Р.Содхүү Хөрөнгө оруулагч хэзээ ч ашиглалтын лиценз эзэмшдэггүй юм

-Сүүлийн үед ашигт малтмалаас олж буй орлогыг ард түмэнд яаж хуртээх тухай их ярих боллоо. Зарим нь хувьцаа гарган хишиг хүртээх нь зөв гэж байхад нөгөө хэсэг нь үүнийг эсэргүүцэж байна?

-УИХ-аас стратегийн гэсэн тодотгол бүхий 17 орд газрын нэрийг гаргасан. Үндсэн хуульд зааснаар энэ нь Монголын ард түмний баялаг бөгөөд энэ ч утгаараа хувь хүртэх эрхтэй. Манай терийн тэргүүн ч ашигт малтмалаас олж буй орлогоос монголын ард түмэнд хувь хүртээнэ гэж хэлсэн. Үүнийг ард түмэн талархан хүлээж авч байна. Хэдий тиим боловч энэ ашгийг ард түмэнд хуулийн дагуу яаж хүртээх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Үүний тулд ашигт малтмалын орд газрыг түшиглэсэн хувьцаат компани байгуулах ёстой.

Уг нь Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд газруудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь өөрийн хувьцааны арваас доошгүй хувийг Монголын хөрөнгиин биржээр дамжуулан арилжаална гэж заасан . Энэ заалт нэг талаараа ашигт малтмалын арван хувийг хувьцаа маягаар ард түмэндээ тараах, нөгөө талаараа тухайн орд газрыг ашиглаж байгаа хуулийн этгээд нь заавал хувьцаат компани байх ёстой гэсэн утга бүхий хоёр санаа явж байгаа юм. Харамсалтай нь, хуулийн энэ заалт өнөөдөр алдагдаад байна.

-Яагаад ингэж хэлэхэд хүрэв ээ?

-Хуульд зааснаар бол энэхүү хувьцаат компани нь цэвэр Монгол улсын хуулийн этгээд байх ёстой. Энэ ч утгаараа тухайн компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн бирж дэлхийн Хөрөнгийн бирж дээр арилжаалж, үүнээс олсон орлогоороо үйлдвэр байгуулахад зарцуулж болох юм. Гэтэл манайд орж ирж буй хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулагч гэхэд хэцүү л байна шүү дээ. Монгол улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ яаж, ямар замаар гэдгийг бид зөв сонгох хэрэгтэй.

-Тэгвэл одоо манайд ямар хөрөнгө оруулалт орж ирж байгаа гэж?

-Одоо манайд орж ирж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь банкны өндөр хүүтэй эсвэл гадныхны халаасалж оруулж ирсэн мөнгө хоёр л болоод байна шүү дээ. Харамсалтай нь, нөгөө хөрөнгө оруулалтаас нь дараа нь юу ч үлддэггүй. Тухайлбал, Бороо гоулд байна. Ашиглаж байгаа орд нь Монголынх мөн үү гэвэл мөн. Тэгсэн атлаа Монголын ард түмэнд үлдсэн ганц ч зүйл байхгүй, бүгдийг гаднынхан халааслаад гарч байна. Энэ гашуун туршлагыг харсаар байж бид дахиад л хаалттай хувьцаат компани эсвэл ямар байгууллага нь мэдэгдэхгүй гадаадын компанид ашигт малтмалаа олборлох ашиглах эрхээ өгчихөж байна. Зөвхөн Оюу толгойн орд газрыг л гэхэд Фрийдланд гэдэг хүн гарч ирээд Монгол Улсын зөвшөөрөлгүйгээр дэлхий дахинд зарлаад өөрийгөө хөрөнгө оруулагч гээд сууж байна шүү дээ. Уг нь бид үүнийгээ өөрсдөө зарлах ёстой байсан.

-Яаж?

-Бид Оюу толгойгоо түшиглээд Оюу нэртэй ч юм уу хувьцаат компани байгуулаад ордынхоо нөөц төсөл зэргээ боловсруулж дэлхийн хөрөнгиин зах зээл дээр зарлах ёстой байсан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр шиг. Уг нь Эрдэнэтийн нөөцийг тогтоосны дараа манай төр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэж хувьцаат компани байгуулсан. Дараа нь Монголын төр Оросын төр хоёр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан юм.

-Тэгэхээр та Оюу толгой дээр ч ийм зарчмаар явах ёстой гэж үзээд байна уу?

