Команд штабын сургууль үргэлжилж байна

Хааны эрэлд-2007 Олон улсын төлөвлөлтийн багийн Команд штабын сургууль (МРАТ), тактикийн хээрийн сургалт дадлага нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, НҮБ, Олон улсын бусад байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын хооронд хамтын харилцан, ажиллагааг төгөлдөржүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, энхийг сахиулах , ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, цэргийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Команд штабын сургууль 8 дугаар сарын 1-ээс 10-ны өдрүүдэд Хаан палас зочид буудалд болно. Уг сургуульд МРАТ-ын гишүүн 19 орны 120 орчим төлөөлөгч, НҮБ, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. КШС-аар энхийг сахиулах ажиллагааны стратегийн түвшний асуудлыг төлөвлөж, хэрэгжүүлэх дадлага хийдгээрээ онцлог юм.

Хааны эрэлд сургалт дадлагуудыг өөрийн оронд зохион байгуулсанаар Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж иржээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцоход бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүний тоо өсч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр-ийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд нэг бодит алхам болж байна. Олон улсын сургалт дадлагыг зохион байгуулсанаар Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвийг бүс нутгийн энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв болох зорилтыг ханган биелүүлэх ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарах юм. Энэ удаагийн сургалт дадлага нь оролцогч орнуудын тоо өссөн, бүс нутгийн хэмжээнд нэр нөлөө бүхий улс орнууд оролцож байгаагаараа онцлог болж байгааг мэргэжлийнхэн үзэж байсан юм.

Т. Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button