Хувалз болчих юм байна л даа
Тэ-рээр утсаар ярьж дуусаад Хувалз болчих юм байна л даа. Тэд нар хэтэрхий даварч УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Яана гэнэ ээ. Хуралдаа суухгүй юугаа хийгээд гадуур яваад байгаа юм. Хуулиа хурдан батлахгүй бол яаж ч чадна шуу гэж айлган сүрдүүлж байна хэмээн нэг амьсгаагаар ярьсан бүхийг нь тоочиж орхив. Харин байнгын хорооны гишүүд утсаар хэн ярьж түүнийг ийнхүү шантаажилснийг тайвшруулан байж асуугаадхав. Гэтэл ордны үүднээс салахаа байсан нөгөө гайхал ХЗХ-дын хохирогчдын тэргүүн Туяа гэгч ярьж мань гишүүнийг ийнхүү бухимдуулжээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа Миний утсыг хэн өгчихдөг байна аа хэмээн дахин уурсаад Харин ч хурдан шийдэж өгье гээд зүт-гээд байхад ингэж яриад байхдаа яахав дээ. Больё чи минь, түүнийг нь хойшлуулья, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж хувалз гэж доромжиллоо хэмээн ангийнхандаа гомдоллов. Хэн ч сонссон эгдүүцэм хувалз гэх үгийг сонссон гишүүд Хувалз болчих юм байна л даа, хуулийн төслийг хэлэлцэхээ больё, больё хэмээн дэмжсэн.
Харин гишүүдийн дотроос нэг санал гарсан нь ХЗХ-дын хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Туяа гэгч хохирогч бүрээс 5000 төгрөг авдаг. Тэгэхээр 100 хүнээс 5000 төгрөг авахад 500 мянган төгрөг болж байгаа юм. Өөрөө хохирогчдоор ингэж бизнес хийж байдаг хүнийг УИХ дээр ярих хэрэгтэй гэсэн санал гаргасан. Юутай ч хал амаа-раа УИХ-ын гишүүнийг дарамтлан, доромжилсон Туяа гэгч УИХ-аар орж гишүүдийн ярианы бай болох нь тодорхой боллоо. Дааганаас унаж үхдэгүй, даравгараас унаж үхдэг гэж ХЗХ-дын хохирогчид хэтэрхий олон юм ярьж байж хууль ч үгүй мөнгө үгүй хоцрох вий дээ
(Өглөөний сонин 152/217)