Шинэ оросуудын ширүүн харцнаа

Яагаад эхлээд УИХ-ын танхимд хуульд өөрчлөлт оруулах тухай цочир зарлаж, төдөлгүй нууц зүйл хэлэх гэсэн юм аа хэмээн мессеж илгээсэн нь хувь хүний аран­шинтай холбоотой жижиг асуудал. Харин Роснефть-ийн шатахуун түгээх 100 станц байгуулах саналын мөн чанар, уг шаардлагыг биелүү­лээгүй тохиолдолд манай улсын гол импортлогч компа­ни бидэнтэй ямар зарчмаар харилцаж эхлэх бол гэдэг нь анхаарал татах сэдэв мөн.

Юуны өмнө Роснефть харилцагч бусад улсад ний­лүүлдэг үнээрээ Монголд шатахуун нийлүүлнэ. Энэ бол зах зээлийн харилцаа. Дээр нь нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтдээ квот тогтоож болзошгүй. Удаахь нь харин сүрдүүлэг. Монголын импорт­логчдод 30 хувийн босго тавих тухай яриа Улаанбаатарт хий сонссон айдас биш, улаан Москвагаас шахалт тавьсан сорил байлаа.

Шатахуун түгээх 100 станц бизнесийн сайн байр­шилтай, борлуулалтын дүн хэмжээ өндөр, зах зээлийн 10 хувиас эзлэхүүнээрээ энэ мэтээр илэрхий давж одохыг энгийн тооцоогоор иргэн хийж чадна. Илэрхий зүйлийг шах­са­ны учир нь шинэ оросуу­дын араншин. Ийм тулгалт Монгол Улсын Ерөнхий сай­дыг ацан шалаанд оруулж байна. Угтаа нийт монгол­чуудыг хүнд асуудалд унагаж байгааг нарны эртэд санаж сэрэх цаг иржээ. Намаараа талцах биш, Монгол даяараа анзаарууштай үйл явдлын өрнөл дунд бид оржээ.

Ялалтын парад яагаад айдас дагуулав

Гурвалсан морьд уудам нутгаар нь салхи татуулан хурдалж, цагаан хусхан их түүхийг нь чимэглэсэн буурал Оросын тухай бид мөнхөд халуун дулаан дурсамж тээ­дэг. Ээж ээ, энд их гоё байна шүү. Улаан, цагаан, хөх өн­гийн салют хоёр талаас ца­царч байсан Охин маань Москвагаас ярьж, ялалтын баярын өнгө гэрлийн тухай өөрийнхөө сэтгэлийг ингэж өгүүллээ. Телевизээр ээж нь харсан л даа. Улаан талбай, ялалтын парад, их дайны хүндийг үүрсэн аугаа ард түмний баяр, нулимсыг сэтгэл хөдлөхгүйгээр харах монгол хүн үгүй биз.

Харин их ялалтын 63 жи­лийн ойд зориулсан энэ удаа­гийн цэргийн парад хүй­тэн дайн өндөрлөснөөс хойш анх удаа Орос болоод баруу­ны улс орнуудын харилцаанд жавар орууллаа гэж дэлхийн гол хэвлэлүүд нэг дуугаар тэмдэглэсэн нь анхаарал татаж байна. 97 тонн жинтэй, 22 метр урт аварга амьтан Улаан талбайд гулсан орж ирлээ. Түүнийг Францын Le Fi­garo сонинд монстр хэ­мээн нэрлэжээ. Тополь-М нэртэй цөмийн цэнэгт хошуу хөөргөх төхөөрөмж Улаан талбайгаар гулсан явж өнгөрөхүйд То­поль 11.000 километрийн тус­галтай гэх тайлбар дагалдав. Америкийн аль ч мужид хүрнэ гэсэн үг. Төдөлгүй Цагаан хун нэртэй бөмбөгдөгч онгоц Оросын нийслэл дээгүүр цагт 500 километрийн хурдтай шуугиад одов оо. Сайхан нэртэй юм аа гэж л бодож амжив. МиГ-31, Ил-78, Ту-95МС, МиГ-29тээр дээгүүр шунгинаж, Фаворит, Тор, Бук, Искандер, Спрут, Смерч газраар нүүгэлтэн, В. Путин, Д.Медведев нар мөр түшин зогсоод, хөмсөг зангидасхийн энэ бүхнийг анхааралтай харж байлаа.

