А. Цогцэцэг Харшил эмчлэгдэхгүй удах тусам хоруу чанар нэмэгдэнэ

-Өнөө цагт хүмүүс харшлын өвчнөөр их өвдөх болжээ. Зуны цагт харшлын өвчний дэгдэлт хэр байна?

-Одоо улирлын чанартай харшлын өвчин давамгайлах хандлагатай болж байна. Тухайлбал нарны харшил их байна. Озоны давхаргын нимгэрэл хүний арьсанд их нөлөө үзүүлж байна. Нарны хэт ягаан туяа арьсанд хэт мэдрэгшил үүсгэж, дух, хүзүү, шуу, шилбэ гэх мэт биеийн ил хэсгүүдээр тууралт гардаг. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин.

-Нарны харшилтай хүмүүст та юу зөвлөх вэ?

-Нэгэнт нарны харшилтай болсон тохиолдолд хоол унд, нойр амралтаа зөв зохицуулж нарнаас хамгаалх ёстой. Нарны харшилтай хүмүүс наранд богино хугацаанд байсан ч бие нь загатнадаг. Наранд арьс нэгэнт мэдрэг болсон тохиолдолд халууныг хүлээж аваад байдаг. Халуун гал дээр юм хийхэд хүртэл арьс нь харшилдаг. Нарны харшилтай хүн эмчид үзүүлж эмчилгээ болон урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авах ёстой. битүү хувцас, нарны том малгай өмсч, хар нүдний шил байнга зүүх хэрэгтэй. Мөн хоёр цаг тутамд нарнаас хамгаалах тос түрхэж, пудрээ сэргээж байх ёстой. Нарны шүхэр нарнаас сайн хамгаалдаг.

-Харшлын гаралтай арьсны өвчин нэмэгдэж байгаагийн шалтгаан юу вэ?

-Харшил үүсгэгч шалтгаан олон янз байдаг. Арьсаар ямар нэг тууралт

гарахад эмчид заавал үзүүлэх ёстой. Дотоод шалтгаанд дотор эрхтний үйл ажиллагааны хямрал, гадаад шалтгаанд хүрээлэн буй орчин, физик, химийн хүчин зүйл орно. Арьсаар гарч байгаа тууралт бүхэн харшил биш. Энэ нь мэдрэлийн, дотрын, дотоод шүүрлийн булчирхайны үйл ажиллагаанаас үүссэн байж болно. Үүнээс харшлын гаралтай арьсны өвчин сүүлийн үед нэмэгдэж байна. Манай арьсны өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь харшлын гаралтай арьсны өвчнөөр өвчилсөн байна. Харшлын гаралтай арьсны өвчнийг үүсгэх хүчин зүйл нь манай оронд их байна.

Монгол орны хувьд ургамлын болон орчны тоос их байна. Ер нь манай орны хэт хуурайшил харшилд их нөлөөлж байна.

Мэргэжлийн комисс байшин барилгыг гаднах ногоон талбайтай нь хамт хүлээн авдаг байвал зүйтэй. Ийм зүйлийг хэвшүүлчихвэл ургамлын харшил зохих ёсоор буурна. Манайх шиг хогтой, тоосжилт ихтэй нийслэлтэй улс хаа ч байхгүй. Байгууллага, хувь иргэдэд санаачлага, эх оронч сэтгэлгээ дутагдаж байна.

Дэлхийн улс орнуудад нийгмийн эрүүл мэндийг чухалчилж байна. Ургамлын харшил нь дан ганц эмнэлгийн хүрээнд яригдах зүйл биш. Төр засаг, олон нийтийн байгууллага бүгд анхаарч ажиллах ёстой. Тавдугаар сард Ургамлын харшлаас сэргийлье сэдэвт улсын зөвлөгөөн болж төр захиргаа, олон нийтийн байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Хороо хорин, дүүргээрээ харшил өгдөг ургамлын таналт, хадалтыг хийвэл ургамлын тоосноос сэргийлэх боломжтой.

Уг нь энэ бол тоног төхөөрөмж, хүч хөрөнгө шаардаад байх зүйл биш. Байгууллага, айл өрх бүр ойр орчмын хогийн ургамлаа хадаж, зүлэгжүүлбэл хөл газрын ургамлын тоосжилт багасна. Тухайлбал, зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний дотор хогт ургамлын эхний хадалтыг хийх хэрэгтэй.

-Дархлаа сулрахаар харшил үүсдэг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

-Харшил, дархлаа хоёр холбоотой. Хүн бүхэн ургамлын, нарны харшилтай байдаггүй. Хэт мэдрэгшилтэй хүмүүст харшил үүсдэг. Хэт мэдрэг байна гэдэг өвчин эсэргүүцэх чадвар муу байна гэсэн үг.

-Харшил элэгний үйл ажиллагаатай холбоотой юу ?

-Элэг цөсний үйл ажиллагаа муу байх нь харшлыг сэдрээх хүчин зүйл болдог. Яг элэгний үйл ажиллагаанаас болж харшил үүссэн эсэхийг мэргэжлийн эмч нар тогтооно.

-Манайд сүүлийн үед хүнснээс харших нь их боллоо гэж сонсдох юм?

