30 хоногийн настай гуравдагч хүчний холбоо задарлаа

савласан үзүүлэлт гарахгүй гэж таамаглаж байгаа. Яг л энэ удаагийн парламент шиг улс төрийн намуудад хувь тэнцүү шахам эрх олгож, дахиад л хамтарсан Засгийн газар байгуулахад хүрэхийг үгүйсгэхгүй байсан. Хэрэв байдал улс төрчид, судлаачдын алсын хараагаар нь болж эргэх юм бол жижиг намуудад эвсэхээс өөр хувилбар бодож олохоос аргагүй болов. Гэхдээ яаж эвсэх үү гэдэг чухал.
Эвсэе гэхээр ард түмэн хүлээж авахгүй, бие даан үзэлцэе гэхээр жижиг намууд дэмий л сонгуулийн санал хуваах л үүрэгтэй болох магадлалтай. Тиймээс цувж явсан барсууд цуглаж гуравдагч хүчний холбоог байгуулсан хэрэг. Энэ нь жил, бүр хагас жил ч биш, ердөө сарын дотор болсон үйл явдал санагдах юм.
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ҮШН-ын ҮII бүгд хурал болж УИХ-ын 2008 оны сонгуульд тус нам бие даан оролцох шийдвэр гаргаснаа зарлах нь тэр. Тэр ч байтугай мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчний холбоо нь 30 гаруй хоногийн настай байсан болж таарах гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд тэлчилж амьдрахдаа монголчууд ухаан нэмсээр ирсэн. Үүний учир нь ч тодорхой. Нэгэн сэтгэлийн үзүүрээр хамтарч ажиллана хэмээн уран донгодож, уяртал бүүвэйлсэн Эх орон ардчилсан холбоо эвслийн гэрлэлт тийм бат бөх байж чадаагүй.
Бүр дөнгөн данган жил гаруйн нүүр үзээд л зам замаа харцгаасан даа. Тэдний салалт намын дарга нарын амбийцаас үүдэлтэйг өнөөдөр хүн бүхэн хүлээн зөвшөөрөх биз, Энэ удаа ч ийм хувь заяанаас хазайгаагүй бололтой. Ямар ч байсан сонгууль ч үзэлгүй задрах холбоо гэж байдгийг харууллаа. Магадгүй тэдний ийн бие даах болсныг хамтрагчдаа итгээгүй хэрэг гэж ойлгож болох юм.
Нөгөөдүүл нь ч гэсэн үнэндээ итгэхэд бэрх нөхдүүд. Намаараа итгэл даахаа больсон амьтад биш л дээ. Дарга нар нь л амбийцаа дарж чадсангүй. Тэдний эл холбоог зөвхөн сонгуульд ялалт байгуулах 13 мэхийн нь нэг нь гэж байсан. Үнэндээ гуравдагч хүчний холбоог байгуулж байхад гангар шаазан шиг хэмээн адилтгаж байсан хүн олон байлаа. Энэ нь ч биелэлээ олох шив. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Ц. Цолмон зэргээс эхлээд цөөхөн лидертэй намууд нэгдэхэд амаргүй даваа бас бий. Учир нь тэд бүгд л намдаа хаан байсан учир харц байхыг хүсэхгүйгээс бутрахад хүрчээ гэж ойгож болох юм. Гэхдээ тэднэгюмыг тохирч амжсан гэх. Энэ нь сонгуульд тойрог давхцуулан бие биедээ шавар хаахгүй байхаар тохирсон явдал аж. Үүнийг ингэсхийгээд орхиё. Бурханы шашиныг төрийн шашин болгох зорилттой ҮШН-ын хувьд гуравдагч хүчний холбоог байгуулахдаа нэгэн дотор санаа агуулж явж.
Энэ нь намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа бусдаасаа будаа идээд зогсохгүй, хамгийн түрүүнд үүнийгээ намынх гэж зарлах явдал байдаа. М.Энхсайхан гишүүний хэлсэн үгнээс энэ бүхэн тодхон. Тухайлбал, тэрбээр намынхаа ҮII хурал дээр Манай намын мөрийн хөтөлбөр онцлог бөгөөд баялаг. Сонгуулийн хөтөлбөрийн үндсээ хамгийн түрүүнд жилийн өмнө танилцуулсан нам бол ҮШН. Гуравдагч хүчний холбооны намууд хийх ажил зорилго дээр санал нэгдэж.. хөтөлбөр довшүүлж байсан.
Тэдгээр нь ҮШН-ын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон, Түүнчлэн МАХН, Ардчилсан нам болон парламентад суудалтай намуудын дэвшүүлсэн шилмэл зорилтуудыг намынхаа үндэсний үзлийн чиг баримжаатай нийцүүлж мөрийн хөтөлбөртөө тусгалаа гэж байсан. Үүнийг гуравдагч хүчний холбоо нэрээр бусдынхаа хөлсвө дуслуулж, оюунаа уралдуулан байж гаргасан мөрийн хөтөлбөрийг ичих ч үгүй минийх гэж оюуны өмчийн патент авч байгаагаас ялгаа юун гэж ойлгож болохоор байна. Нэг үгээр хэлбэл, бусдын санаанаас шигшиж, дээжийг нь авч мөрийн хөтөлбөрөө бэлтгэсэн хэрэг.
Одоо тэд Хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөг болгоно гэж сонгуулийн тугаа босгох нь. Дээр нь таван нэр төрлийн хүнсний барааны нөөц бүрдүүлэх, бурханы шашныг төрийн шашин болгох, үндэсний үйлдвэрлэгчийг 100 хувь татвараас чөлөөлөх, архи спиртийн үйлдвэрүүдийг төр мэдэлдээ авч хянах, хямд орон сууцны байшин үйлдвэрлэх комбинат байгуулах, дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох эд популист амлалтууд цувсаар…Энэ бүгдээс үзэхэд тзэ анхнаасаа ч гуравдагч хүчний холбоо байгуулж, сонгуульд оролцохыг хүсээгүй ч байж ч мэднэ. ҮШН-ий дотор санаа гэвэл энэ.
Дугаар 096/769/
Ц.Онон