээ. Бид хоёр циркт нэлээд хэдэн жил хамт ажиллаж зан зангаа авалцаж сайхан танилцсан юм. Миний анхны нөхөр Баярсайхан гэж сайн циркчин, золбоотой сайхан эр байсан юм шүү. Аарон маань хүү бид хоёрт хайртай, Монголд их элэгтэй хүн. Намайг дагаж ээжтэйгээ хамт Монголд очиж, хангай, говиор нь аялж, Монгол орны сайхныг биширдэг болсон.
-Танай нөхөр монгол зан заншил, хэл ярианд хэр дасч байна даа?
-Сүрхий монголжиж байгаа шүү. Монгол хоол, ялангуяа бууз, хуушуурт их дуртай. Сонсгол сайтай хөгжимчин хүн болоод тэр биз, зааж өгсөн монгол үгийг тун амархан тогтоочихдог юм. Монголоор ойр зуурын юмыг дажгүй ярьчихна шүү.
-Танай нөхөр Мандухай циркт тоглодог уу?
-Хөгжмийг нь маш сайхан тоглож өгдөг юм. Бид хоёр гэрээ бариад гадаа нь циркээ тоглодог. Америкчууд монгол гэрийг маш их сонирхож, бидний тоглолтыг дуртайяа үздэг болсон. Монгол гэр, циркчний ажлаараа Монгол орноо чадлынхаа хэрээр сурталчилж явна даа.
-Чи Америкиин иргэн болсон гэл үү?
-Тиим ээ. Америк нөхөртэй болсон болохоор таван жил ханилсны дараа Америкиин иргэн болгодог хуультай юм байна л даа.Нэг л гэм нь нутагтаа очихдоо заавал виз авч зорчих юм. Америкиин иргэн болгохдоо Америкиин түүхээр шалгалт авдаг юм байна лээ. Би шалгалтад нь дажгүй тэнцсэн шүү.
-Нутгаа их санадаг уу?
-Төрж өссөн нутгаа саналгүй яахав. Би эх орноороо маш их бахархаж, монгол хүн болж төрсөндөө баярладаг. Тиймдээ ч монгол эх орноо америкчуудад сайн мэдүүлэх гэж ноднин хоёр гэр Улаанбаатар хотоос авчирч гэрийнхээ гадаа барьж, циркээ тоглох болсон. Америкчууд Монголыг их сонирхож, янз бүрийн юм асууцгаадагюм.
-Чи ах дүү олуулаа гэсэн. Заримыг нь Америкт авчирсан уу?
-Би аав, ээжээс наймуулаа. Хоёр эмэгтэй дүүгээ татаж авсан. Тэд Америкиин бэр болцгоосон. Том эгч маань энд түр ажиллаж байгаад аав, ээж хоёртой хамт нутаг буцсан. Аав,ээж хоёр маань Хөвсгөлийн Рашаант сумынх. Энд зургаан сар болоод буцсан. Хэдэн мал хэцуудэж байгаа байх гэж санаа нь зовоод тогтож сууж чадахгүй юм билээ. Бага эрэгтэй дүүгээ урьж энд хэдэн сар ажил хийлгэлээ. Америкт амьдар гэсэн чинь нутгаа санаад байна. Хоёр сар ажил хийчихээд буцна гээд яараад байгаа.Удахгүй явах байх.
-Чи Америкиин циркийн сургуульд олон жил багшилсан хүн. Олон шавьтай болоо биз дээ?
-Дандаа бага насны хүүхдүүдэд эцэг, эхийнх нь хүсэлтээр циркийн хорь шахам номер заадаг. Одоогоор 500 гаруй шавьтай болоод байгаа. Түрүүч нь насанд хүрч циркт тоглодог болоод байгаа. Америкиин циркчдиин залуу халааг бэлтгэж байгаадаа сэтгэл хангалуун явдаг шүү.
Х.Эрдэнэчимэг бид хоёр ийнхүү ярилцлаа. Тэрбээр Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг агаарын гимнастик, акробатчины мэргэжлээр төгсч Улсын циркт хэдэн жил ажиллаад Америкт уригдаж ирсэн сайн циркчин ажээ. Америкиин нэг сонинд түүнийг Монголын циркийн од гэж их л магтаж бичсэн байхыг олж уншаад түүгээр бахархаж билээ.
Сан.Пүрэв
МЗЭ-ийн шагналт зохиолч
Монголын мэдээ 146/2178/