20 настай охин залилангийн үйлдэлд гаршсан байжээ

Тэдгээр хохирогчдын мэдүүлж байгаагаар 20 орчим насны, харахад хэн ч залилан хийнэ гэж хэлэхгүй бүсгүй гэсэн нь нэг хүн байж болзошгүй гэж цагдаагийнхан тогтоогоод эрэн хайж эхэлсэн байна. Өнгөрөгч баасан гарагт залилангийн хэрэг үйлдсэн 20 настай тодорхой эрхэлсэн ажилгүй Д.Даваацэрэн гэгчийг баривчлан саатуулжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас хойш 11 аж ахуйн газраас 45-75 мянган төгрөгийг долоон удаа залилан авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Танай захирал манай ээжээр гадаад паспорт гаргуулсан юм. Танаас очоод мөнгө аваад ир гэсэн гэж хэлээд мөнгө авдаг аж. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ мэтчилэн хохирсон хүмүүс байвал ирж уулзахыг анхааруулж байна.
дугаар 096/116/