Техник, технологи хөгжих тусам нүүдэлчид илүү их хоцрогдож эхэлдэг

-Яагаад бид бусад шиг биш юм бэ. Учир шалтгаан нь бидний үндэс угсаанд байна уу. Манай газар нутагт байна уу. Нэг хар тамхичин надад хэлэхдээ, хар тамхины чанар нь намуу цэцгийг хаана ургуулснаас хамаардаг юм. Афганистанд ургуулбал хүчтэй, Саратовт ургуулбал тааруухан байх жишээтэй гэж хэлсэн. Түүн шиг Баруун Европт, Японд бол нэг өөр. Бусад газар бол арай дор ч байдаг юм уу?

-Тантай би санал нийлэхгүй юм байна. Жишээ нь, Япон 1868 оны хувьсгалаас өмнө үнэхээр хоцрогдсон орон байсан. Орос, Японы дайны гол баатар Порт-Артурыг дайрч явсан усан цэргийн нэрт жанжин Ноги 1868 онд ойгоос хөл нүцгэн, нум сум барьчихсан гарч ирж байв. Гэтэл япончууд 1904 он гэхэд өндөр хөгжсөн аж үйлдвэрийн орныг босгож чадсан. Тэд ердөө XҮIII зууны сүүлийн 15 жилд л ийм амжилтад хүрч чадсан.

-Тэд яаж чадав аа?

-Учир нь тэд бусад улс оронтой анх удаа нягт харилцаа тогтоож, тэднээс маш түргэн суралцаж чадсан юм.

Япончууд хэзээ ч толгойгоо амраадаггүй

-Дэлхийн шинжлэх ухааны ололтыг шууд л оюун ухааны хамгийн таарамжтай хөрсөнд буулгасан болж таарч байна уу?

-Тийм ээ. Япончууд бол өвөрмөц, дээд зэргийн тархихэл ярианы үйл ажилтай хүмүүс юм. Эл үндэстний энэ гайхалтай онцлог нь дуут дохиог уураг тархиныхаа хоёр талд зэрэг хүлээж авдагт байгаа юм.

-Гайхалтай юм?

-Гэхдээ уураг тархины эл онцлог, Японы өндөр соёл хоёр хоорондоо шууд холбоотой гэдэгт би итгэдэггүй. Ийм онцлог солонгос, айна үндэстэнд ч бий. Гэвч айначууд бол уламжлалт соёлтойгоо гүн холбогдсон, нэг их хөгжиж дэвжээгүй хүмүүс шүү дээ.

-Яагаад нэг хэсэг нь өсч дэвжээд байхад нөгөө нь тааруухан байдаг юм бэ?

-Хөгжилд нөлөөлдөг нийгэм, соёлын үзэгдэл гэмээр юм уу зүйл байдаг. Суурин газар тариалангийн иргэншил, нүүдэлчдийн ялгаагавч үзье. Орчин үеийн хэв маягийн нэг ч улс нүүдэлчид байгаагүй шүү дээ. Нүүдэлчид бол феодализмын эрины үед л хүчтэй байсан. Ийм жишээ гэвэл Чингис хааны үеийн болон Оросуудын харилцаа байна. Техникийн хөгжил дэвшил гарах хэрээр нүүдэлчид огцом хоцрогдож эхэлдэг.

Ан гөрөө, бадар барьж цуглуулах үйл ажиллагаа эрхэлдэг нийгэм төрийн механизм, өндәр технологийг эзэмшихэд тохирно гэж үү.

-Өөрөөр хэлбэл, монголчууд өөрийн түүхэн үүргээ биелүүлж, биднийг ийм удаан амьдрахыг тушаасан хэрэг үү?

-Тийм. Одоо тэд зөвлөлт маягийн системээс хуулбарласан хоёрдогч төрийн тогтолцоотой, түүндээ монгол онцлог нэвтрүүлээд байна. Энэ нь нэг тиймэрхүү хоосон хүсэл маягийн л юм болчихсон.

