00-ийн дэргэдэх хаалга

Мэдээж тэр ажлаасаа халагдчихлаа. Ажлаасаа, анд найзуудаасаа, эхнэрээсээ, ер нь ч хараал идсэн амьдралаас нэг л уйдах болоод байсан түүнд энэ нь аз болов. Бор цаасан хайрцагт бичгийн хэрэглэл, ном, тооны машин, модон жаазтай эхнэрийн зураг, бас бус юмсаа хийж байгаа түүнийг ажлынхан нь өрөдвсөн харцаар харцгааж ганц нэг харамслын үг хэлж байхад тэр дотроо инээмсэглэж байлаа. Хүмүүс ийм үед ихэвчлэн худлаа дүр үзүүлцгээдгийг тэр мэдэх юм чинь. Хүн гэдэг бол мөнхөд хуурамч дүр эсгэж явдаг амьтад. Тэд түүнийг цаасан хайрцгаа аваад гармагц мартацгаах нь л маргашгүй үнэн. Өвлийн өдөр атал хавар шиг налайсан нарлагхан өдөр байлаа, ажлаасаа халагдсан тэрхэн өдөр нь. Аав, ээжийнхээ албадлагаар үлгэн салган сурч эзэмшсэн нягтлангийн ажил, өчүүхэн бага цалин, өөдгүй бэртэгчин дарга бүгд баяртай. Аа бас ажлын газрын худал дүр эсгэгчид ч bye bye.

Амьдралын хамгийн том хүлээс тайлагдсан мэт хязгааргүй эрх чөлөөг амтлан цаасан хайрцагтай аар саар юмсаа барьчихаад өвлийнх атал хаврынх мэт илчтэйхэн наранд зогсох сайхан. Хэтэвчиндээ хэдэн төгрөгтэйгээ эс мэдэх ч такси барин гэр рүүгээ зүглэлээ. Хэдэн төгрөг ч байсан дуусах л юм чинь үрчийсэн мөнгөн дэвсгэртүүдийг тоолох нь түүний дурыг гутаадаг байлаа. Гэтэл ажил нь түүнийг хүснэгт дүүрэн мөнгө тоолж, тооцож, нэг л үйлдлээ хэдэн мянга дахин компьютерээр давтаж суухад албаддаг байлаа.

Гэртээ ирлээ. Хаалганы хонхоо чарлуулахгүйг хичээлээ. Гэвч хонх тэгэхээс тэгэх шиг часхийж эхнэрийнх нь уцаартай дуу хаалганы цаанаас Хэн болохыг нь шалгаах нь тэр. Би байнаа, би. Уцаартай дууны хариуд ууртайхан дуугарах л хэрэгтэй биш үү? Эхнэр нь түүнийг гэртээ ирэхэд хаалганы цаанаас алхаагаар нь таньчихаад Энэ чинь чи юу?Хайр аа гэж энхрийхэн шивнэдэг нь хэзээ больсоныг хэлж мэдэхгүй байлаа, тэр. Амьдралд юм бүхэн төгсгөлтэйг мартчихаа гэж үү дээ?

Өөдгүй амьтан чи л биз дээ? гэсэн шиг тоомсоргүй харц, халцарсан будагтай, хугархай хумстай гар, өвдөг гарсан гэрийн өмд, будаагүй хөмсөг, самнаагүй үсЭнэ бүсгүй нэгэн цагт булгилах зүрхнийх нь эзэн булбарайхан гүнж байгаагүй мэт.

-Мах дууссан

-Хэтэвчээ ухан байдгаа цөмийг нь шавхан өгөөд хайрцгаа шалан дээр тавилаа.

-Чи чинь яагаад хамаг новшоо хамаад ирээв?Арай ажилгүй болсон юм биш биз дээ?Маргааш байрны мөнгө өгнө гэдгийг мэдэж байна уу, чи?

-Та өөрөө цалин авдаггүй бил үү?

Эхнэрийнх нь хилэн цухал цээжиндээ багтаж ядан буй бололтой.

-Чи миний амралтын мөнгийг хуваагаад идээгүй бил үү?

-Өө тийм бил үү? Би маргааш цалингаа бодуулчихнаа.

