6.8 магниттудын хүчтэй газар хөдлөлт болох үед бэлэн байгааг шалгалаа
Yүрээр газар хөдөлсөн тул иргэд амарч байсан цаг болохоор амь насаа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа юм. АНУ-ын Газар хөдлөлтийг мэдээллэх Үндэсний төвөөс Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт болсон 6.8 магниттудын хүчтэй газар хөдлөлт нь болсон гэсэн манайд мэдээллээ. Нийслэлийн барилга байгууламжуудын 30 орчим хувь нь нурж, балгас болсон байна. Газар хөдлөлт нь нийслэлд болсон бөгөөд Амурын эх газрын хавтангийн Монгол улсаар дайран өнгөрсөн хэсэг энэ газар хөдлөлтийн нөлөөлөлд өртжээ. Ниислэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод хотод хохирол их хэмжээгээр учирсан мэдээлэл байна. Монгол улсын Засгийн газар гамшгийн нөхцөл байдлыг үнэлээд газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол гамшигтай тэмцэх үндэсний чадавхиас давсан тул Олон улсаас тусламж хүслээ. Олон улсын тусламжын багийнхан өчигдөр Буянт Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Олон улсын дунд зохиогддог болзошгүй байгалийн гамшигаас сэргийлэх дадлага ажлын өгөгдөл нь энэ мэдээ байлаа.
Аливаа улс оронд газар хөдөлсөн үед олон улсын байгууллагуудаас тусламж хүсэх, тэдгээр байгууллагуудын хотын дотор эрэн хайх авран туслах, ажлыг гүйцэтгэхэд үндэсний гамшгийн удирдлагын байгууллага болон олон улсын тусламжийн баг хоорондын төлөвлөлт, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсруулж, бэлэн байдлыг хангах явдал нэн тухайн гамшигт нэрвэгдсэн улс орны хамгийн түрүүнд хийх ажил байдаг байна. Тэр ч утгаар өчигдөр энэ чиглэлээр сургалтыг явуулсан юм.
Гамшиг ослын үед манай улсын ОБЕГ-бн аврах ангийн бие бүрэлдэхүүн тусламжийн багийг хэрхэн угтан авах, удирлагын бичиг баримт шаардлага хангасан байх эсэх, нисэх буудлын ажилчид хүнд суртал гаргаж байгаа эсэхийг давхар шалгадаг сургуулилт болсон юм. Нийтдээ 14 орны гамшигтай тэмцэх багийн бүрэлдэхүүн ирсэн бөгөөд Улаанбаатар хотод учирсан онц хүнд байдалтай газар дээр нь хэрхэн ажиллаж байгаагаар сургуулилтыг үзүүлж танилцуулсан юм. Энэ удаагийн сургалтанд ОХУ, Шинэ Зеланд, Швед, БНХАУ, Сингапур, АНУ, Турк, Өмнөд Африк зэрэг 14 орны 70 гаруй төлөөлөгчид оролцсон дадлага болсон бөгөөд олон улсын хэмжээнд тогтмол хийгддэг сургуулилт юм байна. Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангиас болон олон улсын аврах багийнхан хамтран гурав хоногийн хамтарсан сургалт дадлагаа ийнхүү амжилттай хийж байна.
Хэлж ирдэггүй хийсэж ирдэг гамшиг осол хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй учир манай улсыг бэлэн байдал, хүнд нөхцөлд ажиллах чадвартай аврах багийнханы дунд сургалт дадлага болж байгааг холбогдох албаны хүмүүс онцлож байсан юм.
Т. Од /olloo mn/