-Цыгануудын байдал сэтгэл их зовоодог. Тэд хаа сайгүй хар тамхи зарахаас өөр ажил хийдэггүй. Тэднийг яаж хөгжил дэвшил рүү хандуулах вэ?

-Манай засан хүмүүжүүлэх, хэв журам сахиулах байгууллагууд ажил хийхгүй байна. Тэд чинь хар тамхийг таслан зогсоох ёстой биз дээ. Нийгэм тэдэнд ингэжл хандах ёстой.

Төмрийн дархчуулаас нүүдэлчин рүү

-Өөрөөр хэлбэл, хар тамхины наймаачид бол хэлтэг загасыг зүүрмэглүүлэхгүй гэж л цурхай загас байдаг шиг л юм аа даа?

-Тэгэлгүй яахав. Эл угсаатан нүүдэлчний амьдралд шилжээд ямар нэг ашигтай ажил олж хийх нь бараг л үгүй болов уу.

-Тэд чинь өөрсдөө л өөрсдийгөө ийм байдалд оруулаа биз дээ?

-Цыганчууд эхлээд Европт явуулын төмрийн дархчуул маягаар орж ирсэн. Маш их чухал хүмүүс байсан. Тэд европчуудтай хамт өөрчлөгдөн хувьссан юм.

-Тэгэхээр тэд хөгжил дэвшлийн хөлийн аяыг гүйцсэнгүй. Төмрийн дархны хэрэгцээ үгүй болох үед тэд нүүдэллэж эхэлсэн хэрэг үү?

-Тийм л болж таарч байна. Нийгэм гэдэг янз бүрийн угсаатнуудын нийлмэл механизм шүү дээ. Нэг ч угсаатны бүлэг нийгмээс гадуур өөрийг нь тодорхойлох хэсэг болж чадахгүй.

-Сүүлийн үед Орост тодорхой шалтгааны улмаас кавказынхныг үзэж чадах аа байлаа. Тэд ч оросуудыг үздэггүй, одоо яах вэ?

-Оросууд кавказынхныг үздэггүй гэж хэлэх нь үнэндээ буруу юм. 1930-аад онд Москва, Ленингрәдад кавказ хүн их ирээдүйтэй байсан. Кавказ цамц их моодонд орж байсан. Одоо нийгмийн аль ч бүлэг өөрийн байр суурьт сэтгэл дундуур явдаг болсноор задралын цаг үеийг туулж явна.

-Угсаатны зүйчийн хувьд асуухад бүх л үндэстэн арьстнууд ганцхан Африкийн овог аймгуудаас гаралтай гэдэг нь үнэн үү?

-Одоо амьдарч байгаа бүх л хүмүүс нэг өвөгтэй байсан гэсэн үзэл бий. 3-4 сая жилийн өмнө Зүүн Африкт, Эфиопын бүс нутагт бүх зүйл эхэлсэн мэтээр ярьдаг. Хүн дүрст бичнүүдэд нэг явдал болжээ. Галт уулын дэлбэрэлтээр үүссэн уран хаа нэгтээ асч байж. Энэ нь бичийг гаж өөрчлөлтөд хүргэсэн байж болох юм.

-Гаж өөрчлөлт бүх бичний сүрэгт биш, нэг л бичинд явагджээ дээ?

-Тийм байж болно.

-Сая сая жилд хүн бараг хөгжилгүй, арслан зааны араас чулуун сүх барин хөөж явсан. Харин яагаад 10 сая жилийн өмнөөс л огцом хувьслын үсрэлт гарсан юм бол. Сүүлийн хоёр зуунд үсрэлт бүр гайхалтай хэмжээнд явагдсан. Магадгүй ямар нэг гажилт дахин болсон юм биш байгаа?

-Учир нь хүүхэд өмнөх үеэсээ авсан генийг өвлөж төрдөг. Орчин үеийн хүүхэд нэг дэх биш, арав дахь хуудаснаас амьдралд хөл тавьж байна. Энэ нь бидний хөгжлийг хэд дахин хурдасгаж байгаа юм.