Хэрүүлээс зугтан угаалгын өрөөндөө хоргодлоо.Гоожуурын ус шоржигнох нь хөгжөөнт горхины урсгалыг санагдуулна. Бага нас. Зуслангийн бяцхан горхи. Номин ногоон ширэг. Жараахай шүүж тоглож тоглочихоод горхины эрэг дээр хэвтэхэд гүн хөх тэнгэр, аварга аварга өдөн дэр мэт хөвсгөр цагаан үүлс. Усны үнэр. Горхины хоржигноон.Ойн шуугиан. Миний хүү хоолоо ид гэх ээжийн дуу. Ойн чөлөөний анхилам агаарт айлуудын гэрээс түгэх ногоотой шөл, цуйвангийн хорхой хүргэм сайхан үнэр. Хүүхдүүд шуугилдан Дүүгий, даагий хэмээн хашгиралдан тоглоцгоох, айлын ээж нар хүүхдүүдээ дуудацгаах шиг. Тэр санаа алдав. Өнгөрөн одсон цаг хугацаа, аз жаргалтай зуу зуун агшнууд хаана үлднэм?Оргүй алга болдог цаг хугацаа авхай та юунд амтат дурсамж үлдээгээд хаа нэг тийш эргэн ирэхгүй оддог юм бэ?

-Ээж ээ, би том болмооргүй байна.

-Яагаад тэр билээ?

-Намайг том болохоор та үхчихнэ шүү дээ.

-Үр минь дээ. Ээж нь үхэхэд хүү нь үлддэг юм шүү дээ.

Тийм ээ, ээж нь одоо, энд алга. Хаа ч алга. Түүнийг нягтлангийн мэргэжилтэй болгож аваад дараа нь үхчихсэн. Борооны дараахи солонгыг, тэмээ унасан хүн мэт хөвсгөр цагаан үүлийг, хаврын тэмээн туйлаадас гэх том том ширхэг бударсан цасыг зурж суудаг уужимхан урлан эзэгнэсэн зураач болох эрхэм мөрөөдөл нь бас үүрд үхчихсэн.

Угаалгын өрөөндөө удаж удаж гарч ирэхэд эхнэр нь утсаар ярьж суулаа. Ходоод нь хонхолзовч хоол идэх хүсэл төрсөнгүй. Бичгийн ширээгүй тул хоолны ширээнд суун хуучин компьютерээ асаан бичиж гарлаа. Бичиж байгаа нь юу болохыг, яах гэж бичээд буйг бүү мэд. Зүүд зөнгийн ертөнцөөс түүнийг даллан дуудах болсон сахиусан тэнгэр мэт гоо бүсгүйн тухай тэр бичиж байлаа. Торго мэт, үгүй ээ, юутай ч жишиж харьцуулж боломгүй бороо мэт намираа хонгор үс, индранил эрдэнэ мэт гүн хөх мэлмий, аньсага сүүдэрлүүлсэн сормуус, газарт өлмий шүргэлгүй хөвөлзсөн алхаа, цээл уяхан хоолой, цээж, бэлхүүс уран, хормой уужим номин өнгөт даашинз намируулан, инээмсэглэлдээ үүрийн туяа наадуулсан гоо бүсгүйн тухайБүү мэд, газар дээр тийм бүсгүй хэзээ ч байхгүйг тэр мэдэх мөрт улам улам улайран бичнэ. Бичих тусам бүсгүй амилан цухал дүүрэн амьдралд нь гэгээ татуулах мэт.

Маргааш өглөө нь ер бусын амар амгалан сэрлээ.Чанасан ганцхан өндөг өглөөний цай нь болов. Бурхан зүг гэж, эхнэр нь ажилдаа явсан бололтой. Гань ганцаар, үгүй ээ, бичиж амилуулж буй гоо бүсгүйтэйгээ үлджээ. Цонхоор харахад уур цухал, үймээн шуугиан, атаа хорсол, хүсэл шуналаар буцлах амьдрал жигшлийг нь төрүүлнэ. Ингээд л гэртээ суугаад юм бичээд бичээд элдвийг бодон ертөнцийн хөл үймээнээс зугтан бүгж суух нь жаргал юм гээч. Зурагт үзэв. Юмаа бичив. Гэдэс хонхолзохоор нь хиамтай талх идэв. Орон дээрээ тэрийн хэвтээд нам унтав. Нэг л мэдэхэд нар жаргаж бүрий болжээ. Утас жингэнэхэд л сэрэв. Эхнэр нь найзындаа хонох гэнэ. Тэг, тэг Ер нь ирэхгүй байсан ч болно гэж хэлэх гэснээ болив. Хэлээгүй ч гэсэн дотроо тэгж бодсондоо баясна.

