Сүүлчийн дуулиан

Сөрөг хүчний удирдагч осолд орж, эрх баригч намын даргад сөрөг хүчнээс илүү хөнөөл учруулж чадах чөтгөрийн 13 төрсөн нь эрх баригч улс төрийн намуудад анархизм үүсэх таатай нөхцлийг бүрдүүллээ. Сөрөг хүчний удирдагчийн бие сайжирч байгаа боловч цаашид эмчилгээ шаардагдана гэсэн мэдээ нь сүүлийн жилүүдэд намын удирдлагын төлөө тасралтгүй тэмцэлдсэн сөрөг хүчний бүлэглэлүүдийн дотоод тэмцлийг идэвхижүүлэв.

Харин нэг хүний нударгаар хөдөлдөг байсан эрх баригч намын дарга түүхэндээ намын өндөр албан тушаалтнуудаас шаардлага хүлээн авлаа. Эхний шатанд ялалт байгуулсан МАХН-ын дарга элсний 13-тай үзэхээр бага хурлаа зарлалаа. Мянган чавганцаас шалгарсан эрх баригч МАХН, АН хүссэн ч, эс хүссэн ч Монголчуудын хувь заяаг шийднэ. Өнөөдөр энэ намуудыг хэн удирдаж байгаа, ямар бодлого явуулах зэрэг нь тодорхой бус байна.

Зарим судлаачид Монголыг намууд биш нам дамнасан олигархиуд удирдаж байна. Засгийн эрхийн төлөө тэмцэл засаглалын хэлбэрийн төлөө тэмцэл болсон. Энэ бүхнийг хэрэгжүүлэх мөнгөний төлөө дайн дээд цэгтээ тулсан. Одоо АН-ын шоунаас үл хамааран ХУ нам дахь Ерөнхийлөгчийн юмуу Ерөнхий сайдын бүлэглэлийн гарт Монголчуудын хувь заяа шилжинэ. МАХН ээлжит бус их хурал зарлавал засаглал ерөнхийлөгч тал руу нэг алхана. гэж үзэж байна.

Хамгийн том ухуулгын хэрэгсэл, хамгийн том мөнгөний авдрын төлөө дайн яагаад нэгэн зэрэг дэгдэв. Хамгийн том хоёр намын дарга нэгэн зэрэг удирдах чадвараа алдаж байгаа энэ үед хэн юу хийж болох вэ. Энэ завшаанийг ашиглан цээжний хонжоо хайсан эрхэмүүд намууд хэт олон бөгөөд үр ашиггүй байгааг, ядуурал, авилга нэмэгдээд байгааг, үндсэн хууль тохирохгүй байгааг, амьдрал сайжруулж болох сайн арга байгааг ард түмэнд ухуулж байна.

Асар их баялгийг ард түмэнд өгөх боломжийг эрх баригч намууд алдаж байгааг гэнэт ухаарснаа зарлаж болно. Архичин, хулгайч, янхан гурвыг парламентын засаглал дийлдэггүй, төрийн төмөр нударга ерөнхийлөгч байх ёстойг тайлбарлаж эхэллээ. Гэвч энэ бүхнийг энэ хуулийг мэдэмхийрч зохиосон, энэ л хуулийн дагуу өндөр албан тушаал зайдагнасан хүмүүс ярьж явна. Өмнөд хөршид нэг хүнийг тахин шүтэх үзэл эдийн засгаар, хойд хөршид үзэл суртлаар баталгаажлаа..Эдгээр орны хөгжлийн хурдыг ерөнхийлөгчийн засаглалтай холбон тайлбарлаж эхлэв.

Арваад жилийн өмңө МАХН-ыг засгийн эрхнээс зайлуулсан МоАХ эвсэл-д элсний 13 гэгч гарч ирж засгийн газруудаа унагасаар 2000 онд парламентад ганц суудалтай болсон түүх байдаг. МАХН-д өнөөдөр элсний 13 бий болж ерөнхий сайд, намын даргыг нэг хүн хавсарч байгааг болиулах шаардлага тавьжээ. Ингэх нь намаа шинэчилж, засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах зорилготой гэнэ. Дэндүү ядмаг энэ шалтагт үнэмших хүн өнөөдөр ховор биз. Өөрсдөө намын удирдлага, засгийн газрын бүрэлдэхүүнд багтан 16 жил байхдаа шинэчлээгүй эдгээр гишүүдийн сонирхол намын шинэчлэл биш гэдэг нь тодорхой.

МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболд УИХ-ын индэр дээрээс МАХН, манай засгийн газар улс төр, бизнесийн бүлэглэлүүдээс төр засгийг ангид байлгахын төлөө тэмцэнэ гэж мэдэгдэж байна. МАХН-ын бага хуралд намын дарга нь иим үг хэлвэл бараг сонгуулийн уриа болно биз. Харин гэнэт шинэчлэгч 13 юу ярих нь мэдэгдээгүй байна. Мэдээж олон жилийн хамтрагч гишүүддээ өнөөдөр гэнэт намаа шинэчилмээр санагдлаа гэхгүй биз. Нэгэн их сурвалжийн мэдээлснээр намын дарга М.Энхболд элсний 13-аас айх амьтан биш бөгөөд АН-ын шаардлага давхацсан учраас бяцхан зохицуулалт шаардлагатай болсон юм.

Намын бага хурал 13-ын шаардлагыг сонсох ч үгүй хөөж гаргана. Хууччуул намыг шинэчлэнэ гэдэг нь намын шинэчлэлийг ухраана гэсэн үг М.Энхболд бага хуралд далан хувийн дэмжлэгтэй. Энэ нь Энхбаярын намын дотоод хэрэгт хошуу дүрсэн сүүлчийн тохиолдол байх болно гэлцэж байна. Эндээс харвал МАХН-ын их хурал хуралдаж, ерөнхий сайд, намын даргын албан тушаалыг салгана гэдэг нь худлаа бололтой. Учир нь М.Энхболд намын даргаараа үлдэнэ гэвэл Засгийн газраа огцруулах болно. Харин ерөнхий сайдаараа үлдэнэ гэвэл намын их хурлаа хуралдуулах болно. Сонгуулийн өмнө ийм алхам хийх нь нам, засагтаа намын гишүүд муу дүн тавьсантай адил хэрэг болно. Харин гэнэт олдсон мөнгийг тараасан засгийн газраа магтаж, зүүний намд үүрлэсэн баруунтнуудыг Хүрэлсүх шиг намч гишүүдээр зүүний холбоо байгуулан зайлуулж Засгийн газраа урвагчдаас цэвэрлэхийг намын даргадаа даалгаснаар бага хурал өндөрлөх бололтой.

Дээдсийн хүрээлэн 21 (515)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button