Ц. Нямдорж Мориноос сэргээшийн шинжилгээ авах ёстой гэж зүтгэвэл Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал ярина шүү

Ерөнхийлөгч хуульд орсон өөрчлөлтийн хоёр заалтад хориг тавиад буй.

Уг нь гишүүд уламжлалт баярынхаа онцлогийг хадгалж үлдэхийн хувьд сэргээшээс татгалзая, барилдах бөхийн тоонд хязгаар тавьж .512,1024 гэсэн зааг хийж өгье гэдэг байр сууримаас хуульд өөрчлөлт оруулсан юм. Харин Ерөнхийлөгч барилдах бөхчүүдийн тоо жилээс жилд өсч байгаа учир зааг тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Мөн сэргээшийн шинжилгээг заавал авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ц.Нямдорж гишүүн мориноос сэргээш авах шаардлагагүй гэдэг дээр хатуу зогсов. Шөвгийн 16, эхний тавд орсон бөх, харваачдаас допингийн шинжилгээ авч болох юм гэж экс спикер хэлж байлаа. 512 гэсэн тоог авах хориг түүнд таалагдсангүй. Хэн дуртай нь барилдаж, утгагүй найраа хийгдэхийн л нэмэр хэмээн төвөгшөөж байв.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхам Ерөнхийлөгч мориноос сэргээшийн шинжилгээ авахуулах талд байгаа. Копенгагений тунхаглалын 16 дугаар зүйлд амьтанд сэргээшийн шинжилгээ хийх бүхэл бүтэн бүлэг байдаг гэж хариуллаа. Ц.Нямдорж гишүүн мөчөөгөө өгсөнгүй. Хэрвээ мориноос шинжилгээ авна пж зүтгүүлбэл хууль зөрчсөн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал ярина шүү. Энэ жил мориноос шинжилгээ аваагүй. Гэсэн хэр нь морьдыг допингийн шинжилгээнд орсон эсэхийг магадлалгүйгээр уяачдад нь цол өгснийг юу гэж ойлгох вэ.

Та нар үүнийг нягтлах ёстой биз дээ гэж ширүүлэв. С.Баярцогт гишүүн Дэлхийд 16 байр эзэлдэг спорт гэж хаана байна аа. Ийм дэмий юм ярьж цаг алддагаа боливол таарна, Д.Идэвхтэн гишүүн Уламжлалт баяр наадамд сэргээшийн шинжилгээ хамаагүй гэцгээв. Өнгөрсөн долоо хоногт УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан юм. Харин байнгын хорооны гишүүд хоригт иймэрхүү байдалтай хандаж байв. Гишүүдийн олонхи мориноос шинжилгээ авахгүй гэсэн саналыг дэмжлээ.

Монголын мэдээ 147 (2179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button