Хойт мөсөн далайн ёроолд Оросын далбааг мандуулна

Шумбагчдыг лхагва гарагийн орой усанд буулгахаар төлөвлөсөн байв. Гэвч тэнд цаг уурын хүнд нөхцөлтэй, харанхуй манантай байгаа учир шумбахыг түр хойшлуулжээ. Хайгуулын ангийн хэвлэлийн төлөөлөгчиин мэдээлснээр тэд маш ховор туршилт хийх гэнэ. Тухайлбал, шумбагчдын багийг олон улсын сансрын станцын нисгэгчидтэй шууд утсаар холбох төхөөрөмжийг турших аж.

Шумбагчдын үүргийн талаар Туйл судлаачдын холбооны ерөнхийлөгч А.Чилингарав ярьжээ. Тэрбээр далайн гүнд шумбах багт орсон байна. Тэдний гол зорилго нь Хойт Мөсөн далайн ёроолд хүрч, тэнд Оросын далбааг мандуулах, хэд хэдэн туршилт хийж, хөрс, ургамлын дээж авах явдал гэнэ.

Мир станцууд 6000 метрийн гүнд шумбахаар төлөвлөсөн байна. Ер нь хүмүүс урьд нь 2000 метрээс илүү гүнд шумбаж байгаагүй ажээ. Өнгөрсөн ням гарагт Мир-1, Мир-2 шумбагчууд туршилтын шумбалт хийжээ. Тэд 1.5 мянган метрт хүрсэн байна. Гол хүндрэл мөсний зузаан, хүйтэн гэнэ. Хойт туйлд хүнтэй шумбах хэрэгслийг ийм гүнд дэлхийн түүхэнд анх удаа турших гэж байгаа юм. Эл бүгд далайн гүн 4.2 мянган метр юм. Академич Федоров долдугаар сарын 10-нд Петербургаас гарч мөн сарын 24-нд Арктик руу явсан байна.

Монголын мэдээ147 (2179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button