Т. Баясгалан, Э. Оюумаа хоёрыг гүтгэсэн үү
Монголын рок попын авьяаслаг залуус хэрэгт холбогдож, фенүүдийнхээ харамслыг төрүүлсэн. Гэтэл зохиолын эмэгтэй дуучид дундаа авьяас чадвараараа гайхагддаг дуучин Т.Баясгалан, Э.Оюумаа хоёр хар тамхи гээчтэй зууралдаад амжсан гэх яриа амнаас ам дамжин тархлаа.
Үнэн, худал нь мэдэгдэхгүй эл мэдээлэл олны гайхлыг төрүүлж, басхүү бусад уран бүтээлчдийг ч хамруулж хардахад хүргэсэн. Дуучин бүсгүйчүүд нэр алдар, хөрөнгө мөнгөндөө эрдэж саваагүй зан гаргасан гэх нэгэн байхад авьяас чадварыг нь үнэлдэг мэргэжил нэгтнүүд нь гүтгэлэг хэмээн хүлээж авсан.
Ядахад, дуучин Т.Баясгаланг мансуурсан байдалтайгаар гэрээсээ баривчлагдсан, одоо Э.Оюумаатайгаа хамт Ганц худагийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа ч гэх шиг чихэнд наалдамгүй мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо. Гэтэл энэ бүхэн дуучдын нэр хүндийг гутаасан, ор үндэсгүй худал гүтгэлэг ажээ.
Тухайлбал, дуучин Т.Баясгалан Солонгост ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүддээ уран бүтээлээ сонируулж явсан бол, Э.Оюумааг хөдөө орон нутагт амарч байсан цаг үеэр нь энэхүү гүтгэлэг давхацсан байх юм. Тиймээс эзгүй хойгуур нь гарсан энэхүү гутамшигт мэдээллийг няцаах зорилгоор өмгөөлөгч хүртэл авсан сурагтай. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэж ташаа мэдээлэл тараасан тус сонинг шүүхэд өгч, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон гэнэ.
Тэдний талаар элдвийн л зүйл ярьж, бичдэг ч ингэж шүүх цагдаа дээрээ тултал заргалдаж байгаагүй юм.Харин энэ удаад дуугүй өнгөрч чадалгүй, нэр хүндээ хамгаалах дээрээ тулсан нь үнэхээр асуудал үүсгэсэн бололтой. Мэдээж хэрэг, Монголдоо төдийгүй Азид нэр хүнд нь өсч яваа авьяаслаг уран бүтээлчид болохоор ийнхүү үнэн учраа олохоор шийдсэн байх. Ингээд тэднээс сүүлийн үед үүсээд байгаа жигтэй ярианы талаар тодруулах гэсэн боловч амжилт олсонгүй.
Дуучид тун ч их гомдоллож. Уучлаарай, одоохондоо мэдээлэл өгөх боломж алга. Гэхдээ тун удахгүй сэтгүүлч та бүхэнтэй уулзаж, энэ талаар тодорхой хариулт өгнө өө. Баримт нь ч бий. Тэр болтол та бүхэн элдвийг бүү бичээрэй хэмээн учирласан. Сураг сонсох нээ, дуучин бүсгүйчүүд энэ долоо хоногт
хийлгэж, асуудлаа дэлгэх гэнэ. Мөн тэднийг албан ёсоор мэдээлэл хийхээсээ өмнө ямар нэгэн тайлбар тавьж, хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэхийг өмгөөлөгч нь хориглосон гэнэ лээ.
Тэгэхлээр дуучин Т.Баясгалан, Э.Оюумаа хоёр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглээгүй гэдгээ тодорхой тайлбарлаж, худал мэдээлэл тараасан мөнөөх сониноос гомдол нэхэх нь. Бидний цөөхөн монголчууд авьяас чадвар, оюун ухаан, хүч чадлаараа уралдан байж амжилтын оргил өөд гарч ирсэн нэгнийхээ улыг шагайхдаа дэндүү гаргуун болчихож. Буруутгахаасаа илүү үнэнийг эрэлхийлээсэй.
Өнөөдрийн Монгол 148 (569)