Аяга ус залгилаад ширээндээ сууж компьютерээ залгаад бичиж гарлаа. Шөнө дөл болоход нуруу нь хөшиж, нүд нь хорсон, хөл нь байдайрсныг мэдээд бослоо. Зурагт асаан мэдээний олон хөтөлбөрийг алгасан амьтны ертөнцийн тухай үзсээр суугаад зүүрмэглэжээ.

Давсаг нь хагарах нь ээ. Нүд аниастай чигээр 00-ийн өрөө зүглэв. Давсаг сулран бие тавирах гэдэг бас л жаргал юм байна шүү гэж тэр бодлоо. Нойр нь сэргэжээ. Усаа татан, гараа угаагаад 00-ийн өрөөнөөс гарч гэрлийн унтраалга дараад эргэтэл00-ийн өрөөний дэргэд нов ногоон хаалга байж байх нь тэр. Яртай, тэр нь янзын гоё хээ угалз мэт урнаар мушгирсан яргай модон хаалга. Өө сэвгүй толийсон гадаргуутай одоо хүртэл будагны аятайхан үнэр анхилсан хаалга ганц ямх хэртэй завсар гарган онгойсон байлаа. Зог тусан гайхав.Зүрх палхийв. Балмагдан хойшоо нэг алхаад сэхээ орлоо.Урагш алхаад гараа сунгахад хаалганд хүрэв. Үлмэдэг хүйтэн, гөлгөр модон хаалганаас шинэхэн будаг, харуулдсан зоргодосны үнэр анхилна. Завсраар нь бүдэгхэн шар гэрэл тусч байлаа.Өчүүхэн завсраар нь сэмхэн шагайлаа. Цайвар ногоон, яг л хаврын гөлөглөж байгаа модны нахиа мэт өнгөтэй хана, намирсан хөшиг, цааш ахиулан хараад тэр алмайран хөшчихөв. Нэлмийсэн урт бүтээлэгтэй ширээний цаана нөгөө бүсгүй сууж байлаа. Сэтгэлдээ дүрсэлсэн тэр гоо бүсгүй нь хаа нэгтээ байдаг байх нээ? Эсвэл бодол сэтгэхүйн ертөнц нь түүнийг эртний грекийн домгийн үзэсгэлэнт Галатея шиг амилуулав уу?

Гүн хар ногоон хилэн хөшигний цаанаас тусах энэ ертөнцийн гэмээргүй сонихон гэгээнд хамар нь сүүдэртэн, цасан цагаан шуу гарган шанаа тулан суух нөгөө индранил өнгөт нүдтэй гоо бүсгүй. Амьсгалаа татах юм бол үргээд давхичих ороо хурдан зээр харсан анчин мэт ангайн ширтсээр хэдэн агшин өнгөрснийг бүү мэд. Үс нь илээд авмаар ширхэг ширхэгээрээ намиран үзэгдэнэ. Хөштөл зогссоор хөл нь бадайрсныг мэдээд суун тусаад өндийтөл өнөөх 00-ийн өрөөний хажуу дахь ногоон хаалга байсангүй. Ор тас байгаагүй мэт халтартсан цаастай хана л дүнсийнэ. Тэр ногоон хаалганы тухай бодсоор орондоо орж зүүд ч зүүдэлсэнгүй нам унтжээ. Тэр оройноос эхлэн амьдрал нь шинэ утга учиртай болох мэт санагджээ. Одоо орчлонгийн элдэв хөл үймээнийг огт ажрахаа болив. Аз жаргалтай амьдрах гэдэг ийм амархан юм гэж үү?

