ДОХ дэлхийн хойч үеийнхэнд хор уршигтай өвчний шалтгаан байсаар байна
Уг тайлан бичигт цааш нь өгүүлэхдээ, 2030 оноос өмнө дорой буурай хөгжилтэй орнуудын ихэнх буюу Африкийн орнуудын хүн амын 15 хувь, дундаж орлоготой орнуудын хүн амын 10 хүртэл хувь ДОХ өвчний улмаас зовж шаналах тухай тэмдэглэжээ. Өндөр хөгжилтэй орнуудад ч энэ өвчний хор уршиг их байхыг онцолжээ. Дэлхийн эдийн засаг өсөн нэмэгдэх хэмжээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт буурна гэсэн судалгааны нааштай зарим таамаглал байгаа хэдий ч 2030 он хүртэл ДОХ өвчний улмаас жил бүр 6.5 сая хүн амь насаа алдана хэмээн тооцжээ. Энэ тоог өөдрөг гэж ч үзэж болох бөгөөд учир нь ХДХВ-тай таван хүн тутмын дөрөв нь дархлаажилтыг эргүүлэн сэргээх эмчилгээнд хамрагдсан байна гэж үзэж байгаа юм байна.
ДОХ өвчний нөлөө дэлхийн дунд болон бага орлоготой хүн ам улам ихээр муугаар тусаж, байдал дордсоор байна гэж Дэлхийн Зөн ОУБ-ын ХДХВ ба ДОХ тэмцэх Итгэл төслийн удирдагч Кэйн Кэйси хэлжээ. Мөн түүний үзэж байгаагаар Жил бүр сая, сая хүн ДОХ-оор хорвоог орхиод зогсохгүй сая, сая өнчин хүүхдүүдийг үлдээнэ гэнэ.
ДОХ дэлхийн тэргүүн зэргийн өвчний шалтгаан болоод зогсохгүй үй олон хүүхэд энэ өвчнөөр өвдсөн эцэг, эхээ олон жилээр асран тордох болох юм. Үнэндээ ДОХ-оос болж зовлож шаналсан хүүхдүүдэд туслах гээд дэлхий дахиныг сэрээх маш их ажил байна гэж тэрбээр дуу алдан өгүүлжээ.
Өнөөгийн судлаачид тооцоолохдоо 2030 гэхэд хүмүүсийн нас баралтын тэргүүн зэргийн шалтгаан ДОХ болохоос гадна өөр нэгэн шалтгаан болох тамхи татсанаас үүсэх өвчнүүд ч багтана гэжээ. Тэдгээр нь 2030 гэхэд ядуу болон дундаж хагжилтэй орны голдуу 8.3 сая хүнийг жил тутам үхүүлэх аюултай гэж урьдчилан таамагласан байна.
Энэ нь ДЭМБ-ын 1996 оноос эхлүүлсэн ирээдүйн эрүүл мэндийн шинж тэмдэг, хандлагын талаарх судалгааны нэмэлт мэдээлэл болно. Уг судалгаанд ХДХВ ба ДОХ нь дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх үүрэгтэй болно гэж дүгнэжээ. Ирээдүйн өвчлөлт ба нас баралтын талаарх тандалтын анхны энэхүү судалгааг ДЭМБ Дэлхийн банкны хөгжлийн шалгуур үзүүлэлттэй нэгтгэн гаргажээ. Улс орнууд илүү хөгжих тусам өвчлөлт ба нас баралтын хэв шинжүүд өөрчлөгдөж байна.
/olloo mn/