Их Орос эргэн ирснийг энэхүү парад дэлхий дахинаа нотолсон юм. Зөвхөн өнгөр­сөн онд 7.5 тэрбум америк долларын зэвсгийн худалдаа хийсэн цэрэг зэвсгийн хүчир­хэг улс ялалтын баяраа тэм­дэглэж байна. Батлан хамгаа­лах зардлаа ганц жилд 20 хувиар нэмэгдүүлж чадсан арми Улаан талбай дээгүүр сүр хүчээ гайхуулан өнгө­рөв. Гүрж, Оросын харилцаа хурц­даж, дайны байдалд ороход бэлэн болсон тухай ярьцгааж буй үед, НАТО Оросын зах хязгаарт дөтөлсөн цаг мөчид, Абхаз руу Оросын армийн нэмэлт хүч илгээх тушаал өгсний дөнгөж дараа уг сүрлэг парад болж байлаа.

Ээж ээ, том том танк харсаан Охинд маань бүг­дээрээ танк л гэж санагд­сан байх. Москва хотын захиргаа байлдааны хүнд техник явж өнгөрөх замыг засахын тулд 1.4 тэрбум рубль зарцуулжээ. Ялалтын парад Орос улсыг өнгөрсөн жилүүдэд үл тоом­сорлож ирсэн барууны ертөн­цөд огт өөр ойлголт өгөв. Бас зэ­рэгцээд хүйтэн дайны үеийн жаврыг дэлхий дахинаа үлээлгэв.

В.Жириновский яагаад В.Путинийг дэмжсэн бэ

Орос улс бодлогоо өөр­чилж байна. Улс төр, батлан хамгаалах салбарт төдийгүй эдийн засгийн чиглэл ханд­лага нь өмнөхөөс ялгарахуйц болсныг мэдрэхэд төвөггүй. В.Путинийг Ерөнхий сайдаар томилох саналыг ДУМ дахь Коммунист намаас бусад бүх хүчин дэмжжээ. Өөрөөр хэл­бэл, Путин энэ удаа аж ахуй­гаа либерал арга зарчмаар хөтлөх нь. Шинэ оросууд гүнзгий орооцолдсон ээдрээ­тэй эдийн засгийг тэр зохи­цуулна. Либерал ардчилсан нам түүнийг дэмжиж байна. Хүчтэй нь хүчгүйгээ гэх зэр­лэг зарчмаас Путин ч татгал­захгүй биз.

Шинэ Ерөнхийлөгч Д.Мед­­­­­ведевт авууштай ганц тал бий гэж Их Британийн Economist тэмдэглэжээ. Оросын сүүл­чийн хаанаас хойш тагнуулын тусгай ал­баар дамжаагүй, ком­мунист намд тархиа угаал­гаагүй ганц удирдагч гарч ирсэн нь энэ Медведев хэмээн түүний харьцангуй цэвэр намтрыг магтан сай­шаажээ. Цааш нь Шинэ Ерөн­хийлөгч либерал бодлого хэ­рэгжүүлнэ гэсэн найдвар бий гэсэн аж. Чухам тэрхүү найд­вар буюу Оросын Ерөнхий­лөгч болоод Ерөнхий сайд нарын либерал хандлага нь тэрбумтнуудаа төрийн бодло­гоор тэтгэн дэмжих албан ёсны бодлого болох биз ээ.

Танилуудаасаа монголчууд яагаад жийрхэнэ вэ

Монголын хойд хил ор­чимд зэс молибдений үргэл­жилсэн орд газар бий. Удо­каны орд газар нь нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт буюу Оюу­толгойн ордын дараа орно гэсэн мэдээлэл байна. Өдгөө асар ирээдүй амлаж буй Удоканы лицензийг ху­далдан авах гэсэн өрсөлдөөн Оросын олигархиудын дунд өрнөж байна. Тавдугаар са­рын 14 хүртэл өрсөлдөгчид тенде­рийн материалаа ирүү­лэх хугацаа заажээ. Улмаар наадмын дараа гэхэд уг ор­дын эзэн хэн болох нь тодрох юм.

Удоканы орд газрын ли­цензийг асар сонирхож байгаа тун гайхамшигтай тө­лөвлөгөө боловсруулаад В.Путинд яг сарын өмнө захид­лын хамт илгээснийг монгол­чууд зах зухаас нь дуулсан. Рос­технологий төрийн мэд­лийн корпорацийн тэргүүн С.Че­мезевийн авангард төлөв­лөгөө монголчуудтай шууд холбоотой. Эрдэнэт үйлдвэр болоод Монголросцветмет нэгдлийн Оросын талын тус бүр 49 хувийг Ростехно­логий корпорацид өгч орхи­вол мань Чемезев Удоканы ордын тендерт орж ялаад, улмаар зэс, молибдений цогц үйлдвэр байгуулна гэжээ. Дэл­хийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн бараг 10 ху­вийг хангаж чадах аварга төсөл надад байна, гагцхүү Монголын талтай хамтарсан хөрөнгө оруулалттай хоёр үйлдвэрийг надад өгч орхи гэсэн хүсэлт бус бараг тул­галт байх аж.

