Иран ОПЕК-ийн яаралтай хурал хийх шаардлагагүй гэж үзэв

Хэдийгээр Шатахуун экспортлогч орнуудын байгууллагын хамгийн том нийлүүлэгч Саудын Араб олборлолтоо их хэмжээгээр нэмэгдүүлэх гэж буй тухай зарласан ч баасан гарагт газрын тосны үнэ 128 ам.долларт дөхөж очиж, шинэ дээд амжилт тогтоосон. Иран болон бусад ОПЕК-ийн гишүүн орнууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш нөөц, хангамжийн дутагдал байхгүй талаар зарлаж байгаа ч ам.долларын ханш муудаж буй зэрэг бусад хүчин зүйлээс болж үнэ нь нэмэгдсээр байна.
Миний бодлоор ОПЕК уулзалт хийх шаардлагагүй. Одоогийн байдлаар ОПЕК-ийн гишүүд бүх хүчин чадлаараа ажиллаж, газрын тосоо нийлүүлж байна. Нэг баррель нефть 126 ам.доллар хүрчихээд байхад газрын тостой орнууд нийлүүлэлтээ багасгах ямар ч хэрэггүй. Ам.долларын ханш буурч байхад газрын тос улам л үнэтэй болно. Энэ нь газрын тос үнэтэй болж байгаа биш, ам.доллар хямд болж байгааг илтгэж байна хэмээн тэрбээр ярьжээ.
Дугаар 111/2398/