-Яагаад неандерталчууд мөхсөн юм бол?

-Неандарталчуудын тархины хэмжээ 750 шоо см, харин одооны хүнийх ойролцоогоор 1000 шоо см. Энэ бол маш чухал үзүүлэлт. Тийм учраас их мөстлөгийг давж гарах ухаан тэдэнд дутсан хэрэг.

-Бич болоод тэднээс ч ухаан муутай амьтад тэсээд л гарсан байна шүү дээ?

-Амьтан болж амжаагүй үед нь ийм байдал бий болж, тэгээд өөртөө амьдрах орчинг бий болгож чадсангүй л дээ.

-Кроманьон хаанаас бий болсон юм бэ?

-Энэ бол том оньсого байгаа юм. Антропонезэд хувиралт хэр олон тохиолдсон бол гэсэн асуулт гардаг. Хун амьтны ертөнцөөс салахад нэг л гэнэтийн хувиралт тохиолдсон уу, эсвэл эхний нэг хэлбэрээс орчин үеийн хүн үүссэн хоёр гол хувиралт болсон уу гэдэг сонин асуудал бий.

Цагаачдад сайн хоол өгөхгүй бол тэд хэн илүү хоол өгсөн рүү нь явчихна

-Хэрэв кроманьонууд энэрэнгүй үзэлтэн байсан бол неандерталуудад амьдарч тэсч үлдэхэд нь туслах байсан байх. Хэрэв хүний энэ төрөл одоо байсан бол бид лав зүгээр хаячихгүй байх. Эндээс нэг асуулт гарч байна л дээ. Эдүгээ хөгжингүй орнууд ядуу орнуудад тусалж байгаа нэртэй залхуурал, бусдын хүчийг мөлжих зам руу түлхэж байна бус уу?

-Хийхгүй байж болохгүй зүйл гэж бий. Эдугээ хил хязгаар арилж тэгш хөгжил рүү явж байна. Үүнээс л болж Парие азичуудаар дүүрсэн. Хэрэв тэднийг энд хэн ч хооллохгүй юм бол тэд хаа на илүү хоол өгөх газар руу л явчихна шүү дээ.

-Тэгэхээр хоол ч өгөхгүй, оруулах ч үгүй байвал дээр юм биш үү. Хэдийгээр энэ нь хатуу мэт санагдавч ийм маягаар тэднийг юм сургаж, тэр хэрээр тэд хөгжиж дэвжих бус уу?

-Оруулахгүй гэж хэлэх оройтсон. Европчууд ажиллах хүчийг өөрсдөө урьж аваачиж байсан үе бий. Тэгэхээр тэд одоо авдагаа авсан. Хэрэв цагаачид гурав дахь үедээ тэтгэмж аван амьдарч байгаа бол тэдний үр хүүхдүүд ажил ч хийхгүй, хөгжих ч үгүй. Гудамжны хог шүүрдэгчдээр дуүргэе гэвэл цагаачдыг ахиж бөөн бөөнөөр нь авчрах хэрэгтэй.

Эдугээ Оросын Засгийн газар ийм замаар явж, цагаачдыг олноор нь урьж авчирч байна. Оросын ухаалаг хэсэг нь өөрсдөдөө илүү цалин өгөх нь дээр гэдгийг тайлбарлах гэж оролдож байна. Ингэвэл би ч гэсэн 3-4 цаг гүүрний чулуу зөөж, шүүр савчуулаад явах байлгүй дээ.

-Цагаачид мөнгө угаахад л илүү хэрэгтэй юм шиг. Москвагийн зарим хашааг хэчнээн ч удаа будаж байна даа. Будаад л байдаг. Будаад л байдаг?

-Ийм юм хэзээ нэг цагт болно гэж зарим эрдэмтэд таамаг дэвшүүлж байгаа. Би ч тэдэнтэй санал нэг байна. Энэ тал дээр бид тэднийг мөд гүйцэх төдийгүй, тэднээс ч давж гарах байх.

Монголын мэдээ 147 (2179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button