Г.Алтан хатагтайг авилгалын хэргээр шалгаж эхэллээ
Муу эр эхнэрээ магтдаг гэдэг үгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж авааль эхнэрээ амаа олохгүй магтдаг байж билээ. Г.Алтан чминий нөхөр сайхан эр хүн халамжтай гээд эр нөхрөө магтан хэвлэлийн хуудас чимж байсан цаг саяхан. Харин саяхнаас нь энә гэр бүлийн хэрүүл хараал бөөрөнхий дотроо багтахаа больж дэлгэсэн тэрлэгээр нэг шуугиан дэгдээв.
Г.Алтангийн элдэв явдлыг эр нөхөр нь толгой дараалан хэвлэлээр зарлаж, Г.Алтан ч нөхрийнхөө архины цагаан солионы түүхийг Монголын ардтүмэнд өнгөтөөр ярьж булайгаа дэлгэцгээсэн. Сайдалцаж, муудалцсан гэр бүлүүд энә хоёрын жишээг үлгэр болгон Г.Алтан, С.Жамъянсүрэн нар шиг ертөнцөөр нэг булайгаа дэлгэх нь үү хэмээн ярыдгаадаг болсон нь яахын аргагүй үнэн. Үнэндээ эр эм байтугай эрүү толгой ч салдаг хорвоод ингэж шуугиан дэгдээж хоёр тийшээ болдог нь ховорхон. Магадгүй 20 гаруй тэрбумын хөрөнгө эрэмийн хооронд илжиг болон жороолдог биз.
Тэд 20 хэдэн тэрбумынхаа хөрөнгийг босгохдоо болохоосоо болохгүйг нь хүртэл хийж гэнэ. Улаанбаатар хотод Алтжин шатахуун түгээгүүрийн газраа болон барилга байшин барих эрх авахдаа эрхтэн дархтануудын гар хөлийг багагүй хүндрүүлсэнээ ч зарлана хэмээн С.Жамъянсүрэн эхнэрээ айлгаж эцэстээ санасандаа хүрсэн. Түүний мэдээллийн мөрөөр эрүүгийн цагдаагийн газрын авилга гэмт хэрэгтэй тэмцэххэлтэст авилгалын хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Харин Г.Алтан экс нөхрөө өөрийг нь гүтгэсэн хэргээр Баянзүрх дүүргийн цагдаад гомдол мэдүүлэн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Асар их хөрөнгөө хувааж авах гээд хөлөө жийлцэж, хәмаг нарийн нандин бүхнээ хорвоогор нэг дэлгэж орхисон эр, эм хоёр эцэстээ нэг нэгнээ шоронгийн хадаас брлгохоор улайрч эхэллээ.
Монголын нэг өдөр 23