Тогтвортой байдлын гэрээнд Сангийн сайдыг гарын үсэг зурахыг зөвшөөрчээ
Дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газраас тавьж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар уг асуудалтай танилцаад гэрээнд гарын үсэг зурахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрөв.
Одоо мөрдөгдөж буй гэрээ нь уг компанид давуу эрх олгосон, гэрээ үг, үсэг, найруулгын хувьд алдаатай, монгол, англи хэл дээрх хувиуд нь зөрүүтэй зэргээс . хэрэгжүүлэхэд учирч байсан бэрхшээлүүдийг нэг мөр шийдвэрлэх зорилгоор хоёр тал хэлэлцээр хийж, 2006 оны есдүгээр сард харилцан тохиролцоонд хүрсэн байна.
Гэвч Бороо гоулд ХХК-ийн зүгээс Сентерра гоулд ХХК-тай байгуулах Гацууртын алтны ордыг ашиглах талаархи хөрөнгө оруулалтын гэрээг тааламжтай нөхцөлөөр байгуулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг тус ордоос олборлосон алтанд ногдуулахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болно гэсэн нөхцөл тавьсаар өнөөг хүрчээ.
Сангийн яам тогтвортой байдлын гэрээнд, Бороо гоулд ХХК нь шинэчлэн баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу 2007 оны нэгдугээр сарын 1-ний өдрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр төлж эхлэх, өмнөх хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөгийн мөрдөж буй хуулийн дагуу 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таван хувиар төлөх, Гацууртын Хөрөнгө оруулалтын гэрээ-г Бороо гоулд ХХК-ийн Тогтвортой байдлын гэрээтэй уялдуулахгүйгээр тусад нь байгуулах зэрэг өөрчлөлтийг тусгах санал тавиад байгаа юм.
Ардчилал 100/212/