Этгээд сонсогдсон өөр нэг зүйл нь эрх тэгш хамтраг­чаараа Норильский никель үйлдвэрийн эзэн, тэрбумтан В.Потанин, Металлоинвест-ийн тэргүүн А.Усманов нарыг нэрлэжээ. Уг гурвал консер­циум байгуулах маягаар Удо­каны ордын тендерт зүтгэнэ гэсэн үг. Хөршийн баячууд хилийн цаана хувийн асууд­лаа ярьж буй мэт. Асуудлын учир нь төрийн оролцоо бүхий нээлттэй хувьцаат нийгэмлэг буюу ОАО гэх тодотголтой аж ахуйн эзэд улстөрчдийнхөө ил дэмжлэгтэйгээр хүссэн газраа хөл тавьдаг бизнес Орост хүчээ аваад байна. Оросын төмөр зам ОАО Монголын төмөр замтай, Роснефть ОАО Монголын Засгийн газартай, Ростех­нологий Эрдэнэт-тэй хамт­ран ажиллах гэрэлт замыг сонгожээ. Хамтран ажиллах зарчим нь мөнөөх либерал бодлогоос улбаатай, сайн хөршийн зах зээлийн харил­цаа байх юм. Зах зээ­лийн эрх тэгш харилцаа гэдгээ шинэ оросууд маань шата­хууны байршил заасан 100 станц гэх маягаар ичиж эрээл­хэлгүй тулгах чадвартай. Economist сэтгүүлийн олзуурхаж онцол­сон шинэ­лэг дүр төрх гэх тодор­хой­лол­тоос монголчууд бол эмээж байна.

Яагаад хамтран ажиллаж болохгүй гэж

Насан туршдаа ах дүү­гийн харилцаа ярьж бид юм гуйлтай нь биш. Орос, мон­голчууд эрх тэгш хамтран ажиллах эрх зүйн үндэс нэ­гэнт тавигдсан. Харин Оро­сын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэр­гүүн Якунин мөнөөх Ростех­нологий корпорацийн ноён­той муудалцчихсаныг, нөгөө Удоканы ордын лицензийн шалгаруулалтад орох гэж тэрбумтнууд төрийн мэдлийн компанийнхантайгаа талцаж хуваагдаад хоорондоо үзэл­цээд эхэлснийг сонсохул эрхгүй болгоомжлол төрнө. Зах зээлийн харилцаа, хууль номын дагуу асуудал Орост шийдэгдэхгүй байна.

Ростехнологий корпо­рацийг Холбооны монополийн эсрэг алба шалгаж эхэлсэн тухай мэдээтэй зэрэгцээд ноён Чемезевийг улангассан арга барилтай гэх дүгнэлт ч хэвлэлд нийтлэгджээ. Шинэ оросуудын этгээд саналын тухай мэдээлэл Роснефть-ийн 100 станцаар үл хяз­гаарлагдах биз ээ. В.Жири­новский В.Путинийг дэмжиж, Д.Медведевийг Их Бри­танийн хөрөнгөтнүүд либерал удир­дагчаар зарлаад байна. Ах нь дүүдээ ханддаг зөөлөн харил­цааны тухай түүхийн хуудсыг Оросын шинэчлэгчид аль хэдийнэ эргүүлжээ.

Хархан нүдтэй Жамилия бид хоёр метроны Войковс­кая буудал дахь сургууль руугаа яаран гүйж явсан дурсамжаа хүчлэн санахыг хүслээ. Ахан дүүсийн харил­цаа­тай Афганаас Жамилия ирж, найрамдалт Монголын мянга мянган оюутны нэг би байж, алтан Москвагийн на­мар, өвөл, хаврын сайханд дурсамж тэрлэжээ. Монгол хүн орос сэтгэлийг үргэлж хүндэтгэдэг. Гэсэн ч өдгөө тэр ах биш, би дүү нь байхаа хэдийнэ больсон.

Оросын эдийн засаг зог­солтгүй урагшилж буй хэдий ч энэ намраас байдал хүн­дэрч болзошгүй гэсэн таа­маглал хэвлэлүүдэд мэр сэр үзэг­дэх аж. Инфляц хурдац­тай өсч, цалин нэмэхийг шаард­сан ажил хаялтууд үргэлжлэх магадлалтай. Энэ сарын дундуур төмөр замын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зохион байгуулна хэ­мээн мэдэгдлээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт багасч байгаа тухай статис­тик гарчээ. Оросын тэрбумт­нууд бизнесээ тэлэх шинэ орон зайн эрэлд мордоод байна. Төр, засаг нь ч эдийн засгийн ирээдүйгээ бодоод тэднийг дэмжинэ. Хөрөнгө оруулах хүсэлт нь шахалт болон чангарч, оросууд улам бүр эрээгүй загнах болсныг дүү нар эхнээсээ сонслоо.

Л. Болормаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button