Монгол хуушуур цайны газарт хийн түлшинд түлэгдсэн эмэгтэйн бие маш муу байна

17-ны өглөө 05 цагийн орчим 10 гаруй таксины жолооч өглөөнийхөө цайгаа тухайн газар ууж байхад гэнэт их хэмжээний хий үнэртээд эхлэхээр идэж байсан хоолоо орхиод үүд рүү зугтсан боловч босго давж амжаагүй байтал ард нь дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсны дараа жолооч нар уг цайны газарт ажиллаж байсан хоёр эмэгтэйг түргэн шуурхай галаас гаргаж НОБГ-ын гал унтраах ангид дуудлага өгч гэмтсэн хоёр эмэгтэйг Түлэнхийн үндэсний төвд хүргэсэн байна. Одоогоор НОБГ-ын ажлын хэсэг хий юунаас болж дэлбэрснийг тогтоохоор ажиллаж байгаа байгаа бөгөөд 14 хоногийн дараа галын шалтгааны хариу гарна гэж холбогдох байгууллага мэдэгдлээ. Уг цайны газар ажиллаж байсан хоёр эмэгтэйн биеийн байдлын талаар ТҮТ-өөс тодруулахад, манайд ирсэн хоёр эмэгтэйгийн нэг нь гурав дугаар зэргийн түлэгдэлттэй, гарсан одоогоор зохих эмчилгээг хийж байгаа, биеийн байдал нь хүнд байна гэж эмч мэргэжилтнүүд нь хэлж байлаа.
Н. Үнэнбат
Дугаар 111/2398/