Хоёр хоногийн дараа үүднийхээ хонгилд суун гутлаа тосолж байгаад 00 руу орох гэж бослоо. Уг нь маргааш хаашаа ч гарахгүй тул гутлаа тослох хэрэггүй л дээ. Гэсэн ч үдэш гутлаа тосолж тавиад тэр заншчихсан юм. Тосолсон гутал руугаа нэг харчихаад хэд алхаад зогтусав. Нөгөө ногоон хаалга дахиад л байж байлаа. Хөөх! Зүрх нь энэ хэдэн хоногт цохилоогүйгээрээ булгилан нүүр рүү нь цус юүлэгдэх мэт болоод намжив. Энэ удаа хаалганы завсар арай өргөн байлаа. Нөгөө л дулаахан шар гэрэл үүдний хонгил руу тусна. Тэгэхээр хаалга үнэхээр бодитой байж байгаа гэсэн үг. Түүний хий бодлын үр хөврөл, хоосон төсөөллийн бүтээл биш байх нь, ашгүй дээ. Хөдлөх гэвэл шалны хуучин банз чихран дуугарч хаалга аанай л алга болчих вий гэж айх тул хүзүү сунган тэр шар гэрэл тусах завсраар шагайлаа. Бүсгүй энэ удаа цонхны дэргэд шалан дээр сууж байлаа. Нил ягаан өнгийн даашинз өмсчээ. Учир битүүлэг ногоон хаалганы цаадхи гоо бүсгүй чи хэн бэ? Хэрэв тэнд салхи үлээдэг бол торгомсог үс нь ямар гоё намирах бол. Цагаан гэгээ тасрахын өмнөх тэнгэр мэт гүн хөх нүд нь инээмсэглэхээрээ ямар гоё болдог бол. Үгүй ээ, тэр бичиж байхдаа л бүсгүйг инээмсэглүүлсэн болохоос. Хэрэв тэр инээмсэглэдэг бол уйлдаг байж таараа. Уйлдаг бол яг түүний эхнэр шиг уурлан хашгичдаг, хэрэлддэг байж таарна. Үгүй. Түүнийг үхэх үйлтэй ердийн нэг бүсгүй шиг төсөөлж чадахгүй нь ээ. Тэр түүний ертөнцөд нэвтрэхийг зүрхэлсэнгүй. Аажуухан эргэж унтлагын өрөө рүүгээ алхлаа. Тэр оройноос хойш үдэш бүхэн ногоон хаалга бий болж завсраар нь хөх нүдэн гоо бүсгүйг харж хөштөлөө зогсдог болов. Эхнэр нь хувцсаа цуглуулж аваад хаалга зөөлхөн хаагаад явсан нэгэн орой тэр ногоон хаалгыг онгойлгон хөлөө босгоных нь цаана хөл тавилаа. Цонхны эсрэг талын ер бусын зөөлөн болов уу гэмээр өргөн буйдан дээр сууж байсан бүсгүй харцаа дээшлүүлэн түүн рүү зөөлөн ширтэв. Нүднийх нь сайханд үйчихмээр санагдаж тэр хаалганых нь дэргэд аанай л хөшсөн мэт зогсчихов.

-Хаалгыг хаах л юм бол чи энд үүрд үлдэх болно. Зургийн юм шиг уруул нь хөдөлсөнгүй атал тэр ингэж хэлэв.

Залуу эргэн харлаа. Ганцхан алхмын цаана хагас онгойлттой хаалга харагдана. Түүнийг ирсэн ертөнцөөс нь зааглаж байгаа ганцхан алхам зайг нүдээрээ хэмжиж үзлээ. Уйлдаг, өвдөж зовдог, мөнгөгүй болж, гутарч гунидаг, хэнд ч хайрлагдахгүй хаягддаг, өтөлж, өвгөрч муухай болдог тэр ертөнц рүү хүн яагаад үхэн хатан тэмүүлдгийг гэнэт гайхав. Усны үнэр. Горхины хоржигноон. Ойн шуугиан.Зуслангийн цэнгэг тунгалаг агаарт түгэх цуйвангийн үнэр үнэртэх шиг. Миний хүү хоолоо ид гэх ээжийн дуу. Хөөр хөгжөөнт бага нас нь, цэл залуугаараа ээж нь , хайрт эмээ нь энд л хүлээж буй мэт санагдана. Ээжийнхээ үргэлжлэл болон амьдрахыг тэр хүсэхгүй байлаа. Үгүй ээ. Эргэж явахгүй. Энд л үлдье. Тэгснээ хөл дор нь унасан хэвтэх ганц цэнхэр сарнайг аваад хаалгыг шийдмэгхэн хаалаа.

Долоо хоногийн дараа мартсан юмаа авахаар ирсэн эхнэр нь түүний цогцсыг олсон юм. Тэр залуу 00-ийн өрөөнийхөө үүдэнд гартаа үнгэгдсэн цэнхэр сарнай бариад уначихсан байжээ. Үхлийн шалтгааныг нь тогтоож чадаагүй бөгөөд уруулд нь жаргалтай инээмсэглэл тодрон үлджээ.

Б.Шүүдэрцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button