-Үүнд манай ядуу буурай эдийн засаг нөлөөлж байна. Хадгалалтын хугацааг уртасгадаг химийн бодистой хоол хүнсийг бид их хэрэглэж .байна. Хятадаас химийн бордоогоор бордсон жимс, хүнсний ногоо их орж ирж байна. Хүнсний аюулгүй байдлыг бодлогын хэмжээнд ярих хэрэгтэй. Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэх нь хүний биед хортой нөлөөтэй.

-Манай улсад харшлын оношилгоо, шинжилгээ ямар хэмжээнд байна вэ?

-Их хөгжихийн хэрээр олон танигдахгүй өвчин нийгэмд үүсч байна. Манай харшлын оношилгоо өнөөдрийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа. Харшлын оношилгоог бид аль болох чанарын өндөр түвшинд хийхийг хичээж байгаа. Манай төв дээр харшил үүсгэдэг тоост ургамлыг судалж, сорил хийж байгаа нь үр дүнд хүрч байна. Мөн хөгжингүй орны стандарт сорилуудыг ч эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна. Дан ганц оношлоод зогсохгүй, эмчилгээний өвөрмөц стандартыг боловсруулж эмчилгээнд туршиж байна.

-Улирлын чанартай харшлыг эмчлэх хамгийн сайн арга юу вэ?

-Улирлын чанартай харшлыг эмчлэхэд угтвар эмчилгээ их үр дүнтэй.Энэ нь харшил эхлэх хугацаанаас өмнө угтуулж эмчилгээ хийнэ гэсэн үг. Угтвар эмчилгээ хийлгэснээр өвчлөлийн хэлбэр хөнгөрнө. Мөн харшил дахихгүй ч байж болох магадлалтай. Ер нь биеийн эсэргүүцлээ байнга сайжруулж байх нь харшлыг дахиулахгүй байх үндэс болдог. Жаршилд ноир, хоол, амралт чухал нөлөөтэй. Ер нь хүн өөрийнхөө харшил төрүүлэгчээс аль болох зайлсхийж байх ёстой. Харшил төрүүлэгчээ мэдэхгүй байгаа тохиолдолд заавал сорил тавиулах хэрэгтэй.

– Харшлын вакцин гэж байдаг уу?

-Харшлын үүсгэгчээр нь өвөрмөц дархлаажуулалт үүсгэдэг системтэй эмчилгээ бий. Ийм эмчилгээ дархлаажуулалтыг сайжруулж, хэт мэдрэг байдлыг бууруулдаг. Манай арьсны өвчин судлалын төв дээр дөрөвдүгээр сараас зургадугаар cap хүртэл энэ эмчилгээг хийдэг.

-Манай иргэд гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүнээс бас их харшилдаг?

-Хүмүүс өөрт нь харшил өгөх эсэхийг тооцолгүй шууд үсээ будуулчихдаг. Тэгээд үс нь мулзарч унах тохиолдол цөөнгүй гардаг. Химийн бодистой шивээс хийлгэснээр арьс үрэвсэж өвчилдөг. Гоо сайхны бүтээгдэхүүийг хэрэглэхдээ хугацаа, хадгалалт, найрлагыг харах хэрэгтэй. Аливаа гоо сайхны үйлчилгээ хийлгэхээсээ өмнө сорил тавиулж арьсныхаа хэт .мэдрэгшлийг үзүүлэх ёстой. Нүүрний арьсны хэв шинжээ тодорхойлуулаагүй байж тос түрхэнэ гэдэг аз мэдэж байгаа хэрэг. Манай төв дээр арьсны хэв шинжийг тодорхойлох үйлчилгээ хийж байгаа.

-Арьсны халдварт өвчлөл хэр байна?

-Арьсны халдварт өвчнүүд ч багагүй байна. Сүүлийн үед хөлийн улны мөөгөнцрийн халдвар ихсэж байна Энэ нь саун бас¬сейны ариун цэвэр хангалтгүй, мэргэжлийн арьсны эмч байдаггүйтэй холбоотой. Иргэд саун, бассейнд өөрийн углааштай орж байх нь хамгийн найдвартай арга.

-Эмийн харшлын талаар Та юу хэлэх вэ?

-Монголчууд эмийг замбараагүй, дураараа хэрэглэдэг. Хэрэв тухайн эмэнд мэдрэг байх юм бол тэр дороо амь насаа алдаж ч болно. Эм тариаг анх удаа хэрэглэхдээ сорил тавиулж байх ёстой. Жилээс жилд эмний харшлын хүнд хэлбэрээр өвдөж буй хүний тоо нэмэгдэж байна. Хүн өөрийн эрүүл мэндээ хамгаалах талаар мэдлэгтэй байх ёстой.өр, засгийн бодлого боловсруулдаг байгууллага харшлын гаралтай арьсны өвчнийг бууруулахад мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсч, зөв шийдвэр гаргаж оновчтой технологийг нэвтрүүлэх нь зүйтэй санагддаг. Харшил эмчлэгдэхгүй удах тусам хоруу чанар нь нэмэгддэг.

Зууны мэдээ 181 (2629)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button