20-30 см зузаантай мөндөр оржээ
Үүний улмаас 27 айлын 2800 гаруй мал үхсэн гэж сумын Засаг даргын орлогч Г.Батсуурь аймгийн Онцгой байдлын халтэст мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу аймгаас дээд ахмад Г.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар өчигдөр өглөө явжээ. Мөн Дундговь аймгийн Өлзийт суманд өнгөрсөн сарын 31-нд хүчтэй аадар бороо орж холбооны болон гэрлийн шон, сургууль, эмнэлгийн дээвэр нурсан байна. Мөн цонх хагарч, урьдчилсан байдлаар 54.4 сая төгрөгийн хохирол учирсан гэж орон нутгаас мэдээлсэн юм.
Н.Даян
Зууны мэдээ 183/2631/