Миссиссиппи голын гүүр нурнаас долоон хүн амь насаа алдлаа
50 гаруй тээврийн хэрэгсэл осолдож 7 хүн газар дээрээ нас барсан байна. Лхавга гаргийн орой Миннесота мужийн Минниполис хотод хот хоорондын гүүр гэнэт нурж унаснаас долоон хүн нас барсан бөгөөд энэ осол нь оройн 18 цагийн үед гарчээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар нуралт болсноос болж олон машин Миссиссиппи голын ёроол уруу унасан гэжээ.
60 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Минниполисын Гал унатраах газрын дарга Жим Клак хэлжээ. Мөн бүх амьд гарсан хүмүүсийг гүүрэн дээрээс авсан гэж Минниполисийн цагдаагийн дарга Тим Долан мэдэгджээ. Аврах багийнхан одоогоор 50 машиныг шалгаж байгаа бөгөөд мөн өшөө хохирогч байж магадгүй байгаа юм байна.
CNN
/Olloo.mn/
Translated A.Amartuүshin.