-Яг тиим. Би Айвенхоу-гийн оруулж ирсэн гээд байгаа хөрөнгө оруулалтыг Оюу толгойн ордыг барьцаалсан, түүний чадамжийг ашиглаж олсон мөнгө гэж үзэж байгаа. Ер нь энэ гэрээнд би сэтгэл дундуур байгаа. Үнэндээ бол манай улсын Засгийн газрын хөрөнгө оруулагч гэж байгаа Айвенхоу Майнз Монголия инк ХХК нь Айвенхоу Майнз-ийн охин компани. Энэ компанид дүрмийн сан хөрөнгө хогшил, гаргасан хувьцаа гэж байхгүй. Тэгэхээр ямар юмных нь хөрөнгө оруулагч байхав. Үүнийг бид дахин бодох л хэрэгтэй. Би дээр өгүүлсөн манай улсын хуульд зааснаар манай төр уг ордын нэрээр Оюу нэртэй ч юм уу Монголын хуулийн этгээд байгуулаад тэр хуулийн этгээд нь тухайн нөөцөө дэлхийн зах зээл дээр танилцуулж ингэснээрээ хөрөнгө оруулагчдыг бодит утгаар нь татах байсан.

Гэтэл биднийг хөдөлж ядсаар байтал Канадын нэг нөхөр газрын хөрсөн дорхи тэр эрдэнэсийг хөдөлгөөнгүй байх үед ашиглаад өнөөдөр хөрөнгө оруулагч нэр зүүгээд явж байна. Одоо тэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан уурхай барьж байгуулна гээд байна. Үнэндээ бол э.нэ хөрөнгө оруулалтын мөнгийг манай газрын баялаг өөрөө гаргаж өгсөн. Тэрнээс Айвенхоу мундагтаа тэр хөрөнгийг гаргаад байгаа юм биш. Бас энэ гэрээ нь монгол улсад асар их орлого олох юм шиг ярьж байна. Бур Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 30 хувиар нэмэгдэнэ гэж байна. Үнэхээр ингэж өсч байгаа бол баярлах л байна. Гэхдээ тэр ашгийг би харахгүй байна.

-Одоо байгуулах гэж буй хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудлыг харж байхад манайхан дэндүү бага хувь эзэмших нь гэсэн ганцхан асуудлыг босгож ирээд байх юм?

-Монгол Улсын төр хайгуул хийгээгүй ашигт малтмалын орд газраас 34 дээр нь ард түмний арав нийлээд 44 хувь. Мөн төр хайгуул хийсэн орд газрынхаа 51, дээрх нь ард түмнийхээ арван хувийг нэмээд 61 хувийг туе туе эзэмшинэ гэж хуульд заасан байна. Энэ бол бага биш. Харин ч бид үүнийг чамлалгүйгээр энэ хэрээрээ хөрөнгө оруулалтаа хийх л хэрэгтэй. Ингэснээр бид өөрөө өөрсөддөө бодит хөрөнгө оруулалт оруулж тэр хэрээрээ эргээд хувь хүртэх юм.

-Ер нь дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлдэг вэ?

-Бусад оронд бол хувьцаа худалдан авч байна гэдгийг хөрөнгө оруулж байна гэж үздэг. Тодруулж хэлбэл, тэр хүмүүс хувьцаа худалдаж авч байна аа гэдэг нь хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Ингэснээр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашгаа авна. Хөрөнгө оруулагчид ийм л хоёрхон эрх үүрэгтэй байдаг. Гэтэл манайх Айвенхоуд ашиглалтын лиценз эзэмшүүлчихсэн нэг харахаар хөрөнгө оруулагч, эсвэл хувьцаат компани юм шиг харагдаад байна. Угтаа бол хөрөнгө оруулагч хэзээ ч ашиглалтын лиценз эзэмшдэггүй юм. Хуулийн этгээд л ашиглалтын лиценз эзэмшдэг. Мөн түүнээс үүдэн гарах хариуцлагыг хүлээдэг юм. Тэрнээс хөрөнгө оруулагчид хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

-Манай зарим гишүүн хувьцаа гаргана гэхээр эсэргүүцээд байсан?

-Би тэр хүмүүсийг гайхаад байгаа юм. Тэд эсвэл хольцтой, эсвэл гадныхны цээжлүүлеэн үгийг хэлж байгаа байх. Ингэж хэлсэн одоогоор таван хүн бий. Уулын нохойтой нийлсэн ноход шиг ингэж аашилж болохгүй л дээ тэд. Үнэндээ энэ үг бол монголчуудыг ашигт малтмалаасаа хувь хүртэх хэрэгггүй гэж хэлээд буйтай утга нэг үг юм л даа.

