Эсгий урлалын Цагаан тойрог үзэсгэлэн нээгдэнэ
Энэ нь өнөөгн хүртлэ бидний үед хадгалагдан үлдэж, одоогийн байдлаар гэр ахуй гэхээсээ урлагийн түвшинд хөгжиж байгаа гэж болох юм.
Монголын эсгий урлалыг гадаад оронд ч ихээр сонирхох болж олон улсын наадамд урьж оролцуулдаг болоод байгаа гэнэ. Тэгвэл Монголын эсгий урлаачдын нийгэмлэгээс уламжлал болгон зохиож байгаа Цагаан тойрлг үзэсгэлэн энэ сарын 3ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Үзэсгэлэн хоёр шаттай бөгөөд олон улсын бага хурал, үзэсгэлэн байх аж. Харин эндээс шалгарсан бүтээлүүд 2008 онд Шотланд, Швед, Англид зохион байгуулагдах Монголын эсгийн урлаачдын томоохон үзэсгэлэнгийн бэлтгэл ажил гэж болох юм. Энэ томоохон үзэсгэлэнг зохион байгуулагчид ч монгол оронд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Цагаан тойрог үзэсгэлэнгээс сонголтоо хийх гэсэн.
Үзэсгэлэнгийн үеэр сонирхож ирсэн жуулчидад байгаль дээр нь эсгий хийх болон ёс заншилыг үзүүлэхээс гадна эсгийн урлаачидтай хамтран ямар нэрэн бүтээл х йх боломжыг олгох гэсэн. Монгол бол өв соёлын өнө их улмажлалтай ард түмэн. Түүний нэг нь эсгийн урлал гэж болно. Эртнээс гэр, хувцас хунар, тавилга гэх мэтээр алхам тутамдаа эсгийг ашиглаж ирсэн байна.
Харин эсгий урлалыг шинэ гаргасан үйл явдал нь Монголын эсгийн урлаачидын холбоо 1995 онд байгуулагдсан хэрэг юм. Харин 10 жилийнхээ ойг 2000 онд зохион байгуулахдаа 25 улсын 400-аад урлаач, судлаачдыг оролцууласан томоохон фестивалийг монголд зохион байгуулж байсан байна.
/Olloo.mn/
Б.Ану