Явган болон авто аялалчид байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна
Аялал Өвөрхангай аймгийн Уянга сумын Шурангийн цохио-Найман нуурын цуврал нуурууд болох Ханбаян-Уул, Цагаан азаргын нуур-Орхоны хүрхрээ-Төвхөн хийд-Үүртийн тохой-
Хархорин-Эрдэнэзуу гэсэн маршрутаар үргэлжлэх аж.
-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зам маршрутыг баталгаажуулах зорилготой. Энэ аялалд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хэнтийн 140 гаруй хүн оролцох юм. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, алжаал ядаргаагаа тайлах, байгаль дэлхийгээ хайрлах хүмүүжил төлөвшүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үнэлж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд ЗТАЖЯ манай холбоотой хамтран олон арга хэмжээ зохиосон.
Тус яамны дэд сайд Г.Шийлэгдамба МАЯСАХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр аяллын спортыг дэмжиж ажилладагт талархалтай байна гэж МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж өгүүлэв.
Миний төрсөн нутаг-Монголын сайхан орон аялалд оролцогчид явцын дунд багийн зохион байгуулалтад орох бөгөөд МАЯСАХ-ноос хувцсыг нь жигдрүүлж өгчээ.
Монголын мэдээ 147 (2179)