Энтеровирус 71-ээр 938 тохиолдол бүртгэгджээ

ЭМ-ийн сайд өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдээлэлдээ, уг өвчний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил зарлаж байгаа нь ард иргэдэд айдас төрүүлж байна гэж байсан. Гэсэн ч олон нийтэд тус өвчний талаар мэдээлэхгүй, ямар нэг шалтгаангүй нуух нь нийгэмд улам аюултай гэж үзсэн тул сайд дээрх үгээсээ арга буюу татгалзаад байгаа. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны 19 цагийн байдлаар Энтеровирус71-ээр үүсгэгдсэн гар, хөл, амны өвчнөөр өвчлөгсдийн 597 нь гэртээ байгаа аж.

Харин өрхийн эмчийн хяналтад 117 хүүхэд байгаа юм байна. Эмнэлгээс эдгэрч гарсан 224 хүүхэд байгаа гэнэ. Харин 16 аймагт энэ өвчний халдвар илрээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Баянхонгор аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Нэг хүнд хүүхэд Сүхбаатар аймагт байна гэсэн мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

120 ор бүхий нөөц тасаг бэлдээд байна

Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Улсын Онцгой комисс Төрийн ордонд баасан гарагт хуралдаж, манай улсад тулгараад байгаа байгалийн гамшиг болон гар, хөл, амны өвчний талаар мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар гар, хөл, амны өвчний тохиолдол улсын хэмжээнд 671 бүртгэгдээд байна. Үүний 151 нь 11 аймагт байгаа бөгөөд нийт тохиолдлын 73 хувь нь буюу 487 нь 0-4 насны хүүхэд байна. Улаанбаатар хотод 125 хүн эмнэлэгт, 308 хүн гэрээр, 11 аймагт 63 хүн эмнэлэгт, 88 хүн гэрээр эмчлүүлж байгаа мэдээ ирлээ. Зургаан хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд гуравт нь уушгины хатгаа, гуравт нь менингитийн шинж илэрч 20 хүүхдийн тууралт идээлэх шинжтэй байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт оройтож хандаж байгаа нь өвчлөл хүндэрч байгаа шалтгаан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ өвчнийг дэгдэлт-оргил- буурах гэсэн гурван үед хуваагаад байна. Манай улсын хувьд дэгдэлтийн дунд үедээ яваа гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. Харин оргил үе нь ирэх 6-7 дугаар сард байх болов уу гэж таамаглаж байна. Холбогдох байгууллагууд 20 өвчтөний 80 сорьцыг Япон улсад явуулахад бэлэн болжээ. Өнөөдрийн байдлаар, ариутгалын бодис, эм тариа халгалттай, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт нийт 120 ор бухий нөөц тасаг бэлэн байдалд байна. Цаашид Халдварт өвчин судлалын үндэсний төвийн түргэн тусламжийн найман машиныг богино долгионы радио станцаар нэн даруй хангах, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораторийн вирус ялган дүйх чадавхийг сайжруулах, өвчлөл нэмэгдсэн тохиолдолд аймаг, орон нутаг ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нөөцөө нэмэгдүүлэх, нийслэл, орон нутаг хог цэвэрлэгээг хийж, орчны ариун цэврийг сайжруулахыг Онцгой комисс үүрэг болголоо. Онцгой комиссын өмнөх хурлаас хүмүүс, ялангуяа хүүхэд, залуусыг нэг доор бөөнөөр цуглахгүй байх, онцын шаардлагагүй бол олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Гэсэн ч төгсөлт, хонхны баяр гээд хөл хөдөлгөөн ихтэй байгаа учир БСШУЯ анхаарч ажиллахыг дахин чиглэл болголоо.

Гар, хөл, амны өвчин гарснаас хойш Засгийн газар гурван удаа хуралдан ХӨСҮТ-ййн эрчимт эмчилгээний тасагт 305 сая төгрөг гаргаж шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгалын бодис, эм авахад нь туслалцаа үзүүлжээ.Өвчлөл ихтэй байгаа Налайх, Багануур дүүрэг, Төв, Сэлэнгэ, Дорноговь аймгаас гадна хилийн дөрвөн боомтод мэргэжлийн эмч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд хамтран эмч мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн эмч, эрхлэгч, захирал нарт сургалт хийн, урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж байгаа аж.

Н.Үнэн, Т.Баярмаа

Дугаар 111/2398/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button