Геологи-эрдэс судлалын ухааны доктор, уурхайн инженер-геологич Ч. Хурц М. Энхболд Ерөнхий сайдын хэмжээнд боловсорсон боловсон хүчин биш ээ

Тэдний дунд та байгаа. Дүгнэлт Засгийн газрын эсрэг гарсан байсан? Дүгнэлтийг юун дээр түшиглэж яаж гаргав?

Энэ дүгнэлтээр дамжуулж мэргэжлиин улсууд төр засагтаа Ийм юм хийх ёстой байтал та нар ийм юм хийчихжээ гэдгийг тайлбарлаж байгаа юм. Бидний үг цэвэр мэргэжлиин хүний үг учраас ард түмэнд хүрэх нь хүнд байгаа байх. Гэвч Монголын ард түмэн оюунлиг учраас энэ дүгнэлтэнд дурдаад байгаа юм эрх биш бодот гэдгийг ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Бид нэг их ухаантай хүн болох гээд хоосон сэтгэхүйгээр дүгнэлт гаргаад ирсэн юм биш. Үүнээс ч доор нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол улс эзэмшиж байсан жишээ бий. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ туршлага, мөн хууль эрх зүй, өөр өөрсдийн уншиж мэдсэн, ажиллаж байсан туршлага дээрээ түшиглэж энэ дүгнэлтийг гаргасан. Нэг их гоомой зүйл хийгээгүй байх гэж итгэж байгаа шүү.

Хэрэв Засгийн газрын Айвенхоу Майнз Монголия Инк-тай тохирсон гэрээг УИХ батлах юм бол Монгол улсад хамгийн түрүүнд ямар хохиролтой вэ?

Хэрэв Айвенхоу Майнз Монголия Инк-тай байгуулах гэрээг УИХ батлах юм бол Эрдэнэт үйлдвэрийн Оросын талаас маргааш нь л асуудал тавина. Одоо бид 66 хувь болгоё. Бид Айвенхоу Майнз Монголия Инк-тай та нарын хийсэн гэрээний нөхцөлөөс хамаагүй хүнд нөхцөлд 51 хувийг нь та нарт өгсөн. Бид бүхэл бүтэн шинэ хот барьж өгсөн. Төмөр замыг чинь барьж өгсөн. Оросоос цахилгаан нийлүүлсэн. Цахилгаан нийлүүлэх шугамыг чинь тависан, бүх замыг чинь барьж өгсөн.

Ингээд байхад та нар биднээс 51 хувь авсан мөртлөө Канадынхан хаанаас чинь төрсөн хүүхэд болоод 66 хувь өгчихөв өө гэнэ шүү дээ. Эрдэнэтийн гэрээнээс ухаръя, Монгол Улс ядуу дээрээ улам ядуу болъё гэж байгаа бол энэ гэрээгээ батлах хэрэгтэй. Бас Эрдэнэтийнхээ гэрээг өөрчлөх хэрэгтэй болно. Ард түмэнээ хохирооё, эх нутагаас нь хөөж гаргая, хэдэн баян хүн үлдэж авлигад авсан мөнгөөрөө амьдаръя гэж байгаа бол энэ гэрээг байгуулж Эрдэнэтийн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгсэн цагт бүх зүйл ок болно.

М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д өгчээ. Та бас уүнд оролцсон байна. Яагаад?

М.Энхболдын хийсэн ажлын цар хүрээ, одоо төр засагаа авч явж байгаа байдлаас Ерөнхий сайдын хэмжээнд боловсорсон боловсон хүчин биш ээ гэж дүгнэж байгаа юм. Ийм боловсон хүчин Монгол орныг авч явдаггүй юм аа. Хүн нь их сайн хүн байж болно. Асар их боловсрол ирээдүйд эзэмших боломж байж болно. Өнөөдөр хараахан чи өсөөгүй байна. Чи төр засаг улс орноо авч явах чадваргүй байна. Ингэж ард түмнээрээ өөрийн мэдлэг боловсрол муутайгаараа далимдуулж ард түмнийхээ эсрэг битгий үйлдэл хийгээч ээ. Хэрэв ингэх юм бол хүнд байдалд орно шүү гэдгийг анхааруулж байна.

Та Монгол Улсын уул уурхайн салбарыг тэргүүлж байсан, улс төрд зүтгэж явсан хүн. Ахмад улс төрчийн нүрээр харахад манайд болж байгаа юм их байна уу, эсвэл болохгүй нь олон байна уу?

Ихэнхдээ л харамсалтай харагдаж байна. Хамгийн ноцтой зүйл бол Монголын ард түмнийг олон намын сестимд оруулж хагаралдуулж байгаа явдал. Нам гэдэг нэрийн доор хэдхэн хүн нэгдэж, ах дүү нараа гаргаж ирж төрийн албанд зүтгүүлж байна. Үүнээс болж мэргэжлиин боловсон хүчин байхгүй болж, мэргэжилгүй хүмүүс мэргэжлийн ажил хийх гэж цэцэрхэж байгаагаас нийгэм сөнөлийн байдалд орж байна гэдгийг төр засаг, улс төрийн намууд ойлгооч.

Үүнийг чинь ард түмнээрээ тоглож байгаа тоглоом гэхээс өөрөөр хэлэх арга алга. Үүнийг чинь ардчилал гэж хэлэхгүй. Үүнийг ардчилалаар анархизм бий болгож ах дүү нараа өөд нь татах гэсэн бүдүүлэг болхи үйл ажиллагаа болжээ гэж хэлэх ёстой юм. Тийм учраас би улс төрийн намууд Монголын ард түмнийг битгий талцуулаач ээ. Улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэхэд бүгдээрээ нэг байя. Бүгдээрээ бүх үзэл бодол үйл ажиллагаагаараа Монголын хөгжлийн төлөө зүтгэе гэж хэлэх байна.

Танд баярлалаа.

Дээдсийн хүрээлэн 21 (515)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button