Дэлхийд нефтийн үнэ өснө гэж тооцож байхад Монголд буулгахаар ярьж сууна

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр очоод л тэднийг толгой дохиулсан мэтээр саяхан яриад хэвлэлээр шуугиад байсан биш билүү. Мөнгөтэй орны Ерөнхийлөгчид толгой дохиогүй хэрнээ ядруухан Монголын Ерөнхийлөгчид толгой дохино гэдэг юу ч билээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл дээр ахиад л нефтийн үнэ тэнгэрт хадлаа. Goldman Sachs банкнаас өнгөрсөн баасан гаригт гаргасан мэдээллээр энэ оны сүүлчийн хагас гэхэд нефтийн үнэ баррель нь 141 ам.долларт хүрнэ гэжээ.

Эдийн засаг судлаачдын үзэж буйгаар Хятадад газар хөдөлсний улмаас дэлхийн зах зээл дээр нефть, нефтийн бүтээгдэхүүний эрэлт ихсэнэ. Тиймээс Саудын Арави АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийг гуйсан ч эс гуйсан ч нефтийн олборлолтоо нэмэгдүүлж байгаа гэнэ. Саудын Аравийн нефтийн сайд Али эль-Наими мэдэгдэхдээ, Нефтийн олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар энэ сарын 10-наас нэмээд байна. Гэхдээ үүнээс илүүгээр нэмэх бодолгүй байгаа.

Учир нь, нефтийн үнэ өнөөдөр ийм төвшинд байгаа нь зардал өртгөө нөхех сайхан боломж олгож байгаа юм хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Гэтэл Нью-Йоркийн NYMEX бирж дээр өнгөрсөн долоо хоногийн сүүлийн худалдаагаар нэг баррель нефтийн үнэ 127.82 ам.долларт хүрч, ахин Дээд амжилт тогтоосон бол хаалтын ханш нь 126.29 ам.доллар байжээ. АНУ-ын төр захиргаанаас зургадугаар сарын нэгнээс сүүлийн хагас жилийн нефтийн нөөцийг бүрдүүлэхээр болсноо зарласантай нефтийн үнэ өссөнийг холбож тайлбарлах ч хүн байгаа юм.

2001 оноос АНУ-ын засаг захиргаанаас 702.7 сая баррелиас 540 сая баррель хүртэлх нефть нөөцөлж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн орныг 58 өдөр ямар ч нефть, нефтийн бүтээгдэхүүн импортлохгүй байхад хангалттай нөөц аж. Нефтийн үнийг ийн тэнгэрт хадахад гол нөлөөлж байгаа зүйлийн нэг бол ам.долларын ханшийн тогтворгүй байдал юм. Тавдугаар сард судлаачид энэ хоёр жилдээ нефтийн үнэ баррель нь 150-200 ам.долларт хүрнэ гэж гаргаснаа АНУ-ын эдийн засагт хамгийн ойр таамаг гэсэн ч зарим нь үүнийг эсэргүүцэж, удахгүй баррель нь 100 ам.долларт хүрнэ гэж байсан юм Гэхдээ нефтийн хамгийн том зах зээл, хэрэглэгч нь болсон АНУ-ын хувьд баррель нефтийг ойрын гурван сардаа 130 ам.доллараар худалдаж авах нь.

Хэдийгээр нефтийн зах зээлд үнийн байнгын хэлбэлзэлтэй байгаа ч ОПЕК-ийн орнууд олбор¬лолтоо нэмэх гэж яарахгүй л болов уу хэмээн Goldman Sachs-ийн судлаачид үзэж байгаа аж. Тэгэхээр цаашид манайд нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулна гэдэгт итгэх аргагүй болж байгаа юм. Дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй, бас үнэтэй байгаа дээр нь нефть экспортлогч олон орон энэ агшныг ашиглахыг бодох нь зүйн хэрэг.

Хэчнээн найзалж, нөхөрлөж, найр тавьж өгсөн ч манайд хямдхан үнээр нефть, нефтийн бүтээгдэхүүнээ өгнө гэдэг лөөлөө байлгүй яахав. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн худалдаан дээр Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, АМГТХЭГ-ын газрын тосны хэлтсийн дарга Д.Амарсайхан нар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, хангамжийг нь нэмэгдүүлэх талаар гаргасан боломж бололцоогоо танилцуулан гишүүдэд нэлээн байцаагдсан.

Гэвч тоймтой хариу, шийдвэр гараагүй. Тэдний танилцуулгаар нефть нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлбөл наад зах нь литр тутамд 100-250 хүртэлх төгрөгөөр бууруулах боломжтой гэнэ. Харин гишүүд үүнийг хамгийн их орлоготой кампаниудад найр тавьж өгөх ажил болох нь гэж нэлээн эсэргүүцэв.

Гурилын үнийг барих талаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр ч мөн л иймэрхүү мэтгэлцсээр магадгүй хамгийн оновчгүйг нь сонгосон биз. Хилээр татваргүй орж ирсэн 40 мянган тонн гурил нь хаагуур, яагаад алга болсныгХХААЯ, ҮХЯ гээд хариуцах ёстой газрууд огт мэдэхгүй хэмээн мөрөө хавчаад л сууж байсан санагдана. Өнөөдөр ч энэ асуудал сөхөгдсөн хэвээр байгаа.

Магадгүй нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ дээр ч сонгууль дөхчихсөн болохоор аль аль нам нь ард түмэндээ хайртайгаа илэрхийлэхийн тулд үнийг тогтворжуулахаар улайрч байгаа нь гарцаагүй. Суурь үнэ гэсэн нэг л нэр томьёонд дулдуйдаад аль болох бензиний үнийг бууруулсан гэх нэр зүүхийг хүсэх нь лав. Харамсалтай нь, урд хөршид байгалийн гамшиг болж их хэмжээний хохирол амсаад байна. Үүнийгээ яаралтай засч залруулахын тулд Хятад их бүтээн босголтын аян эхлүүлнэ. Үүнд нь хамгийн их хэрэгтэй зүйл нь мөн л нефть, нефтийн бүтээгдэхүүн байх нь гарцаагүй.

Дэлхийн олон оронд тариалалтын ажил ид өрнөж, шатахуун хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна. Тэгэхээр бид энд хэчнээн үнийг нь барина гээд дотооддоо алдагдал хүлээсэн шийдвэр гаргалаа ч нааштай үр дүнд хүрэх нь юу л бол гэх эргэлзээ хүн бүрт л төрөөд байна. Ийм үед шатахууны үнийг тогтворжуулах талаар хэчнээн ярьсан ч дэлхийн зах зээлд захирагдахаас өөр аргагүй биз дээ. Үнэндээ бид Роснефть-ийн 100 шатахуун түгээх станц ороод ирвэл тэдний хараат болчихно гэж ярьж бодож бай-сан аль хэдийн Роснфеть-ээс байнгын хараат байгаагаа яалтай.

Нефтийн үнийг хэчнээн асуудал болгож шийдэхийг хүссэн ч дотоод¬доо тарьж ургуулаад үр шимийг нь хүртэх боломжтой гурилын үнээ тавьж туучихаад гаднаас 100 хувь хараат шатахууны үнийг барина гэж ярих нь сонгуулийн өмнөх ээлжит бүтэлгүй нэгэн шоу л болох нь. Түүний оронд зах зээлийг нааш цааш чангаалгүй зүгээр орхивол дээр биз. Сахил хүртээд шал дордов гээч болчихлоо гээд суухгүйн тулд шүү.

Н.Бат

Дугаар 98/417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button