ХЗХ-ны жилийн ашгаас нөөц сан байгуулдаг болно

1998 онд УИХ-аар баталсан Хоршооны тухай хуулиар энэ төрлийн харилцааг зохицуулж байсныг өөрчилж, бие даасан хууль шинээр бий болгохоор хуулийн төслийг боловсруулжээ. Хоршооны тухай хуулиар хадгаламж зээлийн үйл ажиллагааг бүх төрлийн хоршоод болон, тэдгээрийн дундаж хоршоод эрхэлж болохоор байсныг өөрчилж, ЗӨВХӨН хадгаламж, зээлийн дагнасан хоршоо эрхэлдэг. ХЗХ нь нөөц сан заавал байгуулах, жилийн ашгаас нөөц санг эхний ээлжид бүрдүүлснии дараа үлдэх ашгаас гишүүдэд хуваарилдаг.

Гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, гишүүд нь хоршооны үйл ажиллагааны тухай мэдээллийг саадгүй авч байх, холбогдох тайлан, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэртэй танилцаж, хяналт тавьдаг. ХЗХ нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг байнга хангаж ажилладаг, шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь түүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болдог. ХЗХ нь зээлийн хороотой байх, энэ хороо зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зээлийн бодлогыг боловсруулах, эрх бүхий холбогдох дээд шатны байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг байх зэрэг зарчмын шинжтэй асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Ардчилал 100/212/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button