ИЗН дангаараа сонгуульд оролцоно

Үндэсний эв нэгдлийн намынхнаар гишүүдийнхээ тоог нэмсэн тус нам хуралдаанаараа 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд дангаараа оролцохоо Үндэсний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар батламжилжээ. Түүнчлэн намынхаа мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталсан байна. Харин хэчнээн тойрогт, хэдэн хүн, хаана хаана нэр дэвшихийг дахин хурал зарлаж шийдэхээр болсон аж. Уг хурал энэ сарын 25-30-ны өдрүүдэд болох юм байна.
Г.Манд
Дугаар 111/2398/