Универсиад-д өрсөлдөх эрхтэй зарим тамирчин санхүүгийн дэмжлэггүй тул оролцохгүй

Универсиад наадмыг 2008 оны Бээжингийн олимпийн өмнөх сорилт ч гэж болно. Дэлхийн оюутны спортын зуны XXIҮ Универсиад их наадам энэ сарын 8-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо эхлэхээр бэлтгэл ажил дуусаад байна. Универсиад 2007 тэмцээнд манай улсаас 60 гаруй тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөхөөр бэлэн болжээ.

Тус наадмын гүйцэтгэх хороонд манай улсын Оюутны спорт холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, гадаад харилцааны ажилтан Ч.Дэлгэрцацрал ажилладаг. Тэд тамирчдаасаа түрүүлэн Бангкок хотод очиж Универсиад 2007 наадмыг эхлэхээс өмнө хоёр том хуралд оролцох юм.

Эхний хурал нь өнөөдөр эхлэх бөгөөд Монголын төлөөгчид 2010 онд өөрийн орондоо зохиох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын тайлангаа тавих юм.

Түүний дараа үргэлжлүүлэн Ерөнхий ассамблейн 30-р чуулганд суух юм. Энэ удаагийн чуулганаар олон улсын оюутны спортын хөдөлгөөнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Мөн 2007-2011 онд ажиллах Олон улсын оюутны холбооны шинэ гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох юм.

Оюутны спорт холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өнгөрсөн дөрвөн жилийн турш уг холбооны гадаад харилцааны албанд ажиллажээ. Харин энэ жил санхүү хариуцсан даргын албан тушаалд нэр дэвшсэн гэнэ.

Монголын тамирчид энэ удаагийн наадамд жүдо, буудлага, теннис, ширээний теннис, таэквондо, хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх юм.

Универсиад 2007 наадмын таэквондогийн тэмцээн Бангкок хотын Таммасат ордонд энэ сарын 9-13-нд болно. Таэквондогийн төрлөөр манай улсыг төлөөлж, 2003 оны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, хар бүс, нэгдүгээр дантай П.Батхүү оролцоно.

Харин хөнгөн атлетикийн тэмцээн энэ сарын 9-14-нд мөн Таммасат цогцолборт үргэлжилнэ. Энэ тэмцээнд манай орны 2004-2007 оны УАШТ-ийн алтан медальт, Монголын дээд рекордыг тогтоосон спортын мастер Б.Мөнгөнтуяа өрсөлдөх юм.

Тайланд улсын нийслэлийн Үндэсний теннисний хөгжлийн төв-д энэ сарын 9-ний өдөр теннисний тэмцээн эхэлж 16-нд өндөрлөнө. Теннисний тэмцээнд 2004 оны ОУТ-ий алт, 2007 оны УАШТ-ий хүрэл, шилдэг теннисчний цомын эзэн Д.Эрдэнэбаяр, 2005 оны өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт Н.Баттүшиг нар эх орноо төлөөлөн оролцоно.

Буудлагын тэмцээн тус хотын Буудлагын спортын төв-д болох бөгөөд дэлхийн цомын алт, хүрэл, Зүүн Азийн наадмын алтан медальт Т.Мөнхзул нарын 14 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.

Олон улсын оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 10-16-нд болох бөгөөд Монгол Улсыг төлөөлж 2005 оны УАШТ-ий алтан медальт Э.Лхагвасүрэн, 2005-2007 оны улсын аварга Б.Батхишиг, 2006 оны улсын аварга Л.Алтантуяа нарын долоон тамирчин оролцох юм.

Жүдо бөхийн тамирчид Таммасат ордонд энэ сарын 12-15-нд авхаалж самбаа, хүч тамираа үзнэ. Жудо бөхөөр манай улсаас гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, ОУХМ, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Н.Түвшинбаяр, С.Мияарагчаа, ОУХМ, Азийн тоглолтын мөнгөн медальт Н.Бундмаа нарын зургаан тамирчин барилдах юм.

Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгон шалгаруулсан билээ. Тамирчид бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаж байгаа гэнэ. Харамсалтай нь, санхүүгийн дэмжлэг олж чадаагүй 20 гаруй тамирчин Бангкок руу явж чадахгүйд хүрээд байна. Тэд Универсиад 2007 наадамд өрсөлдөх эрхээ авснаас хойш уйгагүй бэлтгэл хийсэн боловч энэ удаагийн тэмцээнийг өнжсөндөө гонсгор байгаа гэнэ. Энэхүү олон улсын оюутны наадамд Ц.Нацагдорж 1973 онд, З.Ойдов, З.Дүвчин нар 1977 онд, Н.Болдбаатар 1999 онд, 2005 онд Д.Наранбаатар нар аваргын титмийг хүртэж байсан түүхтэй.

Монгол хэмээх нэрийн өмнөөс тив дэлхийн олон тамирчинтай хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор зориг шулуудсан элэг нэгт тамирчдадаа амжилт хүсье.

Б.Мөнхзаяа

Ардчилал 100/212/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button