Газар өмчлүүлэх хууль эцсийн хэлэлцүүлэгт шилжив

Өрхийн зориулалтаар газраа нэг удаа үнэгүй авах хуулийн хугацаа дуусаад бараг хорь хонох гэж байхад УИХ-аар газар өмчлүүлэх хуулиа батлаагүй л байна. Гэхдээ өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Төслийн дагуу өрхийн зориулалтаар иргэн бүр нэг удаа газар өмчлөх эрхтэй бөгөөд хугацааг нь 2013 он хүртэл заасан байгаа. Харин өнгөрсөн нэгдсэн хуралдаанаар хугацааны асуудал дээр гишүүд маргалдаж байлаа. Газар өмчлүүлэх хуулийг ирэх долоо хоногт батлах бололтой.
Дугаар 111/2398/