Универсиад 2007 наадмын эхний төлөөлөгчид мордлоо

Энэхүү төлөөлөгчдийн эхний хэсэг болох ОУОСХ-ны ГХ-ны гишүүн, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, АОСХ-ны ГХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, Гадаад харилцааны ажилтан Ч.Дэлгэрцацрал нар өнөөдөр Бангкокыг зорьжээ. Тэд 8 сарын 2-4 ны өдрүүдэд болох ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хуралд оролцон энэ үеэр хэлэлцэгдэх 2010 онд манай оронд зохиогдох Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээнд бэлтгэж байгаа ажлын явцын талаар илтгэл, мэдээлэл тавина.

Мөн түүнчлэн 8 сарын 5-6 ны өдрүүдэд болох ОУОСХ-ны 30 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганд 150 гаруй гишүүн орнуудын төлөөлөгчдийн хамт оролцно.Энэхүү чуулганаар олон улсын оюутны спортын хөдөлгөөнд тулгамдсан 20 гаруй асуудлыг хэлэлцэх ба 2007-2011 онуудад ажиллах ОУОСХ-ны ГХорооны бүрэлдэхүүнийг шинээр батлах юм. Монгол улсаас МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нь ОУОСХ-ны санхүүгийн дарга болон ГХ-ны гишүүний хоёр албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр 2003-2007 онуудад 4 жилийн хугацаанд ОУОСХ-ны ГХ-ны гишүүнээр ажилласан. Тиймээс олон улсын байгууллагын нөхөд нь түүнийг санхүү, эдийн засгийн мэргэжлийн дагуу нь тус байгууллагын санхүү хариуцсан даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн ажээ.

Монголын оюутны спортын наймдугаар Универсиад их наадмаас шалгарсан тамирчид энэхүү их наадмын жүдо бөх, буудлага, теннис, ширээний теннис, таэквондо, хөнгөн атлетикийн төрөлд өөрийн орныг төлөөлөн оролцоно.

Таэквондогийн тэмцээн нь Таммасат цогцолбор ордны 6 дүгээр танхимд 9-13ны өдрүүдэд болох ба манай улсаас 2003 оны УАШТ-ны алтан медальт, хар бүс, 1 дантай П.Батхүү оролцоно.

Таммасат их сургуулийн хөнгөн атлетикийн 20 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд 9-14ны хооронд болох Хөнгөн атлетикийн тэмцээнд 2004-2007 оны УАШТ-ий алтан медальт (2007 онд эмэгтэйчүүдийн 400 метрийн зайн рекорд) СМ Б.Мөнгөнтуяа оролцоно.

Үндэсний теннисний хөгжлийн төвд 9-16ны өдрүүдэд болох Теннисний тэмцээнд 2004 оны ОУТ-ны алт, 2007 оны УАШТ-ий хүрэл, Шилдэг теннисчдын цомын тэмцээний алтан медальт Д.Эрдэнэбаяр, ОУТ-ий алт, 2005 оны өсвөр үеийн УАШТ-ий хүрэл медальт Н.Баттүшиг нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Харин 10-13ны өдрүүдэд Бангкокын олон улсын буудлага спортын төвд болох тэмцээнд манай орноос Дэлхийн цомын алт, хүрэл, ААШТ-ий алт, хүрэл, Зүүн Азийн наадмын алтан медальт Т.Мөнхзул нарын 14 тамирчин цэц мэргэнээ сорьж үзнэ.

Ширээний теннис 10 -16 ны өдрүүдэд болох бөгөөд 2005 оны УАШТ-ий алтан медальт Э.Лхагвасүрэн, 2005-2007 оны улсын аварга Б.Батхишиг, 2006 оны улсын аварга Л.Алтантулга нарын 7 тамирчин оролцоно.

Наадмын жүдо бөхийн тэмцээн нь 13-17ны өдрүүдэд Таммасат их сургуулийн спортын 4 дүгээр цогцолбор ордонд 8 сарын 12- 15 өдрүүдэд болно. Энэ төрөлд манай улсаас МУ-ны гавъяат тамирчин, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, ОУХМ, ОУ-ны тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Н. Түвшинбаяр, С. Мияарагчаа, ОУХМ, ААШТ-ий мөнгөн медальт Б.Ариун-эрдэнэ, ОУХМ, Азийн тоглолтын мөнгөн медальт Н.Бундмаа нарын зэрэг 6 тамирчин оролцоно.

Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдын хувьд зардлаа өөрсдөө олж байгаа ба төрийн зүгээс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг байхгүй учраас сүүлчийн мэдүүлэгт орж шалгарсан 20 гаруй оюутан тамирчид боломжгүй үлдсэн байна. Ер ньУниверсиад наадам бол олон улсын спортын жишигт Бага Олимп хэмээн нэрлэгддэг, дэлхийн хамгийн шилдэг тамирчид оролцдог, спортын олон төрлөөр нэгэн зэрэг явагддаг онцлогтой ба ихэнхи улс оронд энэхүү наадамд оролцдог тамирчидаа улсын төсвөөс санхүүжүүлэн оролцуулдаг байна. Иймээс Монголын тамирчдыг цаашид төрөөс дэмжин оролцуулах нь зүйтэй. Мөн энэ наадам нь 2008 оны Бээжингийн олимпийн өмнөх томоохон сорилт тэмцээн юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button