Мисс интернейшнэл-ын Шилмэл загвар мисс Г. Энхтуяа
Загварын ертөнцийг яагаад сонгох болсноос ярилцлагаа эхлэх үү?
Би наймдугаар ангиасаа эхэлж загварын ертөнцөд хәл тавьж, есдүгээр ангиасаа загвар өмсөж эхэлеэн. Манай эгчийг Энхцэцэг гэдэг. Эгч минь загвар өмсөгч байсан болохоор надад загвар өмсөгч болоход нөлөөлсөн. Ээж аав хоёр ч их дэмжиж байсан учраас би ийм сонголт хийсэн. Ер нь аав ээж хоёр маань ямар нэгэн загвар, миссийн тэмцээн болоход намайг оролцож байхыг зөвлөдөг.
Ямар ямар тэмцээнд оролцсон бэ?
Үнсгэлжинд 2007-ийн шагналт байр орж байсан. Роза 2005 тэмцээнд шилдэг загвар өмсөгч болсон. Түрүү жилийн Хаврын гоёл, энэ жилийн Гоёл-д оролцсон. Энэ жил style 3-д хоёрдугаар байранд орсон. Монголжингоо 2007-гийн тэргүүн байр Гoo охин өргөмжлөлтэй. Сая Мисс интернейшнэл-д оролцож Шилмэл загвар мисс болсон.
Загвар өмсөгч болохын сайхан нь юунд байна?
Миний бодлоор хамгийн сайхан зүйл нь хувцасаа өмсөөд тайзан дээр гарах болов уу. Загвар өмсөгч хувьцасаа амилуулаад үзэгчдэд хүргэж чадвал үзэгчидээсээ сэтгэлийн ихдэм авдаг.
Чиний бодлоор загвар өмсөгч хүн ямар байх ёстой вэ?
Загвар өмсөгч хүн бүх зүйлээрээ төгс төгөлдөр байх ёстой. Ухаантай, мэдлэг боловсролтой, соёлтой, олны дунд биеэ авч явах чадвартай байхын дээр мэдээж загвар өмсөгч учраас царай зүс сайтай, гоё биетэй мэргэжлийн ур чадвартай байх хэрэгтэй.
Загвар өмсөгч гэдэг чиний хувьд мэргэжил үү?
Миний бодлоор загвар өмсөгч гэдэг бол залуу насны ажил. Тийм учраас загвар өмсөхийнхөө хажуугаар өөр мэргэжил эзэмших хэрэгтэй. Гэхдээ загвар өмсөгчийгзөвхөн сонирхолоор хийдэг гэж
ойлгож болохгүй. Би бол мэргэжил гэж ойлгодог.
Аль сургуульд сурдаг вэ?
Би энэ хавар 57 дугаар сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн. Одоо Солонгосын Кимпо охидын коллежид суралцахаар явах гэж байгаа.
Төгсөх ангийн сурагч ажил хийнэ гэдэг нэлээд хэцүү байсан биз дээ?
Ажил хичээлээ аль болох зохицуулахыг боддог. Өглөө хичээлдээ яваад өдөр нь агентлагдээрээ ирж юмаа хийгээд тоглолтондоо оролцоод явдаг байсан. Манай ангийн багш намайг их сайн ойлгодог байсан. Тийм болохоороо багшийнхаа хүчинд өдий зэрэгтэй яваа болов уу гэж боддог.
Чи миссийн тэмцээнд оролцож байсан гэсэн. Ер нь мисс, загвар өмсөгч хоёрын ялгаа юунд байна?
Үнэнийг хэлэхэд би мисс гэдэг үгийг сайн сайхан, энхтайваны билэгдэл гэж ойлгодог. Загвар өмсөгч бол хувцасаа хүмүүст хүргэдэг бол мисс хүн өөрийгөө үзэгчдэд таниулах ёстой. Нэг ёсондоо загварын тэмцээнд оролцоход хамгийн гол нь хувцсандаа байдаг бол миссийн тэмцээнд өөрийгөө харуулахын дээр би ийм хүн, хэрвээ би мисс болох юм бол ингэнэ тэгнэ гэх мэт дотоод сэтгэлээ үзэгчидэд нээж өгөх ёстой.
Загвар зохион бүтээгчидээс хэнийх нь хувцас илүү таалагддаг вэ?
БиҮндэсний хувцас судлалын академиийн дэргэд загвар өмсдөг болохоор голдуу үндэснийхээ хувцасыг өмсдөг. Гоёлд оролцохдоо янз бүрийн загвар зохиогчдын хувцас өмсдөг. Загвар зохион бүтээгч Овдог ах эсгийгээр хувцас хийж өөриинхөө дотоод сэтгэлийг илэрхийлдэг учраас надад бусдаасаа арай илүү таалагддаг.
Үндэсний хувцаснаас аль ястаны хувцас өмсөх дуртай вэ. Яагаад?
Би өөрөө Дарьганга ястан болохоор Дарьганга хувцас өмсөх дуртай. Ер нь байнга өмсдөг.
Зуны улирал жуулчидаар дүүрэн байдаг. Ер нь тайзан дээрээс харж байхад үзэгчид үндэсний хувцасыг хэр сайн хүлээж авдаг вэ?
Гадаадынхан манай тоглолтыг нэлээн их үздэг. Тэд нар гайхаж биширсэн бахархсан байдалтай харагддаг. Харин Монголчуудын маань зарим нэг нь л ойлгохгүй байдгаас биш сайхан сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Оросод болсон Этно эрато гээд Азийн хувцасны наймдугаар фестивальд оролцож байхад бүх улсаас ирсэн хүмүүс Монгол хувцас бол Азийн бүх хувцасны эхлэл юм байна гэж ярьж байсан. Мөн дуучин Амархүү үзээд -Манай үндэсний хувцас ийм гоё, гайхамшигтай байдаг юм уу гэж байсан. Тэр тэмцээнд манайх дөрвөн төрлийн хувцастай явенаас Эзэнт гүрэн хувцас хоёрдугаар байр, Зоос коллекци хоёрдугаар байр, Too үзэсгэлэн ба хүч чадал коллекци тусгай байр, Үндэсний хувцас маань Гран при шагналыг авсан. Тийм болохоор би үндэсний хувцасаа өмсөөд тайзан дээр гарахдаа их бахархадаг. Бас өмсөх дуртай.
Чи ер нь хэдэн нас хүртэлээ загвар өмсөх бол…
Загвар өмсөгчийг үү?… Ер нь бол залуу насны ажил гэдэг утгаар нь нэг их удахгуй байх л даа. Гэхдээ топ модель Одгэрэл эгч шиг насныхаа эцэс хүртэл явж ч магадгүй.
Тэгэхээр чамайг өөриинхөө ирээдүйг өнгөөр илэрхийлээч гэвэл ямар өнгө хэлэх вэ?
Би өөрөө их хурц тод зуны өнгөнд дуртай. Тийм болохоор миний ирээдүй зун шиг л санагдаж байна. Зун бүх юм гэгээлэг, өнгөлөг байдаг.
Чамайг хоол хий гэвэл…
Би хоолноос будаатай хуургыг илүү сайн хийдэг юм болов уу гэж боддог. Тийм болохоор хоол хий гэвэл хамгийн түрүүн будаатай хуурга хийх байх.
Ярилцсанд баярлалаа.
Дээдсийн хүрээлэн 21 (515)