Дөрвөн гишүүнтэй 60.5 хувийн ирцтэй нэгдсэн чуулган
Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг дөрвөн гишүүн ирцгүйдсэнгүй. Уг нь УИХ 76 гишүүнтэй. Тэдний 40 нь ирж байж нэгдсэн чуулганы ирц бүрддэг. Гэтэл яагаад дөрөвхөн гишүүнтэй хуралдав. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Танхимд дөрвөн гишүүн сууж байхад самбар дээр ирц 46/76 буюу ирц 60.5 хувь гэсэн харагдсан. Эрхэм гишүүд өөрийнхөө оронд цахим картаа орхиод явцгаасан болохоор ирц бүрдсэн харагдаж байгаа юм. Хууль зөрчин хуралдсан дөрвүүлхэнээ хуралдсан С.Оюун, Л.Гантөмөр, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл нар цалингийн нэмэгдэл, үнийн өсөлт гээд ард иргэд бидэндээ хэрэгтэй юм ярисан боловч дөрвүүлхэнээ учир үр дүнд ч хүрэлгүй гарч одсон. УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д гишүүд нэгдсэн чуулган болон өөрийн харьяалагддаг байнгын, дэд, түр хорооны хуралд таслах эрхтэй оролцох эрхтэй гэж заасан нь бий. Тэгэхээр хурал тасалсан эрхэмүүдэд хариуцлага тооцох арга байхгүй. Харин хуралдаа ирсэн дөрөв удахгүй ҮХЦ-д дуудагдаж магадгүй нь.
Дээдсийн хүрээлэн 21 (515)