Нүүрс боловсруулах үйлдвэр барихыг түргэтгэе

Энэ санал УИХ-аар хэлэлцэгдэж өнгөрсөн онд 10,6 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн байна. Бүр дээрх төслийг Дулааны II цахилгаан станцад хэрэгжүүлэхээр болсон аж. Оны өмнөхөн Засгийн газар солигдож, Түлш эрчим хүчний яам шинээр Түлшний бодлого зохицуулалтын газартай болжээ. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах ажил тэр байгууллагын мэдэлд очсон аж. Үүнээс хойш дээрх үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газрын тус бүр хоёр тогтоол гарсан ч тендер зарлах нэрээр төслийг нь хав дарчихсан гэнэ. Төр засгийн тогтворгүй байдлаас болж нүүрс дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй болоод байна. Жил гаруйн өмнө дээрх төслийг боловсруулахад үйлдвэр байгуулах зардал нь 9,6 сая ам.долларт багтахаар тооцоо гарч байжээ. Гэтэл энэ жил юаны ханш чангарсан, төмрийн үнэ нэмэгдсэн гээд 12,5 сая ам.доллар болчихсон байна.

Аль эрт өртөг нь улсаас гарчихсан, төсөл нь бэлэн байгаа ажлыг олон улсын тендер зарлах нэрээр өдий хүртэл гаргахгүй байгаа Түлшний бодлого зохицуулалтын газрын даргын ажлыг ойлгохгүй байна. Уг нь үйлдвэр байгуулах ажил эхлэх шатандаа орчихвол -5-8 сарын дараа үйл ажиллагаагаа эхлэх боломжтой. Одоо эхлээгүй ажил ирэх өвөл утаанаас сална гэж саналтгүй. Уг нь үйлдвэр байгуулчихвал нийслэлийн гэр хорооллын 50 хувийг утаагүй түлшээр хангах боломж бүрдэнэ. Кокосжсон нүүрсийг тонныг нь 30 мянган төгрөгөөр худалдаалж болохоор байгаа гэнэ. Нэг айл гурван тонн нүүрсээр өвлийг давчихна. Ийм түлшнээс утаа гарахгүй. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрээс давирхай гэх мэт дайвар бүтээгдэхүүн гаргах боломжтой гэнэ. Давирхай дэлхийн зах зээлд 200 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.

Энэ мэт ашигтай үйлдвэр байгуулах ажил тендер нэрээр дарагдчихаад хэдэн cap болоод байгааг мэдэж байгаа юм болов уу. Багануур компани ОХУ-ын Сибтермо компанитай хамтран нүүрс боловсруулах төсөл боловсруулсан ч техник, эдийн засгийн үндэслэлгүй учраас зогсонги байдалд орчихоод байгаа аж. Энэ талаар нүүрсийг боловсруу¬лах явцад их хэмжээний шатдаг хий гардаг. Үүн дээр нь түшиглэж шатдаг хийн үйлдвэр байгуулах боломжтой гэнэ. Сибтермо компанийн технологиор ширхэг багатай кокосжсон болон шүүлтүүрийн нүүрс гаргадаг. Шүүлтүүр гэдэг нь ус цэвэршүүлнэ гэсэн үг. Монгол шиг нөөцтэй улс нүүрсэндээ тулгуурласан үйлдвэр байгуулах нь хөгжлийн гол гарц болох юм. Төрөөс Дулааны станцуудад нийлүүлэх нэг тонн нүүрсний үнийг 12500 төгрөгөөр гээд тогтоочихсон. Энэ нь нүүрсний уурхайнуудыг сүйрлийн ирмэгт тулгаж мэдэх юм. Ийм үед нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг төр засаг нь дэмжээд өгөөсэй.

Н.Лхагвасүрэн

дугаар 096/116

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button