НYБ-ын аюулгүйн зөвлөл дарфурт энхийг сахиулагчдыг илгээнэ

Энэ нь дэлхийд хамгийн томоохон энхийг сахиулагч хүчин болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд 26 мянган цэргийн ба энгийн хүмүүс багтах юм. Тогтоолыг батлахын өмнө уг баримтын хувь заяаг шийдсэн дэмжлэгийг Хятадын талаас аваад Аюулгүйн зөвлөл санал нэгтэйгээр уг тогтоолыг баталжээ.

Суданы Дарфур мужид 2003 оноос эхэлсэн сөргөлдөөний явцад одоо байгаа мэдээгээр наад зах нь 200 мянган хүн үрэгдэж бараг хоёр сая шахуу хүн орох орон, оочих аягагүй болжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энхийг сахиулах энэ үйлсийг түүхэн ба өмнө хийгдээгүй гэж нэрлэв. Энэхүү тогтоолыг баталсан нь тус бүс нутагт цус урсгахыг шууд зогсоож байгаа хэрэг биш гэдгийг тогтоол санаачлагчдын нэг Их Британийн НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Эмир Жонс Парри санууллаа.

Тэлээ ч энэ баримт Дарфурт шинэ эхлэлийн найдварыг өгч байна гэж тэрээр санал хураалтын дараа НҮБ-ын байранд хэлэв. Нью-Йорк хотноо өнгөрсөн мягмар гаригт НҮБ-д үг хэлэхдээ Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун Дарфурын иргэдэд шинээр халдвал олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хатуу хориг үзүүлэх болно гэж сануулсан юм.

Жил бүр хоёр тэрбум

Unamid (mye Unated Nations African Union Mission in Darfur) нэр авсан энэ энхийг сахиулагч үйлс жилд хоёр тэрбум ам.долларын зардалтай байх юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Дарфурт энхийг сахиулагч хүчин өөрийн бүрэлдэхүүнд 19555-аас дээш цэргийнхэн ба 6432 иргэний цагдаагийнхнаас илүүтэй байж болохгүй. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ 2008 онд Дарфурт байрласан байх ёстой гэж байгаа.

Энэ долоо хоногтоо багтан НҮБ-ын ба Африкийн холбооны оролцоотойгоор Суданы Засгийн газар болон Дарфурын босогчдын хооронд энхийн гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэлэлцээр Танзани улсад явагдах ёстой.

Ардын эрх 149 (681)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button