Өлсгөлөн зарласан Д.Лхагвадоржийг Сангийн яамнаас хүчээр гаргажээ
Түүнтэй уулзаж товч ярилцав. Өнгөрсөн сарын 26-нд тэрээр Сангийн яамны Төрийн нарын бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт гэрээслэл хүргүүлжээ. Түүндээ Стратегийн ач холбогдол бүхий ордууд дээр Хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажлын хэсгийн дарга таны Айвенхоу Майнз болон Энержи Ресурс-тай байгуулахаар тохиролцсон гэрээ Монголын ард түмний эрх ашгийн эсрэг чиглэж байгаа нь таныг төрийн хариуцлагатай албан тушаалд тохирохгүй хүн гэж үзэн огцрохыг шаардаж байна гэсэн байлаа.
Өлсгөлөнгөө өнгөрсөн даваа гаригаас эхэлжээ. Түүнийг Сангийн яаманд ороход хөөж туун, Нүднээс хол оч хэмээн зандчиж, хүч хэрэглэн гаргасан байна. Иймээс яамны гадаа суухаар болжээ. Ч.Хүрэлбаатарыг ал¬бан тушаалаасаа огцрохоос нааш өлсгөлөнгөө зогсоохгүй. Хэдийгээр би Шударга иргэний фронт-ийн гишүүн боловч энэ удаа иргэнийхээ үүднээс энэхүү өлсгөлөнг зарлаж байна. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээ зүй бусаар хийгдсэн, ард түмний хөрөнгөөр тоглож авлига авч өөрийн эрх ашгийн үүднээс хийсэн. Мөн 34 хувийг манайд өгөхөөр заасан, зарим жилд ногдол ашиг нь гарахгүй бол яах юм бэ? Айвенхоу майнз-ын удирдлагын зөвлөлд гуравхан хүн байдаг. Тэд Монгол Улсыг өөрсдийн хөрөнгө мэтээр аашилж байгаа нь хүн бүхний дургүйг хүргэж байна. Магадгүй хэдэн жил ашиглачихаад газрыг нь хятадуудад зарчихаад явахыг хэн байг гэх вэ гэж байлаа.
Эл өдөр Сангийн яамны хаалгаар нэг ч хүнийг оруулахгүй тусгай хамгаалалт гаргасан байсан. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирд¬лагын газрын дарга Д.Цогтбаатараас тодруулахад, Иргэн хүн эрхээ эдэлж бололгүй л яахав. Гэхдээ бас хууль гэж байдаг. Бид хуулийг л барьж ажиллана. Жагсаал цуглааны тухай хуульд заасан байдаг тусгай хамгаалалттай газар жагсаж болохгүй гэсэн 7,8-р зүйлийн заалтуудыг зөрчиж байсан учраас л бид албадан гаргасан. Гэхдээ бид энэ хүнийг тоохгүй хаях гэж байгаа юм биш. Эхний шатанд албан хариу өгнө, дараагийн шатанд Хүрэлбаатар даргатай өөртэй нь уулзуулна гэсэн юм.
/Оллоо.МН/