Олныг шуугиулж байх үедээ хөмсөг, уруулаа ч буддаг байжээ

80 насны босгыг элээсэн ч тэрбээр толиотой, сайхан хэвээрээ л байна. Түүний бага залуу үеийн зураг, дүрс олны анхаарлыг ихэд татаж байсан гэдэг. Тэгвэл олныг шуугиулж байх үедээ зөвхөн хөмсөг, уруулаа л буддаг байсан гэнэ. Харин 50 нас гарснаасаа хойш л энгэсэг хэрэглэж эхэлсэн байна. Тухайн үед хүүхнүүд гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьдаг байсан талаар тэрбээр,

-1930-аад оны дунд үед эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн ховор байсан болохоор хүүхнүүд сүү саалийнхаа тосыг хэрэглэдэг байв! Зарим нь хятадуудын авчирсан энгэсэг, будгийг хэрэглэдэг байсан. Тэд маань их л цагаан царайтай байсан санагддаг юм. Харин 1938 онд Германы гоо сайхны дэлгүүр нээгдэхэд хүүхнүуд гоо сайхны бараа их хэрэглэх болсон. Оймс, брет малгай гээд герман бараагаар л их гоёдог байсан даа.

Тэр үеийн эмэгтэйчүүд нүүрээ муутуу цаасаар тусгайлан арчдаг байлаа. 1940-өөд оноос эхлэн хүүхнүүд нүүрээ их янзалдаг болж, энгэсэгтэй тос түрхдэг болсон. 1930-аад оны үед гэзгээ тайраад богино, тэгш болгож, улаан, цагаан малгай, сувдан самаар гоёдог байлаа. Харин 1940-өөд онд өдөн малгай авч өмсдөг болсон. Дараа нь алчуураар толгойгоо боож гоёдог байсан. Дөчөөд онд жүжигчид, 50-60-аад онд эмч хүүхнүүд их нэр хүндтэй байсан гэсэн юм.

Харин одоо Ардын жүжигчин маань зөвхөн Монголынхоо бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг гэнэ билээ.

Монголын мэдээ 147 (2179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button