-Магадгүй тэд монголчуудын олонхи нь өнөөдөр хувьцаа худалдаж авах чадвар гүй байна гэж тайлбарлах байх л даа?

-Манайхан энэ хувьцааг авч чадна. Яагаад манайхан Канадын хөрөнгиин бирж дээр нэг ширхгийг нь арван доллараар зарж байгаа хувьцааг худалдаж авч чадахгүй юм. Сая ХЗХ-нууд дампуурлаа зарлахад тэнд нийтдээ 57 тэрбум төгрөг төвлөрсөн гэж байсан. Мөн манай арилжааны банкнууд дээр иргэдийн хадгаламж гэж хоёр сая шахам доллар байна. Монголчууд өөрсдөө хүсвэл хөрөнгөө босгож чадна шүү дээ.

Ер нь монголчууд бид хэзээ ч өөрийн халааснаас мөнгө гаргаж өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Хувьцаа гэхээр цэнхэр ягаан тасалбараар л төсөөлдөг. Үнэндээ үнэгүй юм гэдэг ямар ч үнэ цэнэгүй байдгийг энэ харуулсан шүү дээ. Одоо бид ингэж болохгүй. Хөрөнгиин зах зээл гэдгийг ойлгож өөрсөддөө, үр хойчдоо бодит хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.

-Зарим хүмүүс хувьцаа гэхээр ХЗХ шиг болох вий гэсэн айдас төрдөг гэж байсан. Тэгэхлээр…?

-Хувьцааг мангаа болгодог хэсэг хүмүүс байна. Манайхан бодох хэрэгтэй. Тэр олон уул даваа, далайг гатлаад яагаад Монгол гэж жижигхэн улс руу энэ хүмүүс ийн үхэн хатан хөрөнгө гэж зүтгээд байгаа юм бэ. Бүр монголчуудад элдвээрээ хэлүүлээд шүү. Капитилист нийгэм хүнд хэзээ ч зүгээр юм өгдөггүй. Энэ ч утгаараа тэд юу ч гэж хэлүүлж байсан хамаагүй оруулсан хөрөнгөө хоёр гурав дахин нугална гэсэндээ ийн зүтгэж байна. Тэрнээс монголчуудын сайн сайхны төлөө биш л байх.

-Улстөрч хүний тань хувьд асуух асуулт байна. МАХН-ын шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж ярих боллоо. Энэ асуудлыг анх боегож ирж байсан хүний хувьд та юу хэлэх вэ?

-МАХН гэлтгүй Монголын улстөрийн намууд бүгд өвчин туссан байна. Ер нь бүгд шинэчлэгдэхгүй бол болохгүй нь ээ. МАХН шинэчлэгдвэл АН, ИЗН гээд бүгд л шинэчлэгдэнэ. Монголын улстөрийн хүчнуүд 16 жилийн дараа шинэчлэгдэх гэж байна. Нэг зүйлийг онцлоход Засгийн газар ч, УИХ ч, МАХН, АН гээд л ер нь бүгд л төр тогтворгүй хямралтай байна гэх юм. 2008 оны сонгуульд дөхөөд улстөрчид хоорондынхоо тэмцэлд ухаан алдаад байна. Эв нэгдэлгүй байдал биднийг юунд хүргэдэг билээ. Аль нэг намд ашиг хонжоо өгдөг үү, ард түмэн үүнд нь баярладаг уу. Үгүй шүү дээ. Хар элэгт гадныхны хоол болдог. Үүнийг буурал түүх гэрчилнэ.

-Энэ харалган тэмцэл юунд хүргэх бол?

-Харин үүнд л эмзэглээд байна. Улстөрийн харалган тэмцлээс болоод тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд хор учруулбал хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэж улстөрчдөөс асуумаар байдаг юм. 2006 оны төсөв ашигтай гарсан, эдийн засаг өесөн. Үнэндээ энэ хүмүүс эцсийн эцэст эдийн засаг ийм нааштай үзүүлэлттэй байгаа дээр нь төсвийн мөнгөнд эзэн суух далд санаагаар ийн тэмцэлдээд байгаа юм биш үү. Эцэст нь хэлэхэд төсөв алдагдалтай үед Монголын төрийг авч явах хүчин МАХН-аас өөр гарахгүй л болов уу. Өмнө нь ч тиим л байсан.

Л.Оюунгэрэл

Зууны мэдээ 182/2630/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button