В.Путины өршөөл Н.Энхбаярын гавьяа болж хувирчээ

нохой гурав харагдтал найрласан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Т.Очирхүү Энэ бол манай Ерөнхий сайдын Монгол Улсын түүхэнд байгуулсан том гавьяа хэмээн тодоор цохон тэмдэглэж, харин УИХ-ын зарим гишүүн нулимс дуслуулж харагдсан. Гэтэл саяхан их ер дотор дарагдсан МонРосцветмет нэгдлийн өрийн асуудал сөхөгдөж УИХ-ын чуулган дээр яригдаж л байсан.
Ямартай ч Монгол Улсын их өрийг Н.Энхбаяр эрдэмтэй чадалтай, орос хэлэнд эх хэл шигээ нэвтэрсний ачаар дарсан гэдэг ухагдахууныг хүн бүрийн тархинд суулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа ч үүнийгээ ашигласан. Харамсалтай нь, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гарч байгаа мэдээллээс үзвэл Н.Энхбаяр сайндаа өр дарсан биш бололтой. ОХУ-д өртэй тэргүүлэх арван улсын гуравдугаарт Монгол Улс байдаг гэдгийг дурдаад хэрхэн энэ арван улсын өрийг цайруулсан талаар Орсын хэвлэлүүд мэдээлжээ.
Коммерсантъ сонинд ОХУ-д улсад их хэмжээний өртэй арван улсыг жагсаажээ. В.Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа гадаадын олон оронд энэрэнгүй хандсан хэмээн хэвлэл мэдээллийнхэн нь тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-д хамгийн их өртэй арван орныг өрөөс чөлөөлсөн байгаа юм. Тэдний нэг нь мэдээж Монгол Улс. Орост хамгийн их өртэй улсыг Эрх чөлөөний арал гэгддэг Куба толгойлж байгаа юм.
Тус улс нь хуучнаар ЗХУ-д 25-26 тэрбум ам.долларын өртэй байж. Фидель Кастро ЗХУ, Кубын эдийн засгийн хамтын ажиллагааны дүнд ОХУ-д 30 тэрбум ам.долларын өртэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. 2000 онд В.Путинг Гаванад хийсэн айлчлалынх нь үеэр энэ талаар Ф.Кастро сануулсан байна. Харин В.Путин ОХУ тус улсын Радиолакацийн станцыг нь ашигласныхаа төлөө жилд 200 сая ам.доллар өгөх ёстойгоо энэ өрөөр дайруулан цайруулж болох талаар ярилцжээ.
Үүнээс хойш энэ өрийн асуудал сөхөгдөөгүй бөгөөд 2006 онд Ерөнхий сайд асан Фрадковын айлчлалын үеэр ахин Куба 166 сая ам.долларын ер тавьсан байгаа юм. Фрадков Куба бол ОХУ-д маш их өртэй гэдгийг сануулж хэлсээр байсан ч хэрхэн төлөх талаар нь өнөөг хүртэл яриагүй байна. Хэдийгээр Куба улсын өрийг цайруулсан гэх ямар нэгэн баримт бичиг байхгүй ч үнэндээ энэ өрийг ОХУ таг мартаж орхисон гэж үздэг юм байна.
ОХУ-д төлөх ёстой өрийн дүнгээр хоёрдугаар байранд Ирак ордог байна. Өнгөрсөн зууны 70-аад оны дундуур Ирак, Ирантай хийсэн дайны үеэр ЗХУ-аас 120 тэрбум ам.долларын зэр зэвсэг авсан аж. Садам Хусейны дэглэмийг унасны дараа АНУ Орос, Франц Германыг Иракийн өрийн асуудлыг сөхөх, цайруулах талаар хүссэн байна. 2003 онд Иракийн өрийг найман тэрбум гэж гаргасан бөгөөд 2008 оны арванхоёрдугаар сард энэ асуудлыг шийдэхдээ 12.9 тэрбум ам.доллар гэж тодорхойлоод 12 тэрбумыг нь чөлөөлж, үлдсэнийг нь 17 жилийн хугацаанд төлж барагдуулахыг хүсчээ.
Харин гурав, дөрөвдүгээр байранд Монгол, Афганистантай зуузай холбон оржээ. 2007 онд олон улсын гэрээний дагуу Афганистаны 11.1 тэрбум ам.долларын өрийг чөлөөлж, 700 сая ам.долларыг урт хугацаагаар төлж барагдуулахаар болсон аж. Харин монголчуудын төлөх ёстой 11.4 тэрбум ам.долларын өрийг 2003 онд цайруулсан байна. Хуучнаар ЗХУ-д Монгол Улс 11.4 тэрбум ам.долларын өр тавьсан ч зөвхөн 300 саяыг нь төлж чадсан байгаа юм хэмээн Коммерсантъ онцлон бичжээ.
Монгол Улс энэ их өрийг цайруулснаа хэн нэгний гавьяа хэмээн хүлээж авсан билээ. Тавдугаарт, Сири улс ордог бөгөөд энэ өрийн 73 хувийг 2005 онд ОХУ цайруулжээ. Зургадугаарт орсон Вьетнамын өрийн 86 хувийг нь 2000 онд цайруулсан байгаа юм. Найман тэрбум ам.долларын өрөөр Хойд Солонгос долдугаарт жагсдаг бол 80 хувийг нь цайруулсан ч үлдсэнийг төлөх тал дээр хэд хэдэн яриа хийж ч тодорхой үр дүнд хүрээгүй аж.
ОХУ түүхэндээ хоёр удаа өршөөсөн ганц улс бол Эфиоп. 2001 онд тус улсын өрний 80 хувийг, харин дөрвөн жилийн дараа үлдсэн хэсэгт мөн хөнгөлөлт үзүүлж, 160 сая ам.долларыг 30 жилийн хугацаанд төлөх болзол тавьсан байгаа юм. Харин ес, аравдугаарт Африкийн хоёр орон оржээ. Алжир 4.7 тэрбум ам.доллар, Ливи 4.6 тэрбум ам.долларын өртэй байж. 2006 онд Алжирийн өрийг бүрэн тэглэсэн бол Ливийн хувьсгалын тэргүүнтэй хооллох үеэрээ В.Путин тус улсын өрнөөс 100 сая. ам.доллар үлдээж бусдыг нь тэглэсэн байна.
Ийн ОХУ хамгийн их өртэй арван улсдаа боломж олгон төлөх найдваргүй зээлээ тэглэсэн байгаа юм. Үүнээс жижиг олон ч өрийг ОХУ тэглэж байсан бөгөөд цаашид тэглэхээр гэрээ хэлцлүүд хийгээд байгаа аж. Коммерсантъ-ийн олон орны их өрийн асуудлыг В.Путиныг Ерөнхийлөгч байхдаа нэг талаар өршөөсөн ч нөгөө талаар найдваргүй зээлийн олон асуудлыг цэгцлэн шийдсэн гэж онцолсон байгаа юм.
Н.Бат
Дугаар 98/417/