Нүүдэлчний яриа шинэ ном уншигчдын гар дээр очлоо

Та англи хэлний хичээл дээрээ цээжилсэн Европынхны ярьдаг үгсийг орон нутагтаа хэрэглэж чадахгүйгээс мартчихаад байдаг биз. Хотод өссөн бид зундаа ганц олддог жуулчны сезоны үеэр орчуулга хийх гэтэл хөдөөгийн үг яриан дээр гацчихаад байдаг. Хөдөөгийн залуус малчин аав, ээж, ах эгчтэйгээ хамтарч аялал жуулчлалын бизнес хийе гэтэл яаж ярих, юу хийх эвээ олдогүй аж.

Тэгвэл таны эдгээр асуудлыг хялбархан шийдэхэд туслах нэгэн шинэ ном хэвлэгдэн гарлаа. Худалдаанд гарсан цагаасаа хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтад байнга орж яваа Америкт суралцсан тэмдэглэл номын зохиогч Ц.Оюунгэрэл Нүүдэлчний Яриа хэмээх шинэ номоо өөрийн нөхөр Жеффри Фолттой хамтран бичиж Адмон хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн байна. Шинэ номын нээлт Интерном худалдааны төвд 2007 оны 8 дугаар сарын 1-ний 14 цагт болсон ба номыг 6500 төгрөгөөр худалдаалж байгаа гэсэн.

Нүүдэлчний яриа нь цуврал үйл явдлаас сэдэвлэн англи монгол хоёр хэл дээр бичсэн харилцан ярианы ном аж. Нүүдэлчний Яриа нь Сэм хэмээх залуу Даваагийнх хэмээх айлд ирснээр эхэлнэ. Даваагийнх Сэмийг зочин хүлээж авдаг гэрт байрлуулах бөгөөд жуулчныхаа үйлчилгээний үнэ ханшийг тохиролцдог. Энэ зуур Сэм үйлчилгээний хөнгөлөлт эдлэх нэг нөхцөл нь Даваагийнхны малын ажилд туслах явдал гэдгийг ойлгоно. Хөнгөлөлттэй үйлчилгээ эдлэх сонирхлоор анх Даваагийн ажлаас хийлцэж эхлэснээс хойш Сэм хөдөөгийн ажил амьдралд идэвхитэй оролцдог. Ингэж Сэм Монголын малчны амьдралын олон сонирхолтой зан заншил, технологиийг мэдэж авахаас гадна өөрийн орны тухай Даваагийнханд хуучлана. Эдгээр харилцан яриаг англи, монгол хэлний аль алийг сурахад ашиглаж болохуйцаар хадмал орчуулга хийж бүтээжээ.

Уг номонд Зочин, Гэр, Саалинд гарах, Үнээ саах, Дээл эсгэх, Морь уях, Ааруул ээзгий, Ялаа, Гүү саах, Айраг, өрөм хийх, Хонины хашаа цэвэрлэх, Шинэ дээл өмсөх, Бөх, Нум сум, Хурдан морь, Хонин холбоо, Хонь хяргах зэрэг Монголын уламжлалт ахуй соёлын тухай тайлбарласан хорин есөн яриа, Хүмүүсийн ялгаа, Бейсбол , Генетик, Шувууны томуу, Байгаль орчин зэрэг гадаадынхны болон дэлхий нийтийн түгээмэл асуудлын талаар хүүүрнэсэн арван хоёр яриа нийт дөчин нэгэн харилцан яриа орсон байна. Дашрамд сонирхуулахад номын зургийн ачлал сургуулийн хүүхдүүд